Онцлох | 2 долоо хоногийн өмнө

Ж.БАТЗАНДАН: АРДЫН НАМЫГ ЧАЦГА АЛДУУЛАХААР ИРЛЭЭ

Сэтгүүлч
Г.Хашбаатар

Цэнхэр сандлууд ярайгаад, цэнхэр хувцастнууд ярвайгаад зуны аагим халуун нар, зулай дээрээс шарсан өдөр,  төв замыг хаан, түгжрэл үүсгэн түмэн олныг бухимдуулан  Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт Амарын талбайн голд тун сайхан боллоо. Нэртэй, төртэй хоёр хөтлөгч, нэр дэвшигчдийг  удам судар, уул устай нь хамт магтан сайшаан зарлав. Хамгийн түрүүнд мэдээж Халтмаагийн Баттулгыг цугласан олны уухайтай, цугт нь тайзан дээр заллаа.

Эгэл жирийн дээл, эртнээс имиж болгосон бүрх малгайгаа өмссөн ерөнхийлөгч асан Женко маань эрэмгий төрхөндөө инээмсэглэл тодруулаад иргэдтэйгээ мэндлэв.

Тэрээр, “Ардчилсан Монгол улсыг Ардчилагчид л аварна” хэмээн ам бардам хэлэв.

Дараа нь харин тус намын эмэгтэй квотод суудал залахаар санаархаж буй Г.Цэрэндолгор гэх цэх алхсан бүсгүй бэлдэж найруулсан текстээ бид бүхний нүдэн дээр цэнхэр хавтастай бариад цээж сайтай уншив.

Хүүхэд ахуй нас минь Эрдэнэт хотдоо өнгөрсөн гээд хүрэн дээлтэй Чандманийн Өсөхөө маань өөрийн сайн мэдэх үйлдвэрийнхээ тухай  урдаа шавсан иргэдийн уухайн дуутай ярив.

Манай аймгаас мэдэх таних хүн цөөнтэй Ш.Мөнгөнхуяг нэр дэвшигч мундаг хоёр хөтлөгчөөр магтуулан гарч иртэл микрофон нь ажиллахгүй хэсэг жаахан балмагдав. Бөх баймаар бие хаатай, бүрэг даруу царайтай Хөвсгөлөөс гаралтай нэр дэвшигч маань “Бүсчилсэн хөгжил гэж ЮУ ч байхгүй” хэмээн хэнэг ч үгүй  хэлээд орхив.

Гавьяат тамирчнаа дуудуулан гарч ирсэн дараачийн нэр дэвшигч Булган аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнэ байв.  Женко стайлаа жигдрүүлэн бүрдүүлсэн нэр дэвшигч маань

Булган аймгаа засаглах хугацаандаа, Буурал уулын талаар бодож явсан тухайгаа нэн тэргүүнд дурдав.

Бүрэн монгол, Бүтэн ардчилал дууны ая дэвсэн индэрт гарсан эрхэм нэр дэвшигч нь Х.Батсайхан байлаа. Намынхаа өнгөтэй дээлийг, намбайтал өмссөн тэрээр илтгэх чадвартай шүү гэдгээ иргэддээ батлав.  “Цаг зав багатай, цаашлаад бид булган явна. Өчүүхэн энэ цаг хугацаандаа үзэл бодлоо хэлье” гээд багагүй зүйл нуршив.

Улс төрийн албан тушаалуудаа урсгуулан зарлуулсаар Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар Хөвсгөл нутгийн уугуул хүү гэдгээрээ цугласан олонтой мэндлээд, Ш.Мөнгөнхуягийнхаа муучлаад байсан бүсчилсэн сонгуулийг “онцлог” хэмээн дурдан, залуус бидэнд шинэ сорилт гэж шууд хэлэв дээ.

Дэлхийн өнцөг булан бүрт ардчиллын дуу хоолой болж чаддаг гэж зарлуулан гарч ирсэн нэр дэвшигч бол Ж.Батзандан байв. Индэр тохойлдон итгэлтэй хоолойгоор, илтгэх урлагийн гайхамшгийг иргэдэд үзүүлэхдээ “Ардын намыг чацга алдуулахаар ирлээ” гэж ам бардам хэлээд нэр дэвшиж буй найман хүнээ нэг нэгээр нь байдаг чадлаараа, бархиран барин байж танилцууллаа.

“Чацга гэдэг үг манай Эрдэнэтээс яагаад салдаггүй юм бол?”

Аагим халуун нарны доор гурван цаг гаруй шарагдсан, Ардчилсан намынхаа төлөө цэнхэр хувцсаар жигдэрсэн иргэд, намдаа хэчнээн итгэж буйгаа нэр дэвшигчдэдээ харуулсан Сонгуулийн сурталчилгааны нээлт сайхан болж өндөрлөлөө.

Ардчилсан намын нэр дэвшигчдэд амжилтын дээдийг ерөөе өө.

 

 

 

 

 

 

Таалагдаж байна 1
1 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

18 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19