© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017-07-03-НД НИЙТЛЭГДСЭН
Роб Хамфри: Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой
Роб Хамфри: Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой

    Монгол залуучууд бид хүүхэд байхдаа ихэвчлэн гадаадын хүүхэлдэйн кинонууд үздэг байв. Ну погоди, Tom and Jerry , Tarzan гэх мэт. Бидний хүүхэд нас гайхалтай өнгөрхөд хувь нэмрээ оруулсан буюу Tarzan , Lilo and Stitch гээд олон хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Роб Хамфри / Rob Humphry / гэх эрхэм Монголд байгааг танилаасаа дуулсан юм. Роб Монголд ирэхээсээ өмнө Холливудын шоу бизнес, кино урлаг, телевизийн салбарт 20 орчим жил ажилласан. Тэрээр туурвисан уран бүтээлээрээ Эмми Телевизийн наадмаас 3 шагнал, Академийн наадмаас Оюутны Шилдэг Богино Хэмжээний кино зэрэг шагналуудыг хүртжээ. Хүүхдэд зориулж дүр бүтээж, зохиол бичдэг хүн ямар байдаг бол ярилцвал сонирхолтой байх даа гэсэн хүсэлд хөтлөгдөж маш энгийн асуултуудад хариулт авснаа уншигч танд хүргэж байна.

Маш энгийн асуултаас эхэлье. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Миний нэрийг Роб Хамфри гэдэг. Би Монгол Улсад өнгөрсөн онд “Энх тайвны корпус”-ын шугамаар ирсэн. Ирснээсээ хойш гурван сарыг Баруун хараад өнгөрүүлсэн. Одоо бол МУИС-ын Орхон сургуульд багшилж байгаа. Би “Энх тайвны корпус”-ын сайн дурын ажилтан. Монгол Улсад 27 сарын хугацаанд оршин сууна. Энэ хугацаа нь ирэх оны 8-р сард дуусах юм.

Тантай ярилцахыг хүссэн шалгаан маань хийж байсан ажилтай тань холбоотой юм. Ер нь таны ажлын гараа хэзээ, хаанаас эхэлсэн бэ?

Би сургуулиа төгсөөд 1988 онд 2 найзтайгаа хамтарч кино хийж байлаа. Энэ нь “Yuppie” буюу Залуу хотын эксперт гэдэг нэртэй инээдмийн кино. Гол дүрд нь би өөрөө тоглосон юм. Энэ бүтээл маань их санаандгүй байдлаар Walt Disney компанидочсоноор тэнд ажиллах боломж олдсон. Disney-д ороод зохиолыг нь бичсэн анхны цуврал маань “Бараан далавчит нугас” гээд шоу.

Найзуудтайгаа хийсэн уран бүтээл тань санаандгүй байдлаар Walt Disney-д очсоноор тэнд ажиллаж эхэлсэн гэлээ. Энэ талаараа тодруулж ярихгүй юу?

Хамгийн анхны кино зохиолоо хамтарч бичсэн найз маань Disney компанид танилтай байсан л даа. Тэр миний өмнө ажилд орсон. Тэгээд л хамт хийсэн киногоо тэндхийн мэргэжилтнүүдэд үзүүлснээр надад ажлын санал ирсэн дээ. МэдээжDisney маш том бөгөөд алдартай компани. Эхэндээ энэ бол маш том компани гэсэн айдас, түгшүүр байсан. Гэхдээ ажилдаа дасах хэрээр энэ айдас түгшүүр үгүй болсондоо.

Миний мэдэж байгаагаар та Lilo and Stich, Tarzan гээд алдартай хүүхэлдэйн кинонуудын зохиолч. Ер нь хэчнээн хүүхэлдэйн киноны зохиол дээр ажилласан бэ?

Би Walt Disney-ээс гадна Nickelodeon, Warner Bros тэргүүтэй маш олон студи, кино компанид ажиллаж байсан.

Би Walt Disney-ээс гадна Nickelodeon, Warner Bros тэргүүтэй маш олон студи, кино компанид ажиллаж байсан. Миний хувьд бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноноос илүүтэй телевизийн цувралуудын зохиол бичсэн. Ойролцоогоор 40 гаруй хүүхэлдэйн киноны зохиол бичсэн байх аа.

Зохиолыг нь бичсэн кинонуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?

Бодож үзэж байгаагүй болохоор хэлэхэд хэцүү юм байна шүү. Penguins of Madgasgar хамгийн дуртай зохиол маань гэж бодож байна. Уг хүүхэлдэйн цуврал нь Disney болон Dream works кино компаниудын хамтын бүтээл байсан.

Хүүхэлдэйн киноны салбар маш хурдан өөрчлөгдөж компьютер графикголлон ашиглаж байна. Таны бодлоор зурган хүүхэлдэйн, анимэйшн хоёрын аль нь шилдэг вэ?

Аль аль нь гэж хэлмээр байна. Хэдийгээр технологийн дэвшил энэ салбарт хүчтэй нөлөөлж байгаа ч гараар зурах элементийг одоог хүртэл ашиглаж байгаа. Зөвхөн гар зургаар хүүхэлдэй хийдэг байхад 1 секундийн хөдөлгөөнийг бүтээхэд 12 зураг ашигладаг байсан. Компьютерыг хүүхэлдэйн кино бүтээхэд ашиглаж эхэлснээр ихэнх зүйлс хялбар болж ирсэн.

Ер нь таны ажиллаж байсан студи, компаниудад нэг хүүхэлдэйн цувралыг бүтээхэд хэдэн хүн ажиллаж, хэдий хэмжээний зардал, хугацаа зарцуулдаг вэ?

Их сайн асуулт байна. Маш олон хүн ажилладаг, зардлыг бол хэлж мэдэхгүй байна. Учир нь би сүүлийн 5 жилийн энэ салбараас ерөнхийдөө хөндийрсөн. Зүгээр жишээ хэлэхэд миний зохиолыг нь бичсэн Kim possible цувралд хэдэн зуун хүн ажиллаж байсан.

АНУ-д студи, компани, уран бүтээлчид хүүхдэд зориулсан аливаа дүр бүтээхдээ тавьдаг хамгийн энгийн, тодорхой шаардлага нь юу байдаг вэ?

Хамгийн чухал шаардлага бол тухайн дүр нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх хэрэгтэй. Мөн дүр маань киног сонирхолтой болгож, үзэгчдийн хайрыг татаж байх ёстой. Миний бодлоор хүүхдэд зориулсан аливаа зүйл хийхдээ тэднийг биднээс өөр гэж үзэх эсвэл хэт нялуурах огт хэрэггүй. Хүүхдүүдийг инээлгэх, сонирхолд нь нийцсэн бүтээл хийхийг хүсвэлтэднийг насанд хүрэгчидтэй ижил түвшинд авч үзэх хэрэгтэй.

 Миний бодлоор хүүхдэд зориулсан аливаа зүйл хийхдээ тэднийг биднээс өөр гэж үзэх эсвэл хэт нялуурах огт хэрэггүй

Хүүхдэд зориулсан бүтээлийн хамгийн эхний зорилго нь юу байх ёстой вэ? Ашиг юм уу эсвэл хүүхдийг хөгжүүлэх юм болов уу?


Ашиг олох эсвэл хүүхдүүдийг зугаацуулах гэдэг бол эхний зорилго биш. Хамгийн чухал нь дүрийг сонирхолтой бүтээх ёстой. Хэрэв ингэж чадвал кино зохиол маань сайн болно. Зохиол сайн болбол кино маань хөгжилтэй болно.

Та энд ирээд тодорхой хугацааг өнгөрүүлсэн байна. Монголчуудын хийсэн хүүхэлдэйн кинонуудаас үзэж амжсан уу?

Сул тал нь гэвэл гол дүрийн баатрыг хэт төгс төгөлдөр байдлаар илэрхийлж байсан. Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой.

Үзсээн. Гэхдээ нэрийг нь санахгүй байна. Өнгөрсөн үед болсон үйл явдлын тухай өгүүлж байсан. Кино бол хараагаар хүртдэг зүйл. Хэдийгээр би тухайн киноны хэлийг нь ойлгоогүй ч юу болж байгааг ойлгож чадсан. Тэр хүүхэлдэйн киноны нөхцөл байдал, өгүүлэмж нь надад маш их таалагдсан. Сул тал нь гэвэл гол дүрийн баатрыг хэт төгс төгөлдөр байдлаар илэрхийлж байсан. Сонирхолтой дүр бол алдаа, оноотой байх ёстой. Заримдаа жижиг ч бай том ч бай алдаанууд хүүхэлдэйн киног сонирхолтой болгож өгдөг.


Таныг “Cartoon camp” сургалтыг Монгол хүүхдүүдэд зориулж явуулсныг мэднэ. Манай Монгол хүүхдүүдийн Америк хүүхдүүдээс ялгарах ялгаа нь юу байна гэж харсан бэ?

Монгол хүүхдүүд маш өгөөмөр. Тэд нэг чихэр байсан ч хуваалцаж чаддаг. Гэхдээ дэлхий дээрх бүх хүүхэд ижил. Тэд хөгжилддөг, инээдэг, уйлдаг. Би энд маш авьяаслаг, бүтээлч олон хүүхэдтэй таарсан. Гэхдээ тэдэнд дэмжлэг хэрэгтэй байгаа нь харагдсан. “Cartoon camp” сургалтад надтай хамт Төгсөө гээд уран бүтээлч ажилласан. Тэр бол сайн багш, авьяаслаг уран бүтээлч. Түүнтэй ижил авьяастай залуучуудыг төрүүлэхийг хүсвэл дээр хэлсэнчлэн хүүхдүүдийг аль болох сайн дэмжих хэрэгтэй гэж бодож байна.

Би энд маш авьяаслаг, бүтээлч олон хүүхэдтэй таарсан. Гэхдээ тэдэнд дэмжлэг хэрэгтэй байгаа нь харагдсан.

Монгол хүүхдүүд ихэвчлэн гадаадын хүүхэлдэйн кино үздэг л дээ. Ер нь хүүхдүүдийн үзэж буй агуулга нь эх хэл дээр байх нь чухал уу?

Эх хэл дээр нь хийсэн хүүхэлдэйн кино тухайн хүүхдүүдийн соёлд маш их нөлөө үзүүлдэг.Үндэсний соёлоосоо суралцах, хадгалах зэргээр. Харин бусад хэл дээр үзэж буй хүүхэлдэй нь зүгээр л сонирхолтой байдаг. Тэгэхээр Монголын уран бүтээлчид хүүхдэд зориулсан бүтээл хийхдээ заавал гадны орнуудтай адилхан зүйл хийх гэж оролдох албагүй. Өөрөөрөө байхад л болно. Соёл, сэтгэлгээ зэргээсээ хамаараад Монголчууд гайхалтай дүр бүтээж, зохиол бичиж амилуулж чадна.

Монголчуудад хэр их боломж байгаа гэж бодож байна?

Би Монголчуудын хийсэн видео клипүүдийг үздэг. Үнэхээр сайн хийцтэй. Хөөх үнэхээр сайн, авьяас, чадвар хангалттай байна. Япончууд анимэ хүүхэлдэйнүүд гайхалтай. Монголчууд үүнтэй ижил зүйлийг бий болгох хэрэгтэй. Та нар тэгж чадна.


Ч.Энхчулуун
Ч.Энхчулуун
/ 2017-07-03
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц