Skip to main content

Далд нэгэн “зовлон”

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт хотод сэтгэцийн өвчин, эмгэгтэй 1200 гаруй хүн амьдарч байна. Үүний 400 гаруй нь архинд донтох өвчтэй. Үлдсэн нь дотоод шалтгаантай болон тархины гэмтлээс үүдэлтэй, зан төрхийн эмгэгтэй хүн.

Энэ төрлийн өвчин, эмгэгтэй хүн нийгмээс тусгаарлагдмал амьдардаг. Ихэнх цагийг гэртээ хэн нэгний асрамж халамжид өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл ар гэрийн эрүүл хэн нэгэн нь үргэлж түүнтэй хамт. Тэд энэ хариуцлагаасаа болоод хөдөлмөр эрхэлж чадахгүй, хөгжих боломж нь хязгаарлагдмал байдалд хүрдэг. Ингэхээр тухайн өвчтөнийг асардаг хүн болон ар гэрийнхэн нь түүнтэй хамт нийгмээс тусгаарлагддаг гэдгийг “Катарсис” эмнэлгийн их эмч Ц.Батаа, БОЭТ-ийн Сэтгэцийн кабинетын их эмч Н.Должмаа болон Сэтгэц судлалын тэргүүлэх зэрэгтэй эмч С.Оюунчимэг нар дуу нэгтэй хэлж байгаа юм.

Тэд энэ хариуцлагаасаа болоод хөдөлмөр эрхэлж чадахгүй, хөгжих боломж нь хязгаарлагдмал байдалд хүрдэг.

Үүнийг “давхар хамааралд орох” гэж нэрлэх бөгөөд сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүний асран халамжлагчийн зан төрөх нь гажуудах хандлага ч ажиглагддаг байна. Хамгийн гол нь гэр бүлийн хэн нэгэн нь ажил хийлгүй хүүхдээ, дүүгээ, эгчийгээ, ахыгаа үргэлж харж хандах нь тухайн гэр бүлийн орлого бага байх гол шалтгаан нь болдог байна. Ийм гэр бүлийн амьжиргааны түвшин доогуур байх нь элбэг байдаг талаар эмч мэргэжилтнүүд ярьсан юм.

Өөрөөр хэлбэл хүүхдийг нь нийгэм гадуурхах тусам ээж нь биднээс тусгаарлагддаг гэсэн үг.

Дээр дурдсан өвчин, эмгэгтэй хүний гэр бүлийн талаарх судалгаа одоогоор алга. “Гэр бүлийн хэн нэгэн нь ийм өвчтэй байна гэдэг тухайн гэр бүлд маш эмзэг сэдэв нь болдог. Нэгэнт тусалж чадахгүйгээс хойш тэр хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж зовлонг нь асуух хэрэггүй” гэж БОЭТ-ийн Сэтгэцийн кабинетын их эмч Н.Должмаа хэллээ. Үүнийг сонсоод сэтгүүлч миний бие сэтгэцийн өвчин, эмгэгтэй хэн нэгний гэр бүлийн гишүүнтэй уулзахгүй байхаар шийдсэн юм. Азаар жилийн өмнө өөр нэг бүтээл хийх үеэрээ энэ төрлийн өвчтэй хүүхэдтэй нэгэн бүсгүйтэй уулзаж байлаа. Ганцхан жишээг дурдахад түүний хүүг үе тэнгийнхэн нь их гадуурхаж, шоглодог. Ийм явдал тохиолдоход өөрөө шоглуулж байгаатай ижил цохилт авдаг нь ажиглагдсан юм. Өөрөөр хэлбэл хүүхдийг нь нийгэм гадуурхах тусам ээж нь биднээс тусгаарлагддаг гэсэн үг.

Эрсдэл !!!

Нөгөө талаар хавар, намрын улиралд сэтгэцийн өвчин сэдрэх хандлагатай байдаг. Үүнийг ярихын өмнө сэтгэцийн өвчин болон эмгэг хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. “Сэтгэцийн өвчин” гэдэг бол удамшлын шалтгаантай буюу төрөхдөө энэ төрлийн өвчтэй төрөхийг хэлдэг. Тэгвэл “сэтгэцийн эмгэг” гэдэг нь ямар нэгэн шалтгаанаар энэ төрлийн өвчтэй болохыг хэлдэг аж. Улирлын чанартай сэдэрдэг нь сэтгэцийн өвчин. Манай аймагт бүртгэлтэй сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийн тал хувь нь сэтгэцийн өвчтэй гэж үздэг байна.

Удамшлын буюу сэтгэцийн өвчтэй хүнийг нийгмээс хэт тусгаарлах нь өвчин нь даамжрах шалтгаан болдог гэнэ.

Удамшлын буюу сэтгэцийн өвчтэй хүнийг нийгмээс хэт тусгаарлах нь өвчин нь даамжрах шалтгаан болдог гэнэ. Өнгөрсөн онд ийм өвчтэй залуу, судалгаа хийж явсан төрийн албан хаагчийн аминд хүрсэн харамсалтай тохиолдол манай аймагт гарсан. Энэ хэргийг үйлдсэн өвчтөн аавтайгаа хамт амьдардаг. Ямар нэгэн байдлаар нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаггүй байсан нь тухайн үед яригдаж байв. Одоогоор гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож болзошгүй сэтгэцийн өвчин, эмгэгтэй 121 хүн Цагдаагийн газрын хяналтад байдаг.

Асуудлыг шийдэх нь...

Еэвэнгийн хоёр талд өвчтөн болон гэр бүлийн гишүүдийн асуудал оршсоор байгааг дээр өгүүллээ. Тиймээс сэтгэцийн өвчтөний өвчний явцыг удаашруулах, эдгээх хэрэгтэй. Асарч буй эрүүл саруул хүнийх нь хөдөлмөрлөх, хөгжих боломжийг бий болгох зайлшгүй шаардлагатай.

Сэтгэцийн өвчтэй хүнийг төгс эмчлэх боломжгүй гэж үздэг. Харин өвчнийг нь удаашруулахын тулд нийгэмшүүлэх эмчилгээ хийх хэрэгтэй талаар “Катарсис” эмнэлгийн их эмч Ц.Батаа ярьлаа. Учир нь тухайн хүнийг нийгмээс тусгаарлах тусам өвчин сэдрэх нь нэмэгддэг байна. 2002 онд “Шар хад”-нд ийм эмчилгээг хийж байсан гэнэ. Үр дүнд нь өвчтөн жилд дөрвөн удаа эмнэлэгт хэвтдэг байсан бол нэг болж буурчээ. Харин манай аймагт Сэтгэц судлалын тэргүүлэх зэрэгтэй эмч С.Оюунчимэг 2005-2009 оны хооронд өдрөөр нөхөн сэргээх эмчилгээ хийж байсан. Үүний үр дүн ч муугүй байж.

 Тиймээс сэтгэцийн өвчтөний өвчний явцыг удаашруулах, эдгээх хэрэгтэй. Асарч буй эрүүл саруул хүнийх нь хөдөлмөрлөх, хөгжих боломжийг бий болгох зайлшгүй шаардлагатай.

Ер нь ийм эмчилгээг хийхэд зөвхөн эмч биш нийгмийн ажилтнууд оролцдог нь олон талын ач холбогдолтой. “Энэ зохион байгуулалтыг маргааш ч хийх боломжтой. Яагаад гэвэл Эрдэнэт сэтгэцийн хамгийн олон эмчтэй газар. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд уулын аманд амралтын газар эзэмшиж байна. Эдгээрийг түшиглэж сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийн сувилал нээвэл энэ ажил үр дүнтэй болно” гэж “Катарсис” эмнэлгийн эмч Ц.Батаа хэллээ. Шаардлагатай зардлыг нь төсөв, нийгмийн халамж болон ар гэрийнхнээс нь бага хэмжээний төлбөр авах замаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа аж. С.Оюунчимэг эмч ч түүнтэй ижил байр суурьтай байлаа. Энэ бол хамгийн ойрын хугацаанд хийж болох алхам.

 Эдгээрийг түшиглэж сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүмүүсийн сувилал нээвэл энэ ажил үр дүнтэй болно” гэж “Катарсис” эмнэлгийн эмч Ц.Батаа хэллээ.

Асуудлыг бүрэн шийдэхийг хүсвэл төрийн статустай сувиллын газар байгуулах хэрэгтэй. Тэндээ өвчтөнүүдэд эмнэлгийн болон нөхөн сэргээх тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн байдлаар үзүүлдэг жишиг олон улсад байдаг тухай БОЭТ-ийн Сэтгэцийн кабинетын их эмч Н.Должмаа ярьсан юм.

Өнөөдрийн байдлаар Дэнж багт ажиллаж буй сэтгэцийн эмнэлэг нь зөвхөн шинж тэмдгийн буюу өвчин сэдрэхэд нь намжаах эмчилгээ хийдэг. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тухайд тарифтай тул ар гэр нь төлбөр төлөх боломжтой хэсэг нь л үйлчлүүлж байна.

Энэ асуудлыг шийдэхгүй одоогоор нь орхивол хэдэн хүний өвчин улам хүндэрч нийгэм, гэр бүлдээ дарамт, айдас төрүүлэхийг тооцоход үнэхээр бэрх. Одоо л асуудалд бодитоор хандахгүй бол хэдэн гэр бүл ядуурч, хэдэн хүн ажиллаж, хөгжиж чадахгүй өвчтэй хүнтэйгээ хамт нийгмийн гадна оршсоор байхыг хэлэхэд хэцүү. Зам тавих сайхан. Машинтай олон гэр бүл үр шимийг нь хүртэж байна.

Өнөөдрийн байдлаар Дэнж багт ажиллаж буй сэтгэцийн эмнэлэг нь зөвхөн шинж тэмдгийн буюу өвчин сэдрэхэд нь намжаах эмчилгээ хийдэг. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийн тухайд тарифтай тул ар гэр нь төлбөр төлөх боломжтой хэсэг нь л үйлчлүүлж байна.

Гэхдээ тэргэнцэртэй хүнд явах зам манайд алга. Эмнэлэг барих сайхан. Олон хүн холыг зорихоо больж амьдарч буй газраа эмчлүүлэх боломжтой болж байна. Харамсалтай нь цөөнх буюу сэтгэцийн өвчин, эмгэгтэй хүнд шаардлагатай тусламж үйлчилгээг нь үзүүлэх газар энд алга байна. Цөөн байгаа хэсгээ марталгүй асуудлыг нь шийдвэл тэдний гэр бүлийн асуудал ч шийдэгдэнэ биз дээ. 1200 гаруй гэр бүлийн асуудал жижиг биш байх аа.


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй