Нийтлэлч
Нийтлэлч Б.Маргад-Эрдэнэ

Золиослолт

9 жилийн өмнө
Энэ оны 5 дугаар сард “Оюу Толгой”-н гол хөрөнгө оруулагч “Туркиз Хилл Ресурс” компанийн захирал Кей Пристли 2014 оны зардал болон үр бүтээмжтэй байдал дээрээ анхаарна гэж мэдэгдэв. Үүний хар гайгаар Оюу толгойд ажиллаж байсан 300 гаруй ажилаа хийж байхад тушаалыг нь уншин халсан. Мөн өнгөрөгч 2013 онд төслийн хөрөнгө оруулагч “Rio Tinto” компани далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын төслөө зогсоож туслан гүйцэтгэгч компанийн 1700 гаруй орчим хүн ажилгүй болов.

Гэхдээ энд нэг зүйл их сонирхол татсан. Халагдсан ажилчдын дийлэнх нь 40-с дээш насныхан байв. Уул нь энэ тоог илүү дэлгэрэнгүй статистиктай гаргаж ирэх ёстой. Даанч Оюу толгойн хүний нөөцийн нөхөд маань компанийн нууц гээд энэ мэдээлээ өгсөнгүй. За тэгвэл байгаа нөхцөл дээрээ анализ хийж үзье. Халагдсан ажилчдын дийлэнх нь 40-с дээш насныхан байсан гэж дээр хэлсэнчлэн ер нь манай улсад 40-с дээш насныхны эдийн засгийн чадамжийн асуудал үүн дээр хөндөгдөж байгаа юм. Одоогийн зах зээлийн нийгэмд /ардчилал гараад 25 жил/ хүн 40 гаруй насан дээрээ амьдралынхаа суурь хэрэгцээнүүдээ шийдчихсэн байх бүрэн боломжтой билээ. Суурь хэрэгцээ гэдэгт маань орон байр, тэжээллэг хоол хүнс, үржих(гэр бүлтэй болох, хайрлуулах) гэсэн хэрэгцээнүүд байдаг гэж өрнөдийн нийгэм судлаачид үздэг.

Эдгээр хэрэгцээ нь хангагдсан нөхцөлд цаашаагаа урлаг гоо зүйн, спорт, улс төр, манлайлалын хэрэгцээнүүд үүсдэг аж. Одоо тэгвэл эдгээр компаниудын ажилчдаа танах бодлого илүү ойлгомжтой болж байгаа юм. Залуу ажилчдаасаа халлаа гэхэд тэд эдийн засгийн хувьд чадавхжиж амжаагүй, баахан цалингийн зээлтэй (байр, машин, ахуйн гэх мэт). Тэгэхэд халагдсан ажилчид маань дийлэнх нь өөрийн гэсэн байр, машин, хашаа байшин, эдлэн газар гэх мэт амьдралд хэрэгтэй ойрын хэрэгцээнүүдээ бараг л хангачихсан байдаг. Залуусаа халж байхаар хөгшчүүлээ эхний ээлжинд золиосолжээ.

Далд уурхайд ажилдаг ажилчид хэрэв осол аваар гарж нурангид дарагдсан тохиолдолд хөгшин ахимаг насны уурхайчид нь залуу уурхайчиддаа хоол хүнс, ус, хүчилтөрөгчийн саваа өгж амьд гарах боломжийг нь илүү дээшлүүлж өгдөг бичигдээгүй хуультай. Үүнтэй адилаар саяны халагдсан ажилчдын болон уул уурхайн компаниудын ажилчдаа танах бодлого иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна. Сүүлийн үед дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасаар л байна.

Улс төр, нийгэм, эдийн засгийн байдлаас гадна бас нэг үнэнд нөлөөлөх хүчин зүйл бол үнэ тогтоогч биржүүд дээрх тоглолтууд юм.

Дэлхийн уул уурхайн биржүүд дээр явагдаж байгаа арилжаа бол маш хэлбэлзэлтэй уналттай, өсөлттэй гэх мэт секунд тутам өөрчлөгддөг. Энэ арилжаанаас ашиг олох сонирхолтой диллерүүд, спекулянтууд(Жорж Сорс, Эрнандо Дэ Сото гэх мэт акулууд) бүгд маш нарийн тоглолтууд хийж тухайн арилжаалагдаж буй металлын үнэнд нөлөлөх гэж оролддог. Энэ нь цаад утгаараа бидний эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн үг. Зэсийн үнэ(1 тонн, 99% агуулгатай цэвэр зэсийг хэлж байна)

Лондонгийн металлын бирж дээр унавал Монгол улсад орох татварын орлого буурч эмч, цагдаа, төрийн албаныхны цалин нэмэгдэх боломж багасана гэсэн үг.

Эсрэгээрээ зэсийн үнэ өсвөл Монгол улсад орж ирэх орлого нэмэгдэж төсвийнхөн цалингаа нэмэгдүүлэх боломж гарч ирж, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад ерөнхий захирлын тушаалаар олгодог “бонус” орж ирэх юм. Урьд нь зэсийн үнэ өсөж компаний ашигтай ажиллаж байвал удирдах албан тушаалтангуудад алтан карт нэрийдлээр энэ мөнгийг олгодог байсан гэх яриа байдаг. Яг үнэн бодит баримтгүй учир хүмүүс гүжирдээд яахав.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээрх арилжааны үнэтэй холбогдуулж үндэстэн дамнасан уул уурхайн акул компаниуд үйлдвэрлэлийн зардалаа хэмнэхийн тулд янз янзын арга хэмжээнүүд авж байна. Үүний нэг тод илрэл нь “Уулын Баяжуулах Эрдэнэт үйлдвэр” мөн хэмнэлт хямгадалтын горимонд шилжсэн явдал. Одоогийн ийм хүнд нөхцөлд уул уурхайн компаниуд маань ажиллаж үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эдгээр компаниуд эхний ээлжинд хүнээ бодоосой, Оюу толгойгоос халагдсан олон ажилтнуудын хувь заяанд бүү хүргээсэй гэж хүсэж байна.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна