Онцлох | 1 долоо хоногийн өмнө

10 Регистрийн эрэл

Сэтгүүлч
Г.Хашбаатар

Таны ойр тойрны танил дотно хүмүүс чинь 10 регистрийн дугаар асуугаад л байна уу?

УИХ-ын сонгуулийн санал хураалт болох хүртэл 13 хан  хоног үлдлээ. Энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшигчид хандивын данс нээснээ сошиал хаягаараа мэдээлээд эхэлсэн. 

Сонгуулийн тухай хуульд "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй"

 

Тэгвэл нэр дэвшигч зардлын данс нээлгэсэн өдрөөс эхлэн мөнгөн хандив цуглуулах эрхтэй. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэлд, эсхүл сонгуулийн тойрогт нэр дэвшигчид зардлын данс нээсэн өдрөөс хойш сонгуулийн үйл ажиллагаанд нь зориулан хуулийн 54.1-т заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгуулийн зардлын дансанд хандив өгч болно" гэж заажээ. 

Сонгуулийн тухай хуулийн 54.1-т Мөнгөн хандив нь иргэний хувьд арван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд гучин сая төгрөг хүртэл байхаар тусгасан.

 

  • Үнэхээр хувь хүн, иргэд нэр дэвшигчдийг дэмжин хандив өгдөг үү?
  • Та өгч байсан уу?

 

Хандив өгч буй иргэн гүйлгээний утга дээрээ өөрийн овог, нэр РЕГИСТР-ийн дугаарыг бичиж илгээх ёстой. Өөр утга бичвэл улсын орлого болдог.  Тийм болохоор л сонгуулийн өмнө ямар учиртай нь мэдэгдэхгүй, янзын бүрийн асуулттай судалгаа авч регистрийн дугаар, овог нэрийг тань авдаг. Харин дараа нь тэрийгээ аль нэг намд арилждаг байж мэднэ. Мэдээж бүх судалгааны компаниуд тийм биш.  

 

Сонгуулийн сурталчилгааны солио галзуутай эдгээр өдрүүдэд ойр дотны хэн нэгэн чинь таны регистрийн дугаарыг асуусан уу?

Магадгүй та өгчихсөн бол таны овог, нэр регистрийн дугаарыг гүйлгээний утга дээр бичин нэр дэвшигчийн сонгуульд оролцох зардалд зориулан нээсэн  данс руу хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй.

 

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сонгуультай холбогдлуулан “регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих дугаар” гэх мэт хувийн мэдээллээ хамгаалж байхыг  уриалав.

 

Таны ойр тойрны танил дотно хүмүүс чинь 10 регистрийн дугаар асуугаад л байна уу?

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

18 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19