Онцлох | 5 сарын өмнө

Тэгш эрхтэй ч тэгш боломжгүй боловсролын тогтолцоо эцэг эхчүүдийг цөхрөөж байна

Сэтгүүлч
Э.Одсүрэн

Хэрэгждэггүй хууль, гажуудсан тогтолцоо 

Орхон аймгийн VII дунд сургуулийн гадна талбай.Завсарлагааны хонх дуугарсан ч эл хуль. Хүүхдийн инээд, гүйлдэх хөлийн чимээ ч үгүй. Харин сургуулийн хойд талын хашааны хаалга салхины аясаар нээгдэн, завсраар нь “дэдэ, дэдэ ин ин ин хайдаа хайдаа” гэх үгс намрын салхитай хамт цуурайтна. Энэ цуурай Ү.Мичидмаа охин ээждээ хайртай гэдгээ илэрхийлж буй хэлбэр юм. Охин хөгжлийн бэрхшээлтэй. Хэт хөдөлгөөнтэй, оюуны хомсдолтойн улмаас сургуулиудаас татгалзсан хариу авч, үе тэнгийнхэнтэй суралцахын оронд бүх л өдөржин ээжтэйгээ хамт өнждөг. 

2016 онд батлагдсан Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалтад өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш оролцох боломжийг хангах асуудлыг зохицуулахыг тусгасан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тухайн бэрхшээлээс нь үл хамааран бүх шатны боловсролын байгууллагад бүрэн хамруулнахэмээн хуульчилжээ. Гэвч бодил байдал дээр хүүхдүүдийн сурах эрх хязгаарлагдсаар  байгаа нь харамсалтай. Мичидмаа охины ээж Б.Үүрцайх өдөрт нэг цаг ордог ганцаарчилсан сургалтын хөтөлбөр нь хангалтгүй байгааг хэлж байлаа. Тэрээр үргэлжлүүлэн “Өнөөдөр сургуулиас дахиад л татгалзсан хариу авлаа. Эрүүл төрсөн охин минь, эмч нарын буруутай үйлдлээс болж хөгжлийн бэрхшээлтэй болсон. Охин минь яагаад сурч боловсрох, нийгэмших эрхээ үргэлж хязгаарлуулсаар байгаа юм бэ? Охиноо үе  тэнгийнхэнтэй нь хамт байлгаж, нийгэмшүүлж, сургуульдсургамаар байна. Гэвч улсын сургууль охиныг минь авахаас татгалздаг. Хэдийгээр манай охин хөдөлгөөнтэй, оюуны бэрхшээлтэй ч заагаад өгөх юм бол бүхнийг хийж чадна гэж итгэдэг. Үе тэнгийнхнийх нь энэ орчныг өөр хаана ч зохиомлоор бий болгох боломжгүй. Оюуны хомсдолтой хүүхдүүд тийм ч олон биш шүү дээ. Багахан сэтгэл гаргахад л үүнийг шийдэх бүрэн боломжтой” хэмээсэн юм. Тэр цөхрөхөд ойрхон байна... 

Биелээгүй амлалтын мөрөөр 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсанаас хойш МАН төрийн эрхийг завсаргүй барьж буй. Тэд 2016 оны сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, тэдний эрхийг хамгаална хэмээн олон амлалт өгчээ.“Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатайгаар сонгуульд оролцсонМАН-ын иргэдэд тараасан хэвлэмэл материалуудыг харвал “Нийгмийн бодлого” хэсэгт хөгжлийн бэрхшээлтэйхүүхдүүд, иргэдийн талаар тусгасан заалтаа оруулаагүйбайна. Харин Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн мөрийн хөтөлбөрийн Нийгмийн бодлого хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулахаар тусгажээ. 

 ​

Хөрсөн дээр буудаггүй шийдвэрүүд хөгжих эрхийг хязгаарласаар 

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь орон нутгийн санхүүжилтээр ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Тэгш боломж” төсөл юм. Боловсролын үйлчилгээнд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлж, тэдний өрх, өрхийн гишүүд, хамрагдаж буй сургуулиудын эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан “Боловсролд бэлтгэх, боловсролын үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх” нь энэхүү төслийн зорилго.

Гэвч төсөл хөрсөн дээрээ буухгүй байгааг VII сургуулийн дохионы хэлний багш Баяржаргал хэлж байна. Түүний ангид бага, дунд, ахлах ангийн  10 хүүхэд сурдаг. Тэрээр аутизмтай хоёр, сонсголын бэрхшээлтэй долоо, хавсарсан бэрхшээлтэй нэг хүүхдэд 40 минутын хугацаанд хичээл заадаг бөгөөд өөр өөр бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заахын тулд 9 өөр материал бэлтгэх шаардлагатай болдог аж. Шинэ хичээл заахын тулд зарим хүүхдүүдээр хуулан бичлэг хийлгэх шаардлага ч тулгардаг байна. Баяржаргал багш туслах багштай байсан бол нөхцөл байдал арай өөр байна гэдгийг онцлоод “Боловсролын систем үүнийг шийдэж өгөх хэрэгтэй. Хүүхэд бүр боловсролд тэгш хамрах эрхтэй гэж үзээд ирж байгаа шиг би заах үүргээбиелүүлмээр байвч нөхцөл байдал нь болохгүй байна. Тэгш хамруулна гэж юуг хэлээд байна вэ гэхээр тухайн хүүхэд өөрийн харъяаллын дагуу сургуульдаа очиж суралцахыг хэлээд байгаа. Жирийн ЕБС-ийн багшид хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд хичээл заах ур чадвар нь байна уу гэвэл үгүй. Мэргэжлийн хүмүүс нь ирээд яг бодит байдал дээр ямар байгааг харах хэрэгтэй. Гэтэл бодит байдал ийм байхад тэгш боломжоор хангахыг шаарддаг” хэмээн бидэнд ярилаа. Аймгийн БШУГ-ын дарга ч хүн хүч, багшлах хүн дутагдалтай байгааг гэдгийг онцолж байв. Мичидмаагийн ээж ч тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсролын чанартулгамдсан асуудал болсон гэдгийг хэлж байлаа. 

Тэгш хамруулах бодлого хэрэгжүүлж, бэрхшээлд биш хөгжилд төвлөрье

Тэгш хамруулах гэдэг нь ямар ч хүн, ямар ч нөхцөлд боловсрол эзэмших тухай бөгөөд тусгай анги сургууль нээх бус мөр зэрэгцүүлж хамтдаа дээшлэх тухай асуудал юм. Хүүхэд бүр хөгжлийн ялгаа буюу хүнд, хөнгөн, хүндэвтэр гэсэн оноштойгоор суралцдаг. Гэхдээ хүүхэд бүр өөрийн гэсэн давуу талтай. Бэрхшээлээс илүү илүүтэй тэдний хийж чаддаг зүйлс, хүүхэд тань юунд дуртай вэ гэдэгт анхаарал хандуулах нь чухал. Эдгээр нь тэдний бүтээж урлах чадвар, хувийн зан үйл, эсвэл эв дүй болж болно. Улмаар ирээдүйд өөрийн ажлын байрыг ч бүтээх боломжтой. Хүүхдийн хөгжлийн боломж, чадварыг ашиглаж түүнд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийг багасгах боломжтой нь ... судалгаагаар батлагдсан байдаг. Сонсголгүй ч дэлхийн суут хөгжмүүдийг бичсэн Людвиг ван Бетховен, бүх л бие нь бага багаар мэдээгүй болж байсан ч шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Стивен Хокинг гээд олон суутнуудыг бид мэднэ. Ямартай ч тэд жирийн сургуульд суралцах боломжтой байсан гэдгийг мартаж болохгүй.  Орхон аймгийн хэмжээнд 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдбайдаг ч тэдний 70 орчим хувь нь л сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид хөгжлийн бэрхшээлийг "Бие эрхтний бэрхшээлтэй хүнд хандах хандлага, хүрээлэн буй орчны саад бэрхшээлээс шалтгаалан бие эрхтний бэрхшээлтэй хүн нь бусад хүмүүстэй тэгш эрхтэйгээр нийгэмд бүрэн дүүрэн, үр ашигтай оролцож чадахгүй байхыг" хэлнэ гэсэн байдаг. Дэлхий дахинд хөгжлийн бэрхшээлийг оролцооны хязгаарлалт гэж үзэж байхад Монголд чадвар алдалт гэсэн ойлголтоор харсаар байгааг ч мэргэжлийнхэн онцолдог. 

Тусгай хэрэгцээтэй хүүхдүүд буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тийм ховор, эсвэл гайхаад байхаар зүйл биш. Тэдний хүсдэг ганцхан зүйл нь бусадтай ижил гэдгээ мэдрэх. “Тэгш боловсрол олгохын тулд тусгай мэргэжлийн багш нарыг тоог нэмэгдүүлж, найзуудтайгаа сурах боломжоор хангана” гэсэн амлалтаа биелүүлэхийг тэд хүлээсээр...  

 

 

Таалагдаж байна 2
0 Таалагдахгүй байна

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Сурталчилгаа

ad banner

Meetup in Erdenet

Д.Дэлгэрбаяр: Цэнгэлдэх хүрээлэнг түшиглэн Монголын өвлийн спортыг хөгжүүлэх төвтэй болохыг зорьж байна

2021-09-03

Сүүлд нэмэгдсэн

Тэр бурханд биш эрх баригчдад басхүү сонгогчдод залбирна, энэ сонгууль шударга болоосой гэж

2024-04-26

ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ АМЕРИКИЙН ТӨВ ХОЁР ОРНЫ БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2024-04-25

Унадаг дугуйгаа алдсан иргэнийг цагдаагийн албан хаагч орилж зандарчээ

2024-04-24

Дэлхийн найм дахь гайхамшиг Чинь Шыхуан хааны цэрэг, морины хөшөө

2024-04-24

Хятадын Ши Ань хотын Тан гүрний соёлын гудамж дахь музей

2024-04-24

Хулгайчыг хамгаалдаг цагдаа

2024-04-24

Монгол улс цахим аюулгүй байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр Фейсбүүк компанитай хамтран ажиллана

2024-04-23

Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН бидэнд юу амласан бэ?

2024-04-23

УИХ-ын гишүүн Д.Батлут Чуулганы хуралдааныг 15 удаа тасалжээ

2024-04-22

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

2024-04-18