Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Зөвхөн зардалдаа л анхаарлаа төвлөрүүл

9 жилийн өмнө
Санхүүгийн амжилтын үндэс нь өрхийн төсвийг төлөвлөх, удирдах асуудал юм. Глен Бленд “МєнгєзарцуулахтєлєвлєгєєгїйхїнӨрсєлдєєнийталбарт араатны хєнгєнзуушболно” гэжээ. Даяарчлагдсан өрсөлдөөн тэмцэлхурцадсан энэ эрин үед бид бүхэн төлөвлөхгүй л бол амьдрахад бэрх цаг үетэйгээ учраад байна. Хэрэв та аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа л бол өрхийн төсөв, мөнгө, санхүүг төлөвлөх хэрэгтэй.

Өрхийн төсөв гэхээр бид орлого, зарлага гэж ойлгодог. Энэ бол жижигрүүлсэн улсын төсөв. Өрхийн орлого нь зарлагаас их бол ашигтай төсөв харин зарлага нь орлогоосоо их бол алдагдалтай төсөв болно.Хүн амын ихэнх хувь нь Паркинсоны хуулиар л амьдардаг. Норкот Паркинсон “Зарлага ямагт Орлоготой зэрэг өсдөг” гэжээ.

Паркинсоны хуулийг дагвал хүмүүс ихэвчлэн ядуу амьдардаг. Жишээ нь: Батын гэр бүлийн сарын орлого нь 500.000 төгрөг, зарлага нь 500.000 заримдаа 600.000 төгрөг болж 100.000 төгрөгийг хаа нэгэн газраас санхүүжүүлэх шаардлага гардаг. Өрхийн төсвийн алдагдалыг бид нар аав, ээж эсвэл найз нөхөд, үгүй бол банкнаас зээлэх шаардлага гарна. Энэ бол Н.Паркинсоны хуулийг баримлаж буй тод жишээ. Их орлого олсоноор баян болохгүй. Харин худалдан авалтаа хязгаарласан нь л чинээлэг амьдардаг. Үүнтэй нэгэн адил хөлбөмбөгийн тэмцээнд эсрэг талын хаалганд их довтолсон нь хождоггүй.

Харин ирсэн бөмбөг бүрийг хаалганд оруулахгүй барьсан л хождог. Довтлогч бол таны орлого, хаалагч бол таны зардал.Санхүүгийн мэрэгжилтнүүд “орлогоо нэмэгдүүлсэнээр чинээлэг амьдрах боломжгүй” гэдэг. Яагаад гэвэл Н.Паркинсоны хуулиар орлого дагаад зарлага өсдөг учраас л тэр. Хэрэв та Н.Паркинсоны хуулийг зөрчихвөл Та орлогоо нэмэгдүүлэн зарлага хянах явдал юм.

Зарлагыг дотор нь тогтмол, хувьсах, гэнтийн гэж 3 ангилна. Мөн тэвчиж болох зардал ба тансаг хэрэглээний гэж ч ангилж болно. Харин хэмнэж болох зардлуудад гэрэл, цахилгаан, гар утас, хүнсний бараа, хувцас, зугаа цэнгэлийн зардлууд орно. Мөн зардалыг эхнэр, нөхөр, хүүхдийн гэж ангилдаг. Нөхрийн зардал архи, тамхи, тоглоом, спортын гэж, харин эхнэрийн зардалд гоо сайхан, ариун цэврийн болон бусад зардал ордог бол хүүхдийн зардалд сургалтын төлбөр, зугаа цэнгэл, хувцас гэх мэт зардалууд орно. Энэ бүх зардалууд таны хяналтанд байдаг бол та хэмнэлт гаргаж зардалаа төлөвлөгөөтэйгээр бууруулж чадна.

Зардлуудыг дотор нь сайн, муу гэж ангилж болно. Бизнесийн болон таны халаасанд мөнгө оруулдаг зардалуудыг сайн зардал гэх бөгөөд зайлшгүй бус таны кармаанаас байнга гарч байдаг зардлуудыг муу зардал гэнэ. Жишээ нь та өрхийн төсвийг хэтрүүлэн хэрэглээний зээл авч гэрийн эд хөгшил авсан бол энэ муу зардалуудын ангилалд хамаарагдах юм.Зардлыг хянах хялбар арга бол 100.000 төгрөгнөөс дээш эд зүйлс худалдан авахдаа гэр бүлийн гишүүд харилцан ярилцаж зайлшгүй зардал мөн эсэхийг шийдсэний дараа зарцуулвал зөв шийдвэр болно. Мөн та юунд мөнгө зараад байгаагаа олж илрүүл. Та худалдан авалтынхаа дүр зураг, зарцуулалтыг цаасан дээр буулгаад авчихсан цагт Таны мөнгө юунд их зарцуулагдаад байгаа болон юунд хэмнэлт гаргаж болохыг мэдэхэд хялбар болно. Ихэнх хүмүүс өөрсдийнх нь мөнгө юунд зарцуулагдаад байгаа болон юунд хөрөнгө оруулалт хийсэн талаар ямар ч баримжаагүй явдаг.

Бид бага зарцуулж ихийг хадгалах цаг ирлээ. Санхүүгийн хүндрэлийн гол шалтгаан нь Бид бага орлого олж байгаад биш харин олсон орлогоо тооцоогүй үрж байгаад оршино. Өөрөөр хэлбэл Бид олсоноосоо ихийг зарцуулж байна. Та зардалаа хянаж чадвал хуримтлал бий болгох боломжтой. Бага орлоготой залуучууд хуримтлал үүсгэх талаар янз бүрийн бодол санаатай байдаг. Бага орлоготой юм чинь яаж хуримтал үүсгэх юм бэ, надад ямар ч боломж байхгүй ш дээ гэдэг. Та Н.Паркинсоны хуулийн зөрчиж өөрийгөө бага багаар, аажим аажмаар, зугуухан, нэгэн хэмнэлээр хуурах хэрэгтэй. Долоо хоног тутам эсвэл 14 хоног тутам 100 -аас 500 төгрөг банканд хийхэд таны нэр хүнд дээшлэнэ үү гэхээс доошлохгүй.Энэхүү үйлдэлийн 3 сарын турш хийхэд л Та өөрийгөө хүчлэхгүйгээр хуримтлал бий болгох байнгын зуршилтай болно. Аливаа зүйлийг багаас гэдэг.

Энэхүү зуршил таныг хэзээ нэгэн цагт санхүүгийн амжилтанд хүргэнэ гэдэгт Та итгэх хэрэгтэй. Та банканд хадагламжтай болсоноор өөрийхөө ирээдүйн санхүүгийн зорилгыг эрж хайх болно. Ингэснээр та анх шатны санхүүгийн төлөвлөлтийн суурь тавьж байгаагаа удахгүй мэдрэнэ. Мөн та хуримтлал бий болгосноор санхүүгийн сахилга бат төлөвшиж байгааг ч анзаарах болно. Баялаг бүтээж буй хүний нэгэн чухал шинж чанар бол санхүүгийн сахилга баттай байх чадвар юм.

Санхүүгийн сахилга бат нь санхүүгийн хяналт шалгалтыг өөртөө агуулдаг. Өөрөөр хэлбэл Та орлого, зарлага хянадаг мөн түүнчлэн түүнийгээ удирдах анхан шатны боловсрол эзэмшиж байгаагаа ч гэсэн аажим аажимаар ойлгоно. Энд л хуримтлал бий болгох мөн чанар оршиж байгаа юм даа. Залуу гэр бүлийн салалтын 60 гаруй хувь нь санхүүгийн асуудал гэж судлаачид үздэг байна. Та хуримтлал бий болгох чадвар эзэмшсэнээр гэр бүлийнхээ аз жаргалыг хамгаалж байна гэсэн үг.




Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна