Skip to main content

Л.Гүндалай: АН иргэддээ газар өгөх байх гэж бодсон

Л.Гүндалай: АН иргэддээ газар өгөх байх гэж бодсон

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай болон Орхон аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Хүн шиг амьдруулна гэхээр чинь газар авах гэсэн юм, Улс шиг хөгжүүлнэ гэхээр чинь шударга байна гэж горьдсон юм” гэсэн лоозонг урдаа барьсан байв. Тэд хэвлэлийн хурлын эхэнд “Бид бол 1000 гаруй хүмүүсийн төлөөлөл бөгөөд Эрдэнэт хотод юу болсон тухай үнэнийг хүргэхээр ирсэн” гэлээ.

 

Өнгөрсөн сарын 26-нд Эрдэнэт хотын XI хорооллын ард буюу Баян-Өндөр уулын доод хэсэгт олон иргэн газар авахаар хайлс хатгажээ. Учир нь тухайн хэсэгт газар олгоно гэсэн мэдээллийг “Ард түмнээ хайрлая нам”-ын дарга Л.Гүндалай иргэдэд тараасан байна. Ингэснээр иргэд дөрвөн өдрийн дотор  130 гэр, 142 майхан, 300 орчим хашааны газар хатгасан байна. Гэвч есдүгээр сарын 30-ны өдөр тэнд байсан 200 гаруй иргэнийг цагдаа, онцгой, спорт хорооныхон нийлсэн 400 гаруй хүн албадан хөөжээ. Ингэхдээ хогны машинууд ирсэн бөгөөд нэг машин дээр 5 гэр ачиж явсан хэмээн Орхон аймгийн иргэдийн төлөөлөл мэдэгдсэн.

 

Мөн аймгийн удирдлагуудын зүгээс Л.Гүндалайн эл үйлдлийг шүүмжилж, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар гомдол гаргасан байна.

 

Орхон аймгийн иргэн Д.Нацагдорж “Иргэд газраа баталгаажуулж чадахгүй 5-10 жил болох нь энүүхэнд. Гучин жил амьдарсан ч газраа өмчилж чаддаггүй. Эрдэнэтийн зайсан гэх энэ газар 10 га газар бий бөгөөд энд 1000 гаруй айл амьдрах боломжтой” гэлээ. Мөн тус аймгийн иргэн Б.Энхзаяа “Би 2004 онд газрын өргөдөл өгсөн. 2008 онд дахин өгсөн. Өнөөг хүртэл шийдэгдээгүй, хүлээгдэж байна. Үнэн шударгаар газар олгож өгөөсэй гэж хүсч байна” гэв. 

 

Хэвлэлийн хуралд оролцогсод Орхон аймгийн удирдлагууд ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн гэж тэд үзэж буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн “Монгол хүн бүр газар эзэмших эрхтэй. Бидэнд зүгээр хашааны газар өгөөч гэж хүсэж байна. Ард иргэддээ алга дарам газар өгөхгүй байж,  баячуудын хороолол үүсгэчихсэн энэ байдлыг зогсоох ёстой” гэсэн юм.

 

Л.Гүндалай: Би Эрдэнэт хотод 11 дүгээр хороололд хоосон газар байгааг мэдсэн. Цэвэр усны нөөц, ногоон байгууламж байгуулна, цэцэрлэг барина гээд хүмүүст мэдэгддэггүй газар байсан. Тэгээд би нэг гэр барьсан. Зоригтой байгаа нь ирээд миний хажууд гэрээ бариарай гэсэн. Дөрөв хоногт 130 гэр, 142 майхан баригдсан. Ардчилсан нам төр барьж байгаа болохоор иргэддээ газар өгөх байх гэж бодсон.

 

Орхон аймагт Ардчилсан нам төр барьж буй. Тийм учраас хэвлэлийн хуралд оролцогсод мэдээллээ дуусгаад Ардчилсан намын төв байрыг зорьсон юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

9 cэтгэгдэлтэй


hmOct 8, 2015 174.6.141.17

huvia hicheesen teneg hun be, namaig neg ger zoovol heden hun irj zoohnuu gej tuluvlusun yum bna l da, yadarsan ard irgedeer tohuurhaj ajil hiideg gej yu bhv de , setgel medrelee tord doo odoo !


ЗочинOct 7, 2015 202.179.8.114

Харин энэ хүн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэдэг юм биш биз дээ гэж бодохоор байх юм байна. Монголын бохир мөнгө олсон архи дарс зарж баяжсан нөхдүүдийг хар тамхинд оруулчихсан байдаг гэсэн. Үнэн юм шиг ээ


ЗочинOct 7, 2015 202.179.12.6

Gunbalaig gunbalaiduulsan nuhud dagna. Turtei, huulitai ym bol hariutslaga tootsoh heregtei Gunbalaichuudad Gazriin alba ch gesen gazar umchluliin ajlaa shuurhailah ni zuitei. Ochih bolgond 8000 hunii oochirtoi geh ym. Tegeed ch Erdenet hot tuluvlultgui zugeer l tsaasan deer bichigdsen namuudiin muruudluur on jiliig udej baina. Baahan l turiin alba, ajiltanguud ajillaad l baidag ch haa hurehee medehgui balaiduulchihsan gemeer baih ymdaa


Иргэн ДоржооOct 7, 2015 122.254.127.81

Хөвсгөлийн ард иргэдийг талцуулж хаяад очих нүүргүй болсон хөгийн гар гэж ярьдаг юм байна лээ,Эрдэнэтэд та бол уучлаарай, эрүүл үү..................................


songogchOct 7, 2015 122.254.127.81

garaxgvine de. ertxen shig dambaochir axtaigaa uulz da. ter xvn daxij songogdoogvi. bas sodbileg dvvteigee uulz da. ter bas daxij songogdoxgvi. gvndalai bol bvvr xezeech songogdoxgvi.


орхонOct 7, 2015 103.14.36.18

барилга орон сууц бол яахав, хотын төвдөө шахуу ийм газарт гэр хороолол байгуулах шаардлага байна уу,


ЭбаOct 7, 2015 180.149.78.28

Ийм байдлаар гарчина гэж тооцсым байна одоо тэнд байгаа хүмүүст .Намайг сонгоо би энэ газрыг өгьё гэхийм байна ! Ийм зэвүүн санааг дэмжихгүй л байх хэрэгтэй байна


ЗочинOct 7, 2015 122.254.127.81

Гүндалай ийм байдлаар сонгуульд ялж чадах уу,


ЗочинOct 7, 2015 182.160.36.110

Цэвэр усны нөөц, ногоон байгууламж байгуулна, цэцэрлэг барина гээд хүмүүст мэдэгддэггүй газар байсан. гэнэ шүү. Энэний дур зоргоор болно гэж юу байсийн. Хуцна биз. Наадах чинь хотын төлөвлөгөөнд орсон газар, гэр хороолол өргөжөөд яааяа гэж байхад дахиад гэр авчирч бариулаад утаа униар болдийн байгааздээ. Тэнэг малаа