© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-31-НД НИЙТЛЭГДСЭН
ВИДЕО: Эрдэнэт үйлдвэр хямралын эсрэг ашигтай ажиллажээ
ВИДЕО: Эрдэнэт үйлдвэр хямралын эсрэг ашигтай ажиллажээ
Зэсийн олон улсын зах зээл дэхь үнэ сүүлийн жилүүдэд таатай өсөлт үзүүлсэнгүй. 2011 онд 8 мянган долларт хүрсэн оргил үеэсээ буусаар 2014 онд 6859 ам доллар болж 2013 оныхоос 467 доллароор хямдарсан байв. Нийт эдийн засгийн бүтэц нь уул уурхай давамгайлсан манай улсад дэлхийн түүхий эдийн ханшийн уналт хямралд нөлөөлсөн ч Эрдэнэт үйлдвэр алдагдалгүй давсан тухай 2014 оны үйл ажиллагааны тайландаа тэмдэглэсэн байна. Сүүлийн хоёр жилд тус үйлдвэр ил тод байх зарчмыг баримталж, үйл ажиллагааныхаа тайланг нээлттэй хэлэлцүүлдэг болоод байна. 2014 онд Эрдэнэт үйлдвэр орлогын төлөвлөгөөгөө 200 тэр бум төгрөг буюу 18 хувиар давуулан биелүүлж, өмнөх оноос 113.5 төгрөгөөр ашигтай ажиллажээ. Мөн онд Улсын болон орон нутгийн төсөвт 462.4 тэр бум төгрөг төвлөрүүлсэн байна.

Эрдэнэт үйлдвэрийн хямралыг дагаж хямраагүйн шалтгаан нь хямралын эсрэг бодлого барьж ажилласных байжээ. Нийт худалдан авалтаа 30-аад тэр бум төгрөгөөр багасгаж, гадаад дотоод томилолт, сургалт сурталчилгаа болон бусад зардлуудаа эрс танаснаар 4,6 тэр бум төгрөгийн зардал хэмнэж чадсан байна. Хэмнэлтээс олсон ашгаа ажилчдын цалин хөлс урамшуулалд зориулснаар дундаж цалин 2,3 сая төгрөг өсчээ. Тэгвэл нийгмийн хариуцлагат үүргийнхээ дагуу 60 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Үүний 1,4 тэр бум нь Орхон аймагт зориулагджээ. Тус аймагтаа хийх 2015 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд дэд бүтэц, орон сууцны шинэ төлөвлөлт, байгаль орчин нөхөн сэргээх төсөл, хотын цэцэрлэгжилт зэрэг ажлуудыг хийхээр зорьж аймгийн засаг дарга Дангаасүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийн захирал Ц.Даваацэрэн нар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Хоёр талын хамтын ажиллагааны гол зорилго Орхон аймгийн төвийг эко хот болгоход чиглэж байна. Эрдэнэт үйлдвэрийн хямралын эсрэг төлөвлөлт ирэх 5 дугаар сард дуусч, дахин шинэ төлөвлөлтрүү шилжинэ.
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-03-31
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц