Нийтлэлч
Ч.Энхчулуун

Албан тушаал гэдэг нь “зардалгүй” амьдрахын нэр үү?

8 жилийн өмнө

Эрчим хүч түгээгч төрийн болон орон нутгийн өмчит компаниуд айл өрх, аж ахуйн нэгжүүдээс хэдэн арван сая төгрөгийн авлагатай байгаа талаараа жилийн жилд ярьдаг. “Өртэй айл, ААН-ийг эрчим хүчээр хангахгүй гэж” сүрдүүлдэг боловч тусыг олсон нь цөөн. Бүр аргаа барсандаа үндсэн төлбөрөө төлбөл алданги авахаа больё оо гээд аян явуулсан ч хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөрөө өгсөн нь цөөн байв. Уг нь бол “Эрчим хүчний тухай” хуулийн 30.1.2-т зааснаар хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөх нь иргэн, ААН-ийн үүрэг.

Манай аймгийн хувьд “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК, “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК иргэд, ААН-д эрчим хүч түгээдэг. Тодруулбал, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК ус, дулаан, цахилгаан түгээдэг бол “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК зөвхөн цахилгаан эрчим хүч түгээж байна.

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК нийтдээ 431 сая төгрөгийн авлагатай. Үүний 251 сая төгрөгийг 344 айлаас , 180 сая төгрөгийг 43 ААН-ээс авах ёстой. Тус компанид хамгийн их өртэй ААН нь 36 сая төгрөгийн төлбөртэй. Хамгийн урт хугацаанд мөнгөө төлөөгүй нь 12 сар. Айл өрхийн хувьд хамгийн их өртэй нь 2.3 сая төгрөг төлөх ёстой.

Харин “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн нийт авлага 10-р сарын нэгний байдлаар 1.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүний 570 сая орчим төгрөгийг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд төлөх ёстой. “Эдгээр компанийн хувьд эрчим хүчний хэрэглээ өндөр байдаг. Төлбөрөө сар бүрийн 10-ы дотор төлчихдөг тул хүндрэл учруулдаггүй гэж” тус компанийн мэргэжилтэн ярьсан юм. Харин тодорхой хугацаанд төлбөрөө төлөөгүй, хуримтлуулсан ААН-үүдийн өр 430 сая орчим төгрөгт хүрчээ. Мөн айл өрхийн цахилгааны өр 119 сая төгрөг болсон байна. Мөн төсвийн хүндрэлээс шалтгаалж тодорхой тооны төсөвт байгууллагууд өртэй байгаа аж.

Өр хэрхэн үүсдэг вэ?


Эрчим хүч түгээгч компаниудын хэрэглэгчидтэй хамгийн ойр ажилладаг бүтэц бол “Борлуулалтын алба” юм. Дээрх хоёр компанийн борлуулалт, маркетингийн хэлтсээс өр үүсэж буй шалтгаан, нөхцөлийг дор бүрнээ гаргадаг байна. Хоёр компаниас гаргасан шалтгаан дунд нийтлэг гурван үзүүлэлт байгаа юм. Үүнийг дурдвал,

  • · Амьжиргааны түвшин доогуур айлуудын өр
  • · Төлбөрийн чадвартай боловч эрчим хүчний мөнгөө төлдөггүй айлуудын өр
  • · Өмчлөлийн маргаантай орон сууцны эрчим хүчний хэрэглээний өр
Эдгээр айлын эрчим хүчийг нь хязгаарласан тохиолдолд хэн нэг албан тушаалтан руу утастаад залгуулчихдаг байна.

    Дээрх хоёр компанийн борлуулалтын албаны мэргэжилтнүүд амьжиргааны түвшин доогуур гэсэн хэсэгт тодорхой хэдэн байрлалд оршин суудаг айлуудыг нэрлэж байна. Харин төлбөрийн чадвартай боловч эрчим хүчний мөнгөө төлдөггүй айлуудын хувьд байцаагч нарыг зандрах, гэрээсээ хөөх зэрэг үйлдэл гаргадаг гэж уулзажярилцсан байцаагч бүр хэлж байлаа. Эдгээр айлын эрчим хүчийг нь хязгаарласан тохиолдолд хэн нэг албан тушаалтан руу утастаад залгуулчихдаг байна. “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-ийн Эрчим хүч борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Ш.Дайрийжав хэлэхдээ “Манай компанийн хувьд тодорхой албан тушаал хашдаг, нийгэмд байр сууриа эзэлсэн таваас зургаан өрхийн өр бий. Эдгээр айлуудын цахилгааныг нь хязгаарладаг боловч нөгөө талаас залга гэдэг” гэсэн юм. Харин “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн хувьд төлөх чадвартай боловч эрчим хүчний хэрэглээний төлбөрөө төлдөггүй айл илүү олон байдаг аж.

Эдгээр айлын эрчим хүчийг нь хязгаарласан тохиолдолд хэн нэг албан тушаалтан руу утастаад залгуулчихдаг байна.

Хэн төлөхгүй байна вэ?


Хэрэглэсэн эрчим хүчний мөнгөө төлдөггүй айлууд дунд манай аймгийн удирдлагын түвшинд ажилладаг хэд хэдэн хүн байгаа нь хачирхалтай.

Хэрэглэсэн эрчим хүчний мөнгөө төлдөггүй айлууд дунд манай аймгийн удирдлагын түвшинд ажилладаг хэд хэдэн хүн байгаа нь хачирхалтай. Тодруулбал, АЗДТГ-ын харьяа газрын даргын алба хашдаг хүний хувийн ААН-ийн өр 7 сая гаруй төрөг бол түүний өрхийн хэрэглээний өр 1.2 сая төгрөгт хүрсэн байна. Түүнээс гадна АЗДТГ-т хэлтэс, албаны даргын алба хашдаг 2 эрхмийн ААН тус бүр 2.6 болон 1.1 сая төгрөгийн өртэй аж. Мөн АИТХ-ын нэгэн тэргүүлэгчийн хувийн ААН 500 мянган төгрөгийн өртэй. Энэ бол зөвхөн олдож буй мэдээлэл. Байцагч нэг бүртэй уулзаад асуувал дээрх тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй юм.

Эрдэнэт хотын 11-р хороололд ямар хүмүүс амьдардгийг мэдэхгүй хүн цөөн. Энэ бол манай хотын “Зайсан” 

Эрдэнэт хотын 11-р хороололд ямар хүмүүс амьдардгийг мэдэхгүй хүн цөөн. Энэ бол манай хотын “Зайсан” . Тус хороололд тансаг зэрэглэлийн 50 “хаус” бий. Эдгээр 50 айлын 18 нь 1-8 сарын хугацаанд хэрэглэсэн эрчим хүчний нийт 8.7 сая төгрөгийг төлөөгүй. Дээрх айлууд нь 200-800 мянган төгрөгийн эрчим хүч түгээгч компанид төлөх ёстой.

ААН-ийн эрчим хүчний өр үүсэхэд тодорхой хэдэн шалтгаан нөлөөлдөг гэнэ. Гэхдээ өртэй нийт ААН-үүд дундаас нэг нь л үйл ажиллагаа нь доголдсон. Бусад нь хэвийн ажиллаж байгаа талаар “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Борлуулалтын албаны дарга Н.Цог-Эрдэнэ ярьсан.

Энэ сарын эхээр “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-д нийтдээ 140.6 сая төгрөгийн өртэй гурван ААН хэн нэгнээр утастуулж цахилгаанаа залгуулсан талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлсэн юм.

Олон нийтэд зарлах боломж бий


Холбогдох хууль тогтоомжид өртэй ААН, өрхийг олон нийтэд зарлаж болохгүй гэсэн заалт байхгүй.

Холбогдох хууль тогтоомжид өртэй ААН, өрхийг олон нийтэд зарлаж болохгүй гэсэн заалт байхгүй. Гэхдээ эрчим хүч түгээн борлуулж буй компаниуд хэрэглэгчидтэйгээ аль болох ойлголцолд хүрэхийг хичээдэг гэнэ. Товчхондоо бол хонио бодохоор чоно хөөрхий. Чоныг бодохоор хонь маань хөөрхий гэдэг шиг л нөхцөлд байдаг аж.

Өрөө төлөхгүй байгаа хүмүүс орон нутаг, төрийн өмчит компаниудын ажилд олон талаар саад учруулдаг талаар бүх түвшинд яригддаг. Эрчим хүч түгээгч компаниуд дамжуулах компаниудын өмнө өрнд орж, хэвийн үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд саатах нь бий. Ядаж л төрд зүтгэж буй хүмүүс нь хэрэглэсэн мөнгөө төлчихвөл том “гавьяа”. Нөгөө талаар өртэй хүмүүсийг хаацайлж төлбөрөө төлөөгүй байхад нь эрчим хүчийг нь залгуулдаг албан тушаалтнууд байгаа нь харамсалтай юм.

Шийдэх аргыг олж харжээ


Асуудал байгаа бол түүнийг шийдвэрлэх арга зам байх нь мэдээж. Эрчим хүчний хэрэглээний өр хуримтлагдаад байгааг зогсоох боломжит хувилбарыг салбарын мэргэжилтнүүд олж харж чадсан байна. Тодруулбал, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хот даяар ус, дулаан түгээж тодорхой хэсгүүдэд цахилгаан түгээдэг.

Цахилгаан тасалсан тохиолдолд хэрэглэгч мөнгөө төлөх нь тодорхой. Харин ус, дулааныг хязгаарлахын тулд заавал тухайн айлд орох хэрэгтэй болдог.

Үлдсэн хэсэгт нь цахилгаан түгээх ажлыг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК хариуцаж байна. “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Борлуулалтын албаны дарга Н.Цог-Эрдэнэ хэлэхдээ “ Цахилгаан тасалсан тохиолдолд хэрэглэгч мөнгөө төлөх нь тодорхой. Харин ус, дулааныг хязгаарлахын тулд заавал тухайн айлд орох хэрэгтэй болдог. Гэтэл өртэй айлууд манай мэргэжилтнүүдийг гэртээ оруулна гэж бараг үгүй. Энэ тохиолдолд бид яаж ч чаддаггүй. Тиймээс манай компанид ус, дулааны эрчим хүчний өртэй айлуудын цахилгааныг “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-аас хязгаарлаад. Манайд өрөө төлсөн тохиолдолд буцаан залгавал өр хуримтлах нь багасна” гэсэн юм. Энэ санал дээрх хоёр компанийн хооронд яригдсан боловч зарим түвшинд эсэргүүцэлтэй тулгарсан тул тэгсгээд намжсан байна.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна