Нийтлэлч
Нийтлэлч: Б.Дуламсүрэн

Усан нөхөөс

10 жилийн өмнө
/Егөөдөл/
Жил бүр бидний “Толгойны өвчин” болтлоо яригддаг сэдэв бол авто зам, түүний бүрэн бүтэн байдал. Замтай холбоотой үүссэн нэг хэлц үг байдаг даа. “Зузаанаас нь хятад дарга, өргөнөөс нь монгол дарга” гэж. Одоо цагт тендерт оролцогч компанийн дарга, тендер зарлагч байгууллага, зуучлагч гээд нэлээд хэдэн “хам хэрэгтэн” нэмэгдсэн бололтой юм билээ. Ингээд үлдсэн жаахан хөрөнгө нь та бидний шүргэлцэх шахам зөрдөг нарийнхан замд зарцуулагдана. Заримдаа “Үхлийн зам” ч гэж нэрийднэ. Замаа тавьсан болоод мартчихна. Баталгаат хугацаа энэ тэр нь өнгөрч байгааг ч анзаарах сөхөөтэй хүн байхгүй. Шороогоороо эргэтэл нь машин явуулна. Эвдэрвэл нөхнө, хагарвал эвлүүлнэ. Ийм дүр зураг манай аймагт төдийгүй Монгол улсын хэмжээнд байж нүд дасчээ бид. Бусад орнуудад замын даацаасаа хамааран баталгаат хугацаатай, дуусвал дахин шинээр тавьдаг. Гэтэл манайхан замыг өргөсгөх, засах, нөхөх тухай л яриад байхаас шинээр тавих тухай огт ярьдаггүй.
“За хугацааг нь дуусгаад шинээр тавихаа больё оо, сайн чанартай нөхөөсөөр тэгшхэн шиг нөхөөд өгөөч” гэж гуйх жолооч нар ч байна. Хот дотроо бартаат замын, хөдөө гараад шулуун замын уралдаан хийдэг цаг хэдийд дуусах вэ?Манай аймаг жил бүр зам арчлалт, засварт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэхдээ үүнийгээ батлуулах гэж зовно. Батлуулсан хойноо тендер энэ тэр гэж “жонхуурна”.

Арай гэж тендер зарлаад ялагч нь тодроход цас хаялаад газар хөлдчихсөн байна. Ингээд хүйтэнтэй уралдан нөхсөн болоод улсын комисс, хяналтын байгууллага хянасан болоод хүлээгээд авчихна. Хам хум тавьсан зам нь нэг удаагийн хөлдөлтийн ая даахгүй хагараад, үерийн ус үйгээд, ховхорч унана. Зарим нь бүүр цөмрөөд, хүн машин ороод “алга болно”.Зам засах тендэр авсан хуулийн этгээд хүзйтэн болохыг хүлээдэг нь зам засварын төсвөөс хумслах сайхан боломж.
Эндээс гарах арга зам юу вэ? Асуудлыг егөөдөж шийдсэн нэгэн ахын яриаг доор сийрүүллээ. Түүнтэй би таксинд тааралдсан юм. Гэхдээ хөөрхий аргаа барсан, цөхөрсөн хүний яриа л даа.Таксины жолооч ахын хэлснээр замын нөхөөсний ажлыг өвлийн улиралд ийм аргаар хийх ёстой гэнэ. “Ус ачсан машин бригад болж очоод л замын онгорхой цоорхойг усаар дүүргэх юм гэнэ. Тэгээд анхааруулсан тэмдэг тавиад хөлдтөл нь хүлээх юм гэнэ. Тэд нарыг замын арчлалтын компани болгоод, тендерт шалгаруулаад овоо “хөөрхөн” төсөв, хөрөнгө өгөх ёстой гэнэ. Ингээд засч бэлэн болсон замаар жолооч нар замын хөдөлгөөнд оролцох юм гэнэ. Бас болоогүй ээ гулгах хальтрахаас нь болгоомжилж тэнд нь шороо асгана гэнэ шүү. Хөрөнгө нь олддоггүй, хугацаа нь байдаггүй юм бол ингэж нөхсөн ч яадаг юм. Энхэл донхол замаар явах гэж ойж, үсэрч буусаар машинаа эвдэж, онгорхойгоор нь сүлжиж явсаар уураа барж суухын оронд…
                             Ядаж өвлийн хэдэн сард засмал шиг засмалаар зорчъё л доо.

Таалагдаж байна 0
0 Таалагдахгүй байна