Эрдэнэт | 3 долоо хоногийн өмнө

Хэн юу хийсэн бэ?

Сэтгүүлч
Г.Хашбаатар

Хэн юу хийсэн бэ?

/ захиалгат бус нийтлэл /

Сонгууль дөхсөн дөхөөгүй үргэлж л ард түмний ам хэлний бай болж юм хийсэн, хийгээгүй гэж хэлэгддэг улс төрчдийг шүүмжлэе гэвэл хэнийг нь ч хаанаас нь ч хэмлэн авч шүүмжилж болно. Яг түүнтэй адилхан хийсэн бүтээснийг нь ч мөн хэлж, хааяа даа үнэнээр нь үнэлэн ярьж, бичдэг байх хэрэгтэй санагддаг. Тиймдээ ч  манай сайтаас нэр дэвшигч гишүүдийн тухай ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ? цуврал нийтлэлийг уншигч таны өмнө дэлгэж байна. Салхийг хагалах гишүүнээр“Дандаа Эрдэнэтээ зорьдог, Дамбын Батлут гишүүний хийж бүтээснийг онцлохоор болов. 

Хивсний үйлдвэрийн  туслах ажилтнаас УИХ-ын гишүүн хүртэл ахиж чадсан хүн бол Дамбын Батлут. Орхон аймгаас Н.Алтанхуяаг, С.Ганбаатар нарын хамт өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүүн болсныг бид мэднэ. Хаа очиж өнөө хоёроо бодвол буух хаяг, буцах эзэнтэй гэдэг шиг бууриа хамгийн их эргэж тойрсон гишүүн гэвэл маргаангүй манай хүн. УИХ-ын ирцийн мэдээлэл олон нийтэд дэлгэгдэхэд бусдыгаа манлайлан хамгийн муу ирцтэй гишүүн болсон нь магадгүй орон нутагтаа ажиллаж явсантай нь холбогдож болох л юм. 

Нэн түрүүнд орон нутагтаа буюу сонгогдсон тойрогтоо хийсэн ажлаас нь  дүгнэе. Сайн муу хэлүүлж болох ч Шар хөтлийн замыг хамгийн түрүүнд онцлох нь зүйн хэрэг юм. Тус замын төслийг Их хуралд өргөн барьж 92.28 км авто замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр тавихаар болсон билээ. Ингэснээр Орхон, Булган, Хөвсгөл аймгийг зорих иргэд 100 шахам км дөтлөх боломж бүрдсэн.

“Яах гэж УИХ-ын гишүүн болдог вэ?”. Төрийнтүшээ хүн, түмэн олныхоо төлөө хэрэгцээт хуулийн төслийг өргөн барьж батлуулахын тулд тэнд суудал залан суудаг гээд л ойлгочход хол зөрөхгүй болов уу.

Д.Батлут гишүүн “Эрүүл мэндийн даатгалын тухайхуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.” 

Үүнд: Даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдсэн. 

Ер нь манай ард иргэд улс төрчдийг гэлтгүй хэн нэгнээ ч яаж хийж байгаад харлуулахдаа гаргуут сайн болсон цаг. 

Орхон аймгаас УИХ-д сонгогдсон Д.Батлут гишүүн “Зүрх мартахгүй” төсөл Эрдэнэт хотод үргэлжлэх талаар цахим хуудсандаа нийтэлж өөртөө наах гэж оролдлоо” хэмээн муучилж ч байв. Гэвч тэрбээр Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын цалинг тодорхой хувиар өсгөж,  өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ мэтчилэн эрүүл мэндийн санхүүжилттэй холбоотой УИХ-ын дөрвөн ч ажлын хэсэгт орж ажилласан байх жишээтэй. 

Мөн тэрээр эдийн засагт том нөлөө үзүүлэх хэд хэдэн хуулийн төсөлд оролцоотой ажиллажээ. 

Тэр нь Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийн төсөл байв. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Аж үйлдвэрийн парк байгуулагдах нь тодорхой болж, бүтээн байгуулалтын ажил нь эхлээд байгаа билээ. 

Аймагтаа байхдаа ам хэлний бай болж, ард иргэдийн дунд хүн зодсон, цохьсон гээд хэсэг муу нэрийг дааж явсан мань эр УИХ-д гарснаасаа хойшхийсэн ажлуудынхаа үр нөлөөгөөр хэнд ч амар доромжлуулаад байхааргүй болсон нь харагдана. Сайнтай, муутай сав дүүрнэ. Алдаа гаргаж болохгүй, магадгүй алдаж болохгүй албан тушаал бол УИХ-ын гишүүний алба юм болов уу даа.

Төрийн түшээ, түмэн олны сонголтоор гарч ирсэн улс төрчдөөс гавъяа байгуулаагүй ч, гай болоогүй юм аа “МАНАЙ ЭНЭ” гэдэг шиг гишүүд байдаг ч хаа очиж тэдэн дундаас хийсэн гээд харуулах, өргөн бариад батлуулсан гээд үзүүлчих хуультай байгаад нь Д.Батлут гишүүнд баяр хүргэх нь зүйтэй. Ямартай ч ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ? цуврал нийтлэлийн эхний сонголт болсон төрийн түшээ маань түмэнд олонд тэр тусмаа төрөлх нутгийнхаа түмэн олны өмнө түлэгдээд байхааргүй нүүртэй л байгаа юм байна.

Тун удахгүй уншигч тантай дараачийн улс төрчийн онцлох ажлаар эргэн уулзая.

Сэтгүүлч Г.Хаш

 

 

Таалагдаж байна 9
1 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

19 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19