Онцлох | 2 долоо хоногийн өмнө

Д.Батлут: Ард түмнийг сөхрүүлэхгүй гэж хичээж ажилласан

Сэтгүүлч
Г.Хашбаатар

МАН эрх баригч нам гэсэндээ Орхон аймгийн Спортын ордон болох Хангарьд  дотор хамаг олныг цуглуулан сонгуулийн сурталчилгааны нээлтээ аадар бороо асгарсан, ажил тарах цагаар амжуулан сүр дуулиантайгаар сүрхий нээв. Ар монголын алдарт нэвтрүүлэгч, хөтлөгч Д.Цоодол гуайгаар ёстой чиг сүрхий зарлуулан ёс ёмбогор, төр төмбөгөр төрийн түшээд, нэр дэвшигчид маань түмэн олныхоо өмнө мэхийн ёсолж мэндчилээд тайзнаа гарч сууцгаав.

Ардчилсан намаас Ж.Батзандан гишүүн хамгийн сүүлд үг хэлэхийн урьд бүх нэр дэвшигчдээ биечлэн тодорхойлон зарласан бол МАН-аас  нутагтаа байгаа гэсэн шиг Д.Батлут гишүүн бүх нэр дэвшигчдээ нэг нэгээр нэр цохон,  өөрийгөө ярьсныхаа дараа өөгүй сайхан магтан танилцууллаа.

Тэрээр, IV дүгээр тойрогт шилдэг боловсон хүчнээ МАН илгээлээ хэмээгээд хамгийн түрүүнд шавилхан биетэй ч шаггүй яриа хөөрөөтэй залуу улс төрч, залуу сайд олноо ББ хэмээн алдаршсан очсон газар бүртээ яруу сайхан үгсийг ямар ч түгдрэлгүй урсгадаг Бат-Өлзийгийн Бат-Эрдэнийг “ингэж хүнийг магтдаг юм аа” гэсэн шиг ихэд хөөргөн зарлав.

Эрдэнэт  үйлдвэрийг саалийн үнээ биш гэдгийг сайтар ойлгуулсан гэх утгатай сайхан үгийг Д.Батлут нэр дэвшигч хэлэнгээ ард түмний тогийг дарсан “ачтай уурхай шүү” гэж магтахын сацуу Д.Үүрийнтуяа нэр дэвшигчийг үй олны өмнө үгийн сайхнаар магтан дуудлаа.

Л.Мөнхбаатар гишүүнийг хэн ч ингэж магтаагүй дээ гэмээр Монгол Улсын төрд байх ёстой ноён нурууг үзүүлдэг хэмээн цоллов. УИХ-ын дэд дарга ч тэрэнд нь учиргүй баярлаж байгаа харагдсан.

Харин Ц.Даваасүрэнгээ хачин сайхнаар тодорхойллоо.  Хэрэв зээ шаардлага гарвал Засгийн газрын өмнөөс зогсож чадах зориг зүрхтэй хүн гэж цөсийг нь хальт хөөргөөд авна лээ.

Боловсролын сайдыг ч мөн байж болох хамгийн сайхан үгсээр харамгүй шагнав. Монголын боловсролыг маш томоор өөрчилж дэлхийд таниулсан гэж дэгсдүүлэх нь холгүй зарлалаа шүү.

Б.Баярмагнай нэр дэвшигчийн хань түүнийг орлон ирсэн байв. Хар залуугаасаа хамтдаа улс төрд явсан найзынхаа гэргийг Д.Батлут гишүүн намжирданхан, эвлэгхэнээр иргэдийн өмнө танилцуулав.

Хамгийн сүүлд Жадамбын Бат-Эрдэнэ нэр дэвшигчийг “Амь нэг аймаг шүү Булган, Орхон” гэж ирээд шилбэнээс нь толгой хүртэл нь шинжинэ гэдэг шиг  Шинэ-Хөдөө төслийг нь  Шинэ-Хоршоо хүртэл нь магтан зарлаад “МАН-ыгаа багаар нь дэмжээрэй, сонгоорой” гэж дуун өндөр дуудаж танилцуулаад суудал залав аа.

Хэн хэнээ магтах нь нэг намаас нэр дэвшигчдийн хийх ёстой ажил л даа. Нутаг дээрээ ирсэн хүн нөгөө хэдээ нэг сайхан магтах ажлыг Д.Батлут гишүүн бардам харуулсан нь цугласан олны ч цөсийг хөөргөөд авсан. Хамаг улсын хар хөлс цутгаад, хаа сайгүй амандаа саун гэж шивнэлдээд нэр дэвшигчдийн сэлүүхэн тайз руу нээх сайхан санаа алдмаар орой байсныг онцлон дурдъя.

Монгол ардын намынханд маш том амжилтыг хүсье.

 

 

 

Таалагдаж байна 5
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

18 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19