Skip to main content

Л.Гүндалайг шүүхэд өгчээ

Л.Гүндалайг шүүхэд өгчээ
    Өнөөдрийн байдлаар АЗДТГ-ын зүгээс хариуцагчаар татагдсан найм, нэхэмжлэл гаргасан хоёр хэрэг шүүхийн шатанд явж байна. Тодруулбал, Хариуцагчаар татагдсан хэргийн хувьд аймгийн Засаг даргын шийдвэртэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн н.Мягмардорж, н.Байгаль, н.Бэхбилэг, н.Мөнхтуяа, н.Болдбаатар нарын асуудал байгаа юм. Мөн “Мөнгөн хөндий” компанийн нэхэмжлэлд АЗДТГ хариуцагчаар татагдаад байна.

    Эдгээрээс иргэн н.Бэхбилэг, н.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй хоёр асуудлын анхан болон дээд шатны шүүх хурал явагдсан байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

    Харин “N” ХХК болон Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай нарт холбогдох асуудлаар ЗДТГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан. “N” ХХК-ийн хувьд 5-р хороололд хатуу хучилттай авто зам барих ажлаа чанаргүй гүйцэтгэсэн гэж үзсэн байна. Үүний дагуу тус компанийн захирлыг Тахарын албанаас эрэн сурвалжлаад эхэлжээ.

     “Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалайгийн тухайд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй гэр барьсан. Үүнийг албадан буулгахад гарсан зардлыг нэхэмжилж шүүхэд ханджээ. Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд “Хуанлуу Хуанту” компани 7-р хорооллын газрын асуудлаар АЗДТГ-тай зарга үүсгээд байсан. Уг асуудалд манай аймаг ялалт байгуулж тухайн газрыг эргүүлэн авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

4 cэтгэгдэлтэй


ЗочинApr 23, 2016 202.131.225.197

ene gun baialai bizdaakig tsaazalj boldoggui ym baihdaa


ЗочинMar 3, 2016 202.179.11.10

За ашгүй дээ 7-р хорооллын газарыг тэгвэл дуудлага худалдаагаар зараад байж дээ,Сүүлийн жилүүдэд газрын дуудлага худалдаа явагдсангүй,Бүх газар л эзэнтэй болсон байх юум.Дуудлагаар худалдахгүй анхны үнийг нь төлүүлээд өгсөн ч гэх шиг.Хуулиндаа тийм байдаг юум байх даа,,,


ЗочинJan 26, 2016 112.72.12.12

Гундалай мэтийг хязгаарлах зрх ба ес зуйн хэм хэмжээ монголд алга Улс тороос ашиг монго олох гэсэн улайрагч нарыг яах вэ.


ЗочинJan 25, 2016 103.229.120.61

ÀÇÄÒà ãýæ À íü þó ãýæ áàéãàà þì. Äóðààðàà ë áè÷äýã áîëæýý


ЗочинMar 3, 2016 202.21.116.30

zarlaj bolohgui boldog zuil gej bas bnshd