Эрдэнэт | 2 долоо хоногийн өмнө

Хэн нь юу хийсэн бэ?

Сэтгүүлч
Г.Хашбаатар

Улс төрчдийн боловсролын тухай яриа сүүлийн 20 иод жил ард иргэдийн дунд амны зугаа төдий явсаар ирсэн. Тухайн яриа хэзээ ч юуг ч өөрчилж чадаагүй. Ямар ард түмэн байна, яг тийм төр байдаг гэдэг шиг. Тэр ч утгаараа юм уу, тэгэсгээд гэдэг ч юм уу манайд урлагийнхан, спортынхон сүүлдээ дөрөв дэх засаглал гэгддэг салбарын мэргэжилтнүүд ч улс төрд урж тасдана гээд ордог болсон. Угтаа бид улс төрд инженерүүд, эрдэмтэн мэргэд, доктор профессеруудыг оруулж, тухайн салбарын хууль тогтоомж, яам, тамгын газарт үр бүтээлтэй ажиллах ёстой гэдгийг мэддэг. Өндөр хөгжилтэй орны жишиг тийм байдаг талаар ч бас дуулцгаасан, ярьцгаадаг.

Гэвч бодит байдал хэзээ ч тийм байсангүй. Харин энэ жилийн сонгуульд хаа очиж гэдэг шиг хаанаас ч юм гараад ирсэн нэгэн даруухан багш, инженер, судлаач, дэд профессор гараад ирлээ. Энэ хүнийг Бавуугийн Чинзориг гэх. Багш хүнийг ЮУ ХИЙСЭН БЭ? гэж асуух нь  мунхаг хэрэг.

Гэхдээ багш бүхэн төрийн түшээ, түмэн олны төлөө улс төрч болж чадахгүй. Харин түүнд ямар итгэл найдвар, боломж бий вэ?

Тэрээр “Судлаач инженерүүд ганц тоо хэлэхийн тулд маш олон өдөр нарийн тооцоолол хийдэг. Учир нь ийм тоо л үнэн байж гэмээнэ аливаа төслийн учирч болох эрсдэлийг бууруулж үр дүнгийн ашигт ажилллагаа хамгийн өндөр байх боломж бүрддэг” хэмээн ярилцлагандаа дурдсан байна.

Монгол улсын зөвлөх инженер  УИХ-д нэр дэвшиж буй нь  тэр тусмаа манай IV тойрогт багтаж байгаа нь уурхай дагасан манай хотын хувьд олзуурхууштай  харагдана. Одоогийн байдлаар УИХ-д ШУТИС-ын багш, дэд профессер нэг,  хүний их эмч нэг, мөн анагаах ухааны профессер тус тус суудал залсан байгаа. Гэвч эд маань гарсан хойно оо мөн л өнөөх хэд шигээ үр бүтээлгүйхэн л байсаар ээлжилт сонгуультайгаа нүүр тулав. Ерөнхийдөө УИХ-д суугаа гишүүдийн 70 хувь нь эдийн засаг болон банк санхүүгийн мэргэжилтэй. Ийм байхад хувийн эрх ашиг давамгайлахгүй гээд ч яах билээ.

            Б.Чинзориг нь  манай аймагт байгуулагдах “Үйлдвэр технолгийн парк”-ын талаар дорвитой, ул суурьтай ярьж буй нь өөрийн салбарын суурь судалгааг хийхэд гар бие оролцсон нь харагдаж байна. Мэргэжлийн хүний томилгоо нь мэдэлтэй хүмүүсийн гарт байгаа хойно ярихад мөн л эртдэнэ. Түүний хэлж буйгаар хэрэгжүүүлэх шатандаа ямар нэгэн завхрал ороод ирчихгүй бол “Үйлдвэр технолгийн парк” нь уурхай гэхээс илүүтэйгээр эцсийн бүтээгдэхүүн гэж нэрлээд байгаа хэрэглэгчдэд шууд хүрэх зэс эдлэл, зэс бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхлэвэл үр нөлөө, үр ашиг нь илүү өгөөжтэй бодитой болох нөхцөл гарцаагүй үүсэх нь тодорхой.

            “Эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэх зам нь өнөөгийн буурай хөгжилтэй орнуудын хөгжлийг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэж өсгөх тухай биш хаа ч гэсэн аль ч улс орон өөрийнхөө хөгжлийг байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах хэмжээнд тогтвортой байлгах зарчим дээр тулгуурласан  хөгжлийн түвшинтэй байх тухай асуудал юм” гэж Бавуугийн Чинзориг гэх даруу, төлөв нэр дэвшигч тодорхойлон хэлсэн нь чихэнд цэцэг ургуулдаг бусад гишүүдээс багахан ялгарч харагдлаа.

            Сонгуулийн үеэр гараад ирдэг тоглоомын нам эвслүүдээс том жижиг, янз бүрийн хүмүүс ямар нэгэн горьдлоготой нэр дэвшээд ирдэг. Тэдний дундаас түүний боловсрол магнай халзан зурвастай, миний хэнз хурга шиг ялгарч харагдана. Ямартай ч уурхай дагасан хотод учиртай хүнээ л Үндэсний эвслэл түлхэж дээ.

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

19 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19