Нийтлэлч
Нийтлэлч Ц.Ариунаа

“Хайртай” гэдэг үгийг харамлах хэрэггүй

10 жилийн өмнө
Хүссэн ч ,хүсээгүй монголчууд дэлхийн жаягийг дагаж байна. Валентины өдрийг тэмдэглэж байгааг буруутгах нэгэнтэй өчигдөр таарав. Гадныхныг дуурайхдаа манайхан үнэн сайн юмаа,хэнд хэрэгтэй юм гэж ирээд дургүйцлээ илэрхийлэв. Минийхээр бол залуу үе маань энэ өдрийг бусадтай адил тэмдэглэхэд болохгүй нь юу байхав гэж бодож байна.Залуус гэлгүй бүхий л насны гэр бүл хуанлийн энэ - 2 сарын 14-ний өдөр бие биедээ “Хайртай” гэдэг үгээ хэлж хэвшээсэй гэж хүсч байна. Валентины өдөр “Viva city” залуусын хороололд “Хайрын хөшөө”-ний нээлт хийх зар цахим хуудсаар явж байна.Энэ арга хэмжээг дэмжээсэй билээ.Олон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн гэр бүл,дунд,залуу үеийн үлгэр жишээ авахуйц сайхан хүмүүс энэ ёслолд уригдан оролцох нь мэдээж. Тэд залууст үлгэрлэж,гэр бүлийн үнэ цэнэ,сайхан хайрын тухай ярьж,амьдрах итгэл найдвар,эрч хүч хайрлана гэдэгт итгэж байна. Гадаадын олон оронд залуус хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж, сэтгэлийн тангаргаа бичиж,сайхан зүйл мөрөөдөж,түүнийгээ тусгай мод, гүүрэнд өлгөж,гоёмсог цоожоор цоожилдог.Хоёр биенээ хайрлаж,үнэнч явахаа баталж,түлхүүрээ нуур,гол руу, эсвэл өндөр дээрээс хамтдаа шиддэг. Тэдний ариун хайрыг түгжсэн цоожийг хэн ч онгойлгож чадахгүй гэсэн итгэлтэйгээр энэ ёсыг үйлддэг. Манайд Хайрын хөшөө нээж,Валентины өдрийг “Хайраа түгжих өдөр” болгох гэж зорьж байгаа залуусыг би хувьдаа дэмжиж байна. Сайхан хайр байдаг гэдэгчлэн энэ өдөр эхнэр нөхөр, үерхдэг найздаа хайртай л юм бол энэ үгийг харамлалгүй хэлээрэй. БНСУ-ын Сөүл хотын телевизийн Namsan Tower үзэж явахдаа бидний хэдэн багш хайр сэтгэлээ илчилдэг дурлалын модыг сонирхож зургаа татуулцгааж билээ.Өнгө өнгийн,гоё хийц загвартай цоож өлгөсөн олон том мод,түүнийг тойруулсан хашлага нь залуусын хайрын билэгдэл болон байдаг юм билээ.Энд цоожлогдсон олон мянган хайрын билэгдэл нь хэн нэгний зүрхийг өнчрүүлэхгүй,насан туршдаа хайрлаж,хожмын өдөр хүүхдүүдээ дагуулан ирээд аав ээж хоёрынх нь хайрын гэрч та нар шүү дээ.Бидний өлгөсөн цоож энэ модонд байна гээд үзүүлэх биз ээ.


“ Namsan Tower “ дээрхи ариун хайрын гэрч болсон моднууд жуулчдын сонирхлыг татсаар байдаг. 2010.9 сар.
Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна