Нийтлэлч
Нийтлэлч Ц.Батаа

Хөгжлийн гарц

9 жилийн өмнө
Хөгжил гэж өчигдрөөс өнөөдөр дээшилсэн, өнөөдрөөс маргааш сайжирсан байх гэж ойлгож байна. Аймаг хотын хөгжлийн тухай ойлголт нь орчин үеийн шил толь болсон олон давхар төвлөрсөн барилга, дардан зам, мэдээлэл, суурьшилын төвлөрөл гэж ойлгохоос илүү иргэн хүний амьдрах, ажиллах, аятай таатай, эрүүл, аюулгүй ногоон орчин гэж хүлээн зөвшөөрвөл зохилтой. Монгол хүнд заяагдсан өргөн уудам нутаг, цөөн хүн ам, нүүдэлчин, “хагас нийгэмшсэн” соёл иргэншлийн бодит байдлыг харгалзан үзсэн хөгжил дэвшлийн чиглэлийг тогтоох нь төр барьж буй эрхмүүдийн ариун үүрэг билээ. Жирийн иргэний хувьд өөрийн саналаа илэрхийлэх боломж олдсон завшааныг дөрөөлөн “ иргэн баян бол улс баян” хэмээх утгатай саналаа илгээж байна . Манай орны өнөөдрийн тогтолцоо нь төр бүгдийг мэддэг, хийдэг байх гэсэн хуучин зарчим дээр оршиж байна. Тендер нэрээр үрэгддэг төрийн мөнгө буюу татварын хөрөнгө хэтэрхий үрэлгэн, үр ашиг багатай, хяналтгүй, зарцуулагддаг нь нууц биш. Иргэний дуу хоолойг зөвхөн сонсдог. Бодит оролцоо шийдвэр гаргалт зөвхөн эрх мэдэлтний ашиг сонирхол, санал сэтгэгдэлээр шийдэгддэг хэвээр байгааг үгүйсгэх хэрэггүй биз . Энэ зарчимын шууд үр дагавар нь их хөрөнгө зарцуулж хийгддэг үр ашгаа өгдөггүй, бага бүтээн босголт билээ. Жишээ нь манай аймгийн бурхан багшийн сэрэг дүр, эко хорооллыг нэрлэж болно. Төрийн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй, өгөөжтэй зарцуулахыг , хянах ганц боломж бол иргэдийн оролцоот хяналт. Иргэдийн оролцоог оруулах цорын ганц арга бол хувьцаа эзэмшүүлэх явдал. Орлого олж болох, ашиг авч ирж чадах бүтэц зохион байгуулалтай бүтээн босголтын ажилд орон нутгын иргэдэд зориулсан хувьцаа, бонд гаргах явдал. Жишээ нь Эко хороололын зөвхөн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг бий болгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсгэвэрийг “төсвийн хөрөнгө + орон нутгийн иргэдийн хувьцаа”-наас боссон мөнгөн хөрөнгө гэсэн санүүжилтээр хийгээд, дэд бүтэцтэй болгож чадсан газраа хотын архитекторт тохирсон барилга барих чадамжтай иргэд, компануудад дуудлага худалдаагаар худалдаж орхисон бол хоёр, гурав дахь эко хороолол барих мөнгө босох байлаа. Үр дагавар нь утаа багасна, эко хороолол шүүмжлэлгүйгээр босно. Төрийн хөрөнгийг элсэнд асгах ус мэт гарын салаагаар гоожуулах нь эргэж ирэхгүй цаг хугацааг үргүй үрэх мэт хортой. Эрхэм шийдвэр гаргачидаа татварын хөрөнгөөр боссон төсвийн мөнгөний сангаас зөвхөн өөртөө “хувь” өгдөг гажуудсан бодол сэтгэлгээнээсээ салж хамтаараа үр шимийг нь баялаг болгон хүртэх бүтээн босголтонд хөрөнгө оруулж сурцгаая. Нэг хүний ажлыг арван хүн хийж байвал ТӨРИЙН АЖИЛ арван хүний ажлыг нэг хүн хийж байвал ХУВИЙН АЖИЛ гэсэн мессеж цахим ертөнцөөр хэснэ. Манай аймгийн нутгийн өөрөө удирдах зарчим энэ зарчимаар явна. Нэг л газар сум аймгийн захиргаа хоёр зэрэгцэн оршино Жаргалант сумын 2500 иргэнд зориулж аймаг байгуулсан юм уу бүү мэд. Ямар ч байсан л нэр томроход төсөв томорно гэдгийг л би ойлгож байна. Төсөв гэдэг бол орон тоо, ширээ сандал, ус дулаан , бензин шатахуун, бичиг цаас, даргын мэдлийн үрэх мөнгө гэх мэт зардал. Иргэд хүртэх үр шим нь шийдвэр гаргаж чаддагүй, эрх мэдэлгүй олон хурган дарга түшмэлийн ая тал харж төрийн үйлчилгээг хүртэхийн тулд үргүй зарцуулах цаг хугацаа, чирэгдэл гомдол юм. Илрэл нь хоёр даргатай нэг иргэн. Нэг нь Баян­Өндөр сумын засаг дарга бас аймгийн засаг дарга. Аль нь таны ажилд шийдвэр гаргахад чухал хүн бэ? Мэдээж цагаа үрж, мэдэрлээ барахгүйн тулд хаана хандахаа та мэднэ. Тэгвэл сумын тамгын ажилтнууд гэж хэдэн нөхдүүдийг тэжээх хэрэг байна уу. Тэдэнд зарцуулдаг хөрөнгөөр юу босгож болох вэ? Хүн төрөлхтөний хөгжил дэвшилд “ золиос” үүрд байдаг цаашдаа ч байна. Төрийн данхар тогтолцоог бууруулах,үйлчилгээг нь чирэгдэлгүй хүртэж болох хамгийн найдвартай арга бол “Цахим Эрдэнэт хөтөлбөр” . Иргэн Батаатай холбоотой бүх мэдээлэл, үйл ажиллагааг нь цахим болгож хянаж чадвал иргэнд ч төрд ашигтай “ Төр буй дор татвар буй хэмээнэ. Татвар үхэл хоёр зайлшгүй нийгэмд амьдарч буй нь үнэн. Төрийн алба хашаад тэрбумтан болсон иргэн, юу ч хийхгүй мөртлөө өлсөж үхдэгүй иргэд бол төрийн завхралын гадаад илрэл. Иргэнд хуулийн хүрээнд хөрөнгөжих бүх боломжийг олгоод татвараа шудрагаар төлдөг болгож чадвал төрийн сан аривжина. Төрийн албаны цалингаас өөр орлогогүй атлаа хөрөнгөжиж чаддаг тогтолцоог халж авилгал бууруулах гол арга бол цахим үйлчилгээ. Цахим сүлжээнд хамруулахад ихээхэн хөрөнгө шаардагдана. Хөрөнгө босгох арга нь нутгийн удирдлагын бонд гаргах. Яагаад гадны хүний өгсөн мөнгө бонд болж чаддаг монгол хүний мөнгө бонд, хөрөнгө оруулалт болж болдогүй юм бэ? Та санаж байна уу? Алтанхуяг гэж нэг этгээд 1000 төгрөгний хувьцаа гаргаад “Зэс эрдэнийн хувь” гээч компани байгуулж, төрийн өмчнөөс хувь хүртэх шийдвэр гаргуулж, их хуралд дэвших мөнгө хүртэл босгож чадсан үнэн түүх байна. Хүнийг хөдөлгөж чадах цорын ганц хүч бол ашиг сонирхол. Баян чинээлэг болохыг хүсдэгүй хүн гэж үгүй. Цахим ертөнцийн үр шим бол нээлттэй байдал, мэдээлэлийн их хурд. Чөлөөт сэтгэлгээ, өрсөлдөөн. Ашиг сонирхол бол хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлага. Шийдвэр гаргагч нарын хүлээн зөвшөөрвөл зохих олон зүйлийн нэг нь яах аргагүй ашиг сонирхол. Ашиг сонирхолыг дөрөөлөн мөнгө хийх, бүтээн босголт хийх нэг санал хэлье Эрдэнэт хотын төвд орших Хүлэг хүнсний захын арын энхэл донхолтой, хөглөрч шороо нь бужигнасан худалдаа эрхэлдэг талбайг мэдэхгүй, үйлчлүүлж үзээгүй хүн манай хотод байхгүй байх. Одоо тэр талбайг худалдааны төв болгож төсөөлье. Газар нь аймгийн мэдлийнх тул газар худалдан авах хөрөнгө оруулалт шаардлагагүй зөвхөн худалдааны төв барих байр босгох хөрөнгө хэрэгтэй. Нэг давхарын талбайн нь 2500 мкв долоон давхар худалдааны төв баривал 17500 мкв байр барих нь. Нэг мкв талбайн үнийг 1000 доллараар тооцъё. Нэг сая долоон зуун тавин мянган доллар болох нь. Зуун мянган хүнд хувьцаа болгон зарахад нэг хувьцааны үнэ 17,5 долларын ханштай 10 хувьцаа ноогдох нь .Та хэдэн хувьцаа худалдан авах вэ ? Хөрөнгө оруулалт хийх үү?. Улс даяараа энэ хувьцаагаа зарж болно. Газрын гүнд гурван давхар нь байрлах бөгөөд худалдаачдад түрээслэх агуулах, зоорь, түрээсийн граш, мах ногооны савалгааны зориулалтай байр байх юм. Харин дээд давхрууд нь хоорондоо үйлчилгээ бүтээгдэхүүнээрээ өрсөлдөх супермаркетууд. Өнөөдрийн мах ногоо хүнсний лангууны худалдагч нар үйл ажиллагаагаараа хоршсон минимаркетууд нээх бөгөөд мөнгөний гүйлгээ нь дэлгүүр бүр цахим карт, мөнгөний кассаар хийгдэнэ. Орлого зарлага тодорхой татвар бүрэн хураагдана. Түрээсийн болон үйлчилгээний төлбөрөөр хөрөнгө оруулалтаа нөхнө. Ноогдол ашиг, бондын хүү, хувьцааны үнэний зөрүүнээс иргэн нэмэлт орлого олно. Төр эрүүл аюулгүй орчинд иргэдээ амьдруулах үүргээ биелүүлнэ. Энэ төвийг барих хөрөнгөнд хуруу дүрэх боломжгүй учир нь хөрөнгө оруулагчид нь энэ байрны эзэд болох учир хяналт нь хатуу чанга байна. Цахимжуулалт бүрэн нэвтрүүлж чадсанаар бүх төрлийн төрийн үйлчилгээ, хяналтыг нэг дор хийж( МХГ, цагдаа, татвар, банк, санхүү) болох боломж бүрдэнэ. Ашиг сонирхол буюу хүсэл таашаал нийцсэн зүйлсийг хийж бүтээхэд төвөггүй, урт нас удаан жаргалтай байдаг нь хөгжил дэвшилд хүрэх нууц билээ. Хөгжил дэвшлийн чөдөр тушаа болсон төрийн албан хаагчдын сэтгэлгээний гажуудлыг засах нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гарц юм. Сэтгэлгээний гажуудал нь төрийн албан хаагч өөрийгөө дарга, бүхнийг чадагч, зохицуулагч хийгч, хэмээн итгэх байдлаар илрэх бөгөөд өөрийн хяналтыг муйхраар тавьж тулган хүлээлгэснээр нүсэр тогтолцоо, биелүүлэх боломжгүй системийг үүсгэдэг. Төрийн албан хаагч нар бизнес сэтгэлгээний чадвараа хувьдаа биш төрийн үйлчилгээндээ ашиглаж чадвал манай хотыг ирээдүй гэрэлтэй байна. Манай хот өнгөрсөн нийгэмд ч манлай, одоогийн нийгэмд ч өөрчлөн шинэчлэгч үлгэр жишээ загвар хот байх бүрэн боломж байна Олуулаа бүр олуулаа хөгжиж, баяжиж, амар амгалан амьдрах цаг ойрхон байна.

Хайрлан хамгаалаалах, сэргээн засварлах, ажлыг ч бас иргэнээр дамжуулан хийнэ.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна