© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-09-30-НД НИЙТЛЭГДСЭН
С.ДАВААНЯМ: Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил урагшгүй байна
С.ДАВААНЯМ: Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил урагшгүй байна
Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар болон уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн өнөө, ирээдүйн талаар МАМБХ-ны Ерөнхийлөгч С.Даваанямтай ярилцлаа.

- Монгол улсад хоёр дахь удаагаа “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлыг зохион байгуулах гэж байна. Уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлд учирч буй эрсдэл бэрхшээл, хөгжлийн талаар хэлэлцэнэ. Энэ талаар ярилцлагаа эхлэе?

- Эх орны ирээдүй уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлд учирч буй эрсдэл бэрхшээлийг даван туулах боломж, хариуцлагатай уул уурхайн хөгжлийн талаар “Эрдэс боловсруулалт -2014” бага хурлаар хэлэлцэнэ. . Энэ чиглэлийн асуудлыг төр, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүд хамтдаа хэлэлцэх нь чухал гэж үзсэн учраас энэхүү бага хурлыг зохион байгуулах шийдвэрийг МАМБХ-оос гаргасан. Сүүлийн жилүүдэд манай улсад эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, үйлдвэрлэлээ сайжруулах талаар багагүй ажил хийж байгаа ч боловсруулах үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, баяжуулах техник технологийн нэгдсэн бодлого байхгүй байна. Мөн судалгаа шинжилгээний ажлын туршлага хомс, түүнийг явуулах арга аргачилал, стандарт журмууд нь цаг үеэсээ хоцорсон, харилцан туршлага судлах, мэдлэг мэдээлэл солилцох боломж хомс байна. . Энэ ажлыг сайн хийх бааз суурь, боломж нөхцөл, боловсон хүчний чадамж “Эрдэнэт” үйлдвэрт л байгаа. Эрдэс боловсруулалтын чиглэлээр Монголдоо тэргүүлэх судалгааны төвтэй болохыг бид мөрөөддөг. Монгол улсын уул уурхайн салбарын нэрийн хуудас болсон “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олны идэвх санаачилга, бидний хамтын ажиллагааны үр дүнд эрдэс боловсруулалт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд амжилт олно гэдэгт итгэлтэй байна.

- Манай улсад эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна гэлээ. Энэ талаар та тодруулахгүй юу?

- Монгол улсад өнөөдөр ашиглалтын лицензтэй 600 орчим аж ахуйн нэгж байна. Боловсруулах үйлдвэрлэл явуулна гэж ашиглалтын лиценз авдаг. Технологи, хөгжил нь тодорхойгүй, мэргэжлийн бус, мөнгө төгрөг, арга чаргатай хүнд ашиглалтын лицензийн зөвшөөрөл олгож байгаа нь харамсалтай. Баяжуулагчид, металлургчдад өөрөөр хэлбэл судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр зөвшөөрөл олгож байгаасай. Өнөөдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн боловсруулах 90 гаруй үйлдвэр байна. Гэтэл төмрийн хүдрийн үйлдвэр гэхэд нэг хацарт бутлууртай, хуурай баяжуулалтын соронзон ялгагч тавиад түүнийгээ баяжуулах фабрик гэж нэрлээд ажиллаж байгаа юм. Тэр нь өөдтэй ажилладаггүй, технологи нь хоцрогдсон, баяжуулалтын түвшин муу байхад Монголын төр боловсруулах үйлдвэр гээд хүлээж авдаг. Үүнийг уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил гэж хэлэхгүй. Бид эрдэс баялгийн нөөц илрүүлэх, олборлох ажлыг сайн хийдэг болжээ. Харин эрдэс баялгийг боловсруулна гэдэг амаргүй ажил. Нүүрс, төмөр, жоншийн хүдрийг түүхийгээр нь хямд үнээр гадаад улс оронд гаргаж байна. .

- Уул уурхай дагасан хөгжлийн дээд түвшин эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, энэ талаар олон жил яригдаж байгаа ч гарц олохгүй л байна даа?

- Тийм. Дэлхийн улс орнуудын уул уурхайн боловсруулалтын шинжлэх ухаан хаана, аль түвшинд явж байна вэ? Бид ядаж дундаж түвшинд хүрэх хэрэгтэй байна. Хүн төрөлхтөн одоогоос 100 жилийн өмнө ашиглаж байсан технологи Монголд авчирчихаад эрдэс баялгийг боловсруулж байгаа нь Монголын ашигт малтмалаар тоглож байгаа ажил юм. Төр засаг мэргэжлийн бус хүнээр баяжуулах боловсруулах ажлыг хийлгэж байгаагаас, хоёрдугаарт бэлтгэсэн мэргэжилтнүүдийн мэргэжлийн түвшин доогуураас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байна. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн баяжуулагч инженер хэрэгтэй. Ингэхийн тулд ашигт малтмалын баяжуулагч мэргэжлийн жишиг хөтөлбөртэй болж, төрийн бодлогоор дэмжих цаг үеийн шаардлага гарч байна.

- Баяжуулагч мэргэжлийн жишиг хөтөлбөрийг “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлаар хэлэлцэн батлах уу?

- Тийм. Бид жишиг хөтөлбөрийг боловсруулсан. “Эрдэс боловсруулалт-2014” бага хурлаар хэлэлцэж, төр засагтаа өргөн барих гэж байна. Монгол улсын хөгжил уул уурхайн салбартай салшгүй холбоотой нь тодорхой болсон. Тиймээс

Ярилцсан: У.Цэрэнбат





У.Цэрэнбат
У.Цэрэнбат
/ 2014-09-30
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц