Эрдэнэт | 3 долоо хоногийн өмнө

Б.Ариун-эрдэнэ: Ирээдүйд салбар бүрт маш хэрэгтэй байгаа мэргэжил эзэмшүүлэхээр боловсон хүчнээ гадаад орнуудад сургаж байна

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бид 2 бүсчилсэн хөгжлийн асуудлаар яриагаа эхлэх нь зүйтэй  болов уу.

Ер нь хөгжлийн асуудлаар МУ-ын Засгийн газраас өнгөрсөн жилүүдэд олон бодлогын шинж чанартай бичиг баримтуудыг баталсанд талархалтай байдаг юм. Ялангуяа хөдөө орон нутгийн засаг захиргааны нэгж удирдаж байгаа хүний хувьд бидний хийх ажил хүртэл тодорхой болж байх жишээтэй. Одоо бол улсын хэмжээнд “Алсын хараа-2050” хөтөлбөрт нийцүүлж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр, дараа нь тухайн орон нутагтаа ялалт байгуулж, засаг барих хүмүүс нь энэ урт хугацааны хөтөлбөрт нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулах, батлах, хэрэгжүүлэх гээд олон асуудлууд шийдэгдсэн гэж боддог. Таны сая асуусан бүсчилсэн хөгжлийн асуудал Булган аймгийн хувьд “Хойд бүс”-д Хөвсгөл, Орхон аймгуудтай хамт харьяалагдах болсон.Манай гурван аймгийн хувьд ижил төстэй болон ялгаатай асуудлууд олон байгаа. Ижил төсөөтэй зүйлүүдээ нэгтгэж, ялгаатай асуудлынхаа давуу талуудыг хооронд нь уялдуулж байж бүс нутгийн хөгжлийн асуудал үр дүнгээ өгнө гэж бодож байна.

Хойд бүсийн тухайд яг ямар салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож байгаа вэ? Мөн аймаг бүр хөгжлийн чиг хандлага, онцлог шинж нь өөр өөр байгаа Танай Булган аймгийн тухайд?

 Манай хойд бүсэд Булган,Орхон,Хөвсгөл аймаг багтаж байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 9.1 хувь буюу 305 мянга гаруй хүн амьдарч байна. Булган аймгийн тухайд Мал аж ахуй, газар тариалангийн салбар үеийн үед үндсэн аж ахуй байсаар ирсэн. Тиймдээ ч эдгээр салбарууд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлдэг байлаа. 2020 оноос хойш мал аж ахуй, газар тариалангийн салбартаа хэд хэдэн томоохон бодлого хэрэгжүүлээд ажиллаж байна.

Нэгдүгээрт: хөдөө аж ахуйн салбар мал аж ахуй, газар тариалан,аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон олон талт ажлуудыг зохион байгуулж байна. Бид түүхийн, байгалийн, тусгай зориулалтын, рашаан сувиллын гэсэн 4 чиглэлээр аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Дэлхий нийтийн чиг хандлага органик, эрүүл хүнс хэрэглэх, байгалийн сайханд амарч, зугаалах, ер нь байгаль, эх дэлхийдээ ойрхон амьдрах хэв маягийг сонгож байна. 

Хоёрдугаарт: Дээр дурьдсан салбарууд бол ирээдүйн чухал салбарууд болно. Тэр ч утгаараа эдгээр салбарын мэргэжлүүд трэнд болно гэж итгэж байгаа.

2028 он хүртэлх орон нутгийн хүний нөөцийн бодлогыг баталж, хөдөө аж ахуй мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, технологи, эрүүл мэнд, боловсрол зэрэг стратегийн чухал салбаруудад ажиллах боловсон хүчнүүдийг гадаадын болон дотоодын их сургуулиудад сургаж байна. Япон, Беларусь, Солонгос, ОХУ-д сум бүрээсээ хүүхдүүдийг сургаж байна.

Мөн уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэйгээ байгуулдаг нийгмийн хариуцлагын гэрээнд тусгаснаар дотоодын их сургуульд суралцахаар элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авсан хүүхэд, залуучуудынхаа төлбөрийг 100 хувь хөнгөлөн сургаж байгаа.

Гуравдугаарт: Орон нутагт шилжин суурьшиж байгаа залуучуудыг ажлын байраар хангах, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийг хөнгөлттэй зээл тусламжид хамруулах, төрийн байгууллага, тэр дундаа эрүүл мэнд, боловсролын байгууллага болон төрийн захиргааны байгууллагад шилжин ирж, ажиллаж байгаа албан хаагчдын орон байрны асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Хойд бүсийн тухайд Булган, Хөвсгөл аймгуудад хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, мөн мал аж ахуйн түүхий эдэд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай ерөнхий яриа хэлэлцээнүүд явж байгаа. Харин Орхон аймгийн тухайд бол Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэлэлцэж байгаа. Мэдээж хөгжлийн боломж энэ бүс нутагт бүрэн дүүрэн байгаа.

Булган аймгийн тухайд өнгөрсөн дөрвөн жилд гадаад харилцааны асуудлыг нилээдгүй чухалчилж ажиллалаа. Яг ямар ажлууд нь үр дүнд хүрсэн бэ?

Анх 2020 онд ажил авахад Улсын төсвөөс хамгийн хамгийн бага татаас авдаг байсан. Энэ бол маш муу зүйл. Үндсэндээ 8 орчим тэрбум төгрөг. Тийм болохоор хөгжлийн бусад боломжийг хайсан нь гадаад харилцаа. Өнгөрсөн хугацаанд бид Япон, Солонгос, Вьетнам, ОХУ, Беларусь, Чех, Унгар, БНХАУ зэрэг орнуудын Элчин сайдын яамдаар дамжуулан тэдгээр улсуудын хот, тосгод уудтай өөрийн аймгийн сумдыг холбох, дадлагажигч ажилтан бэлтгэх, оюутнуудаа сургах, хөрөнгө оруулалт татах гэх мэт олон ажлыг амжуулсан байна. Мөн аймаг орон нутгийн иргэдээ орлоготой байлгах, өөр өөрсдийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр ажиллах олон нөхцөл байдлыг бодолцож "Хангинахын шугуйн шагайн тойром", Орхон аймагтай хамтарч "RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022" олон улсын бартаат замын уралдаан, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2022" арга хэмжээг тус тус зохион байгууллаа. Эдгээр эвент арга хэмжээнд гадаадын 8500, дотоодын 100.000 орчим аялагчид үзэж сонирхсон байна. ​2023 онд аймгийн хэмжээнд уламжлалт 5 эвент арга хэмжээг төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром”, "АЙРАГ НААДАМ" арга хэмжээ, "Airagday" арга хэмжээ, "ITM Mongolia 2023" арга хэмжээг тус тус зохион байгуулж, эдгээр эвент арга хэмжээнд гадаадын 10860, дотоодын 167.820 орчим аялагчид эвент арга хэмжээнүүдийг үзэж сонирхохоор зорин ирсэн байна. Дээрх арга хэмжээнүүдэд оролцогчдын тоо өмнөх онтой харьцуулахад 13.0 хувиар өссөн дүнтэй байна. ​​2023 онд Хутаг-Өндөр суманд “Бүтээлээ ресорт” жуулчны баазыг 4 тэрбум, Сэлэнгэ суманд “Seven nuga” жуулчны баазыг 3 тэрбум, Булган суманд “Suit center” үйлчилгээний цогцолборыг 2,8 тэрбум төгрөг, “Дайчин ван” зочид буудал 6 тэрбум төгрөгний төсөвт өртөгөөр баригдаж, жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжтой орчин үеийн шийдэл бүхий цогцолборууд ашиглалтад орлоо. ​2024 оны 1 сараас эхлэн Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Нэг жуулчин-Нэг хонь” өвлийн аялал жуулчлалын аяныг улсын хэмжээнд анх эхлүүлэн БНСУ, Вьетнам улсын жуулчид хүрэлцэн ирснээс гадна дэлхийд алдартай инфлүүсерүүд Булган аймагт зочилж тус аймгийн Дэлхийн хэмжээнд сурталчлах ажлыг эхлүүлсэн бол БНСУ-ын “WANNABE” группийн ерөнхийлөгчөөр ахлуулсан тус группийн ажлын хэсэг Булган аймагт ажиллаж аялал жуулчлалын чиглэлээр санал солилцож хамтын ажиллагаагаа эхлүүллээ.Ер нь үр дүн гарсан ажлуудаа нарийвчлаад тодорхойлбол олон ажлууд байна. Цаашид  энэ ажлуудаа улам эрчимжүүлж, өргөн хүрээнд гадаад харилцаагаа тэлэх бодлого баримтална. Булган аймгийн хувьд тэр дундаа миний хувьд аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд хөдөө аж ахуй, мал  аж  ахуй, гадаад харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьсоны үр дүнд хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого барьсан тул нэн тэргүүнд гацдаг, хүнд суртал дагуулдаг газар, бусад асуудлыг сум орон нутагтай хамтран шийдвэрлэсэний үр дүнд дөрвөн улирлын аялал жуулчлалын орчин үеийн ресортууд нээгдэж, гадаад дотоодын жуулчид байгалийн сайханыг гайхан магтаж одоо ч хөл хөдөлгөөн ихтэй тасралтгүй ажилласаар байна. Энэ нь Анхдагч Алдартаны өлгий Булганчуудын маань олон жилийн түүхэн дэх том бүтээн байгуулалт, хөгжлийн эргэлт болсон гэж харж байгаа. Булган аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх , аж үйлдвэрийн парк шинэчлэлт хийх,ер нь хийж бүтээх хүсэлтэй хүмүүст нээлттэй байж, аль болох асуудлыг нь дэмжиж ажилладаг гэдгээ хэлэх нь бас зүйтэй байх.

Ярилцлага маань өндөрлөх дөхөж байна. Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?

Бүс нутгийн хөгжлийн тухайд бол өнгөрсөн хугацаанд Булган аймагт хэрэгжүүлсэн гадаад харилцаа, чинээлэг малчин, газар тариалан, төрийн албаны хүний нөөц, оюутан сургах, хариуцлагатай уул уурхай, бүх хөдөөгийн багуудыг үүрэн телефоны сүлжээнд холбох гээд аялал жуулчлалын олон ололт амжилтуудыг бүс нутагтаа бий болгож чадлаа. Энэ бүс нутагт хамгийн чухалчилж, хамтдаа шийдэх ёстой нэг асуудал нь байгаль орчны асуудал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт   Монгол Улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй хэмээн заасан байдаг. Бидний хувьд мөнхийн хөрш Орхон аймаг ард иргэдийнхээ хамгийн их тулгамдсан асуудал болох Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоосны асуудлыг нэн тэргүүнд шийдэх ёстой гэж харж байгаа. Ер нь тэгээд ойн болоод цэвэр усны нөөц хамгийн их байгаа бүс нутаг гэдэг утгаараа байгаль орчноо хайрлан, хамгаалах, энэ төрлийн хууль бус ажиллагаанаас хамтдаа сэргийлэх гээд шийдэх асуудлууд их байгаа гэдгийг хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

 

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Д.БАТЛУТ:УЛСЫН ХӨГЖИЛ ОРОН НУТГААС, ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ ТА БИДНЭЭС ЭХЛЭЛТЭЙ

18 цагийн өмнө

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

1 хоногийн өмнө

И.Батболд: Байгаль орчинд нөхөж баршгүй хор хохирол учрах вий хэмээн айж байна

1 хоногийн өмнө

Л.Гүндалай: Баян-Өндөрийн доорх газрыг хамгийн орлого багатай айл, өрхөд сугалаагаар өгнө

2024-06-21

ХЭН ЮУ ХИЙСЭН БЭ?

2024-06-21

17-р сургуулийн барилгын ажлын чанараас шалтгаалж улс, орон нутгийн төсөвт тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан

2024-06-21

Хэн юу хийсэн бэ?

2024-06-20

Урагшлах компианиас угшилтай Г.Мөнгөнхуяг та, УУЧЛАЛТАА гуйна уу!!!

2024-06-20

Г.Цэрэндолгор:Эх баригч нам өнгөрсөн жилүүдэд энгийн ард иргэдээ сэтгэлийн их хямралд оруулсан байна

2024-06-19

Хэн юу хийсэн бэ?

2024-06-19