Нийтлэлч
Нийтлэлч Ц.Рэгзэнбазар

Яагаад бидний САНХҮҮГИЙН ДАРАХЛАА сулрав

9 жилийн өмнө
Бидний санхүү их өвчлөмтгий болсон аж. Хөршүүд найтаавал бид ханиад тусдаг болчихлоо. Бүх нийтийн санхүүгийн боловсрол дутмаг байсаны гор нь гарч эхэллээ. Ард иргэддээ чиглэсэн төрийн оюунлаг бодлого үгүйлэгдэж байна.Өрх бүр санхүү, эдийн засгаа ухаалгаар удирдан жолоодох ур дуй муу байна.

Санхүүгийн боловсролгүйгээр хөгжил ярих нь утгагүй болжээ. Цаашид бид яах вэ. Энэхүү хүндрэлтэй байдлаас хэрхэн гарах вэ гэсэн асуултууд бид бүхнийг өдөр ирэх тутам зовоосоор.

Өрх гэрийн санхүүгийн дарахлааг сайжруулах арга замыг боловсронгуй болгож, боловсролын оновчтой систем бий болгохгүй бол бид цаашид хол явахгүй боллоо. Мэдээж санхүүгийн боловсрол гэдэг бол ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургуулиудад заадаггүй мөнгө, санхүүгийн менежментын ухаан юм. Саяхан Орхон аймгийн ерөнхий боловсролын нэг сургуулийн 6-р ангид Дэлхийн Зөн Байгууллагын чиглүүлэгч багш Мөнгө, санхүүгийн талаар 2 цагийн хичээл оржээ. Гэтэл хүүхдүүд маш их сонихрож, бүр зарим нь сурсан мэдсэн зүйлээ амьдрал хэрэгжүүлэх гэж гэртээ ирээд ярь байна.

Зөвхөн 2 цагийн хичээл хүүхдүүдийн ирээдүйн мөнгө, санхүүгийн амьдралд ийм их нөлөө үзүүлж байхад Монголын боловсролын салбар юу хийж байна вэ. Хэрэв бид ерөнхий боловсролын сургуулиудын дунд ангиас нь эхэлж Мөнгө, санхүүгийн анхан шатны мэдлэг олгосон бол одоогийнх шиг Монголын ард иргэдийн санхүүгийн дархлаа ингэтэл сулрана гэж үү. Бид дэндүү утга учиргүй дээгүүр нисээд байгаа юм биш үү. Бид сурагчдад санхүүгийн практик мэдлэг олгох Төр, засгийн бодлогыг хүлээх нь утаггүй боллоо.

Иймд бид ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан Мөнгө, санхүүгийн хялбарчилсан тоглоомт хичээлийн программ боловсруулах, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиад Мөнгө, санхүүгийн хичээл заах аян өрнүүлэхийн тулд . Санхүүгийн хувьд бие даах чадваргүй улс орон бусдын хараат байдалд орно. Иймд бид ирээдүй хойч үедээ Тусгаар тогнолоо өвлүүлэн үлдээхийн тулд эцэг эхчүүд бид нэгдэх хэрэгтэй боллоо.


Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна