© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-02-25-НД НИЙТЛЭГДСЭН
М.Сарандаваа: Бодлого гарсны дараа биш....
М.Сарандаваа: Бодлого гарсны дараа биш....
- Боловсрогдох явцад нь төр, хувийн хэвшлийн механизмаар оролцоог хангаснаар хэрэгжих магадлал өндөр байна-“Бизнес Таймс” сонин “Зочин” буландаа МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандавааг урьж ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр хуралдсан МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурлаар Танхимын орлогч даргаар сонгогдсон юм.Тэрээр ажил хөдөлмөрийн гараагаа 1998 оноос “Лордс” компанийн компьютерийн мэргэжилтнээс эхэлж “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын төслийн зохицуулагч, “Бетел” ХХК-ийн захирал, 2008 оноос Орхон аймгийн ХАҮТ-д менежер, 2009 оноос МҮХАҮТ-ын Зөвлөлийн гишүүн, Орхон аймгийн ХАҮТ-ын даргаар ажиллаж байсан юм.

- Таны дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас хамгийн түрүүнд ямар ажил хийгдэх вэ?

- Миний хувьд Танхимын орон нутгийн салбарыг зургаа шахам жил удирдаж ажилласан, зохих хэмжээний туршлага хуримтласан. Танхимын үйл ажиллагааны үндсэн чиглэл болох бодлогын өмгөөллийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө, орон нутагт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, ер нь улсын хэмжээнд энэ асуудал чухлаар тавигддаг.Эдгээрээс гадна төрийн бодлого боловсруулах түвшин дэх төр, ялангуяа хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрөөс батлагдан гарч буй урт, богино, дунд хугацааны бодлогуудын хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшлийн хэлэлцлийн механизм гэж олон улсад хэрэгждэг.

Засгийн газрын түвшинд МҮХАҮТ-д Төр, хувийн хэвшлийн хэлцлийн зөвлөл байгуулах хүрээнд санал солилцон, эхний ээлжинд дүрэм, журам дээр ажиллаж эхлээд байна.

Уг механизмыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд дэвшүүлсэн.Энэ хүрээнд юуны түрүүнд ойлголцол их чухал байдаг. Аль нэг тал нь мэдээлэлгүй байхад ойлголцол, шийдэлд хүрэхгүй. Төр, хувийн хэвшлийн хоорондын хийж буй ажлууд ихэвчлэн уулзалт, уриалга, зөвлөмжийн шинж чанартай, санал солилцлын байдалтай, байдаг учир үр дүнд хүрэхийн тулд тодорхой оролт ба гарцтай хэлцлийн механизмыг бий болгож, түүн дээр тулгуурлаж ойлголтыг өгөх, оролцоог нэмэгдүүлэх, ингэснээр шийдлүүдийг гаргах боломж бүрддэг юм.Энэ утгаараа манай улсын хэмжээнд Засгийн газрын түвшинд МҮХАҮТ-д Төр, хувийн хэвшлийн хэлцлийн зөвлөл байгуулах хүрээнд санал солилцон, эхний ээлжинд дүрэм, журам дээр ажиллаж эхлээд байна.

- Үндэсний Танхимд анх удирдах албан тушаалд ажиллаж эхэлсэн сэтгэгдлээсээ хуваалцаана уу?

- Өмнө нь энэ байгууллагынхаа (Танхимын) нэг хэсэг болох Орхон аймаг, 2010 оноос Орхон, Булган гэсэн хоёр аймгийн салбар Танхимыг удирдан чиглүүлж ажиллаж ирсэн. Энэ утгаараа ч төв Танхимаараа сар бүр орж гарч, үндэсний хэмжээнд зохион байгуулагддаг эдийн засгийн чуулга уулзалт, олон улсын шинж чанартай олон ажилд орон нутаг болон үндэсний Танхимаа төлөөлөн оролцож ирсэн.Тиймээс хувь хүний үүднээс анхны сэтгэгдэл гэвэл миний бие анх Танхим гэдэг байгууллагын хаалгыг татсанаас нилээд их өсч, дэвжиж. Төрийн болон олон улсын байгууллагуудтай харьцдаг учир энэхүү networking буюу сүлжээнээс олон төрлийн ур чадварыг суралцаж ирлээ. Улмаар цаашдаа ч байгууллагынхаа хөгжил, үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байдаг. Энэ дашрамд 21 аймагт салбартай, үндэсний хэмжээний том гэр бүлд ирэхэд итгэл үзүүлсэн бүх Танхимын Удирдах зөвлөлийн гишүүддээ талархаж байгаагаа уламжилья.

- Ирэх дөрвөн жилийн дараа хийгдсэн байх томоохон ажил тань юу байх бол?

- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тогтвортой механизм бүрдээсэй гэж харж байгаа. Өнөөдөр ялангуяа улс төрөөс хамааралтай, зарим талаасаа удирдлагын буюу систем, тогтолцооны хямралаас үүдэлтэй илрэлүүд нь эдийн засаг руу нөлөөлөх шинж тэмдгээр гардаг. Ийм үйл ажиллагааны үндсийг харвал өнөөдөр манайд тогтвортой тогтолцоо, оновчтой механизм алга.Түүнчлэн тодорхой хэмжээний хүмүүсийн эрх ашиг, бүлгийн хүчин зүйл нөлөөлдгөөс болж урт хугацаанд бодлого хэрэгжихгүй байх асуудал байна.

Танхим дотоод, гадаад бодлогын тодорхой чиглэл, зорилготойгоор илүү хөгжинө. Үүний төлөө бид ажиллаж байна. Түүнчлэн өнөөдөр манай нийгэмд хүнд яг хэрэгцээтэй мэдээлэл ховор байна.

Үүнээс болж манай улс сүүлийн 20 жил, өнөө үеийг ийм байдлаар мөн туулж байна. Тиймээс Танхим маань энэ асуудлыг шийдэхэд манлайлагч нь байгаасай. Үүнд шийдэл, гарцыг өмнө нь тавьж ирсэн бол харин ирэх дөрвөн жилд илүү хурц, хүчтэй тавигдана. Энэ тал дээр тодорхой хэмжээний реформ буюу шинэчлэл хийгдэнэ гэж харж байна.Танхим маань энэ асуудлыг шийдэхэд манлайлагч нь байгаасай. Үүнд шийдэл, гарцыг өмнө нь тавьж ирсэн бол харин ирэх дөрвөн жилд илүү хурц, хүчтэй тавигданаНөгөөтэйгүүр МҮХАҮТ маань 55 жилийн түүхтэй байгууллага. Хагас зуун жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн, цаашдын олон зуун жил явуулахын тулд энэ байгууллага институцынхаа хүрээнд чадах хүчээрээ шинэчлэгдэж, өөрчлөгдөн, өсөн дэвжих зайлшгүй хэрэгцээ бий. Энэ үүднээс Танхим дотоод, гадаад бодлогын тодорхой чиглэл, зорилготойгоор илүү хөгжинө. Үүний төлөө бид ажиллаж байна. Түүнчлэн өнөөдөр манай нийгэмд хүнд яг хэрэгцээтэй мэдээлэл ховор байна.

Хэдийгээр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна гэж олон тоо, үсэг ярьдаг ч яг шийдвэр гаргалт, бодлого боловсруулалтанд үр өгөөжтэй мэдээлэл алга. Зах зээл дээр ч, эдийн засаг, бодлого боловсруулах түвшинд ч тэр. Тиймээс энэ мэдээллийн эх сурвалж нь Танхим байх юм. Эндээс гарч буй мэдээлэл дээр тулгуурлаж бизнесийнхэн бизнесээ төлөвлөдөг. Төр, засаг нь ч хувийн хэвшлийнхний дуу хоолой шингэсэн мэдээллийг авч, бодлогодоо тусгадаг, олон улсын байгууллага, хамтарч ажилладаг төсөл хөтөлбөрүүд ч тэр түүн дээр нь суурилж хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байх юм. Танхим энэ хэмжээнд хүртэл хөгжиж ирсэн. Ирэх дөрвөн жилийн хувьд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тал дээр том ахиц, шинэчлэл гарах жилүүд байна гэж хүлээж, харж байна.

- Аливаа ажлыг шинээр хийхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Таны хувьд саад бэрхшээлийг хэрхэн давж гардаг вэ?

- Аливаа хүндрэл гарвал саад, бэрхшээл гэдэг талаас нь хардаг байсан үе байсан. Одоо бол аливаа зүйлийг эерэг болон сөрөг талаас нь үзэж, шийдэх ёстой зүйл л гэж хардаг болсон. Тухайлбал, эерэг болон сөрөг боломж гэж. Тиймээс өөрт хэрхэн ашигтайгаар ашиглах боломжтой байна гэдэг өнцгөөс нь хардаг болсон.

- Залуу хүний хувьд оюуны олон хөрөнгө бүтээсэн гэж сонссон. Эдгээр бүтээлийнхээ талаар сонирхуулна уу?

- Судалгааны гурван ажил, гарын авлага хоёрыг бүтээсэн. Тухайн үед хэрэгжиж байсан Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд санхүүжигдэн дэмжигдсэн судалгааны ажлууд юм. Өмнө нь орон нутгийн хэмжээнд хийгдэж байгаагүй, тоон мэдээллүүд нь гардаггүй байсан ажлууд юм. Судалгааг хийсэн гол зорилго нь ерөнхийдөө хөрөнгө оруулалтын дунд болон урт хугацаанд бодлого боловсруулахад ямар салбар руу хөрөнгө оруулалтыг хэрхэн, хэр хэмжээгээр хийх, тэр нь эдийн засагт эргээд хэрхэн нөлөөлөх гэдэг талаас нь бодлого боловсруулагчдад чиглэсэн “Эдийн засгийн салбар хоорондын тэнцэл буюу input output model” гэсэн судалгааны арга зүй дээр суурилж хийсэн. Хоёрт, манай бизнес эрхлэгчид нэг нэгнээ дуурайж дагасан бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт хийдэг. Ингэснээр зах зээлийн багтаамжийг тооцохгүйгээр эрсдэлтэй учирдаг.

Улсын хэмжээнд анх удаа “Аз жаргалын индекс” судалгааг боловсруулж, арга зүй дээр нь олон судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллаж хэвлүүлсэн.

Тэр утгаар зах зээлийн тодорхой долоон бүтээгдэхүүнийг авч, бүтээгдэхүүний зах зээлийн багтаамжийг гаргаж ирсэн. Энэхүү ажил нь манай улсын хэмжээнд анхдагч, томоохон судалгааны материал болж үлдсэн.Дараагийн ажил гэвэл, өнөөдөр дэлхийн 150 гаруй улсад хэрэгжиж байгаа тоон өсөлт буюу эдийн засгийг ДНБ-нээр биш, харин хүртээмжтэй өсөлтөөр хэмжиж байна. Энэ хүртээмжтэй өсөлт нь хүмүүсийн амьдралд сэтгэл хангалуун байдлаар илэрхийлэгддэг орлого, боловсрол, орчин, ажил, хүрээнээс шалтгаалах олон хүчин зүйлсийн байдал буюу сэтгэл хангалуун гэдэг томъёоллоор илэрхийлэгддэг учир улсын хэмжээнд анх удаа “Аз жаргалын индекс” судалгааг боловсруулж, арга зүй дээр нь олон судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллаж хэвлүүлсэн.Энэхүү судалгааны ажлаа 2013 онд монгол, англи хэл дээр хэвлүүлсэн. Одоогоор дэлхийн нэр хүндтэй тинк танк-уудын нэг АНУ-ын Брүүкингийн их сургуулийн (Brooking intitution) Working paper series-д орж веб сайтын нүүр хуудсанд, АНУ-ын Нийгмийн Шинжлэх ухааны сүлжээнд (Social Science Research Network) тус тус тавигдсан. Мөн миний хийж буй ажилтай холбоотой төр, хувийн хэвшлийн механизмын талаарх олон улсын туршлагуудыг судлан гаргасан “Оролцооны арга хэрэгслүүдийг хөгжлийн бодлогод ашиглах нь” гэсэн хоёр дахь гарын авлага бий.

- Энэ ажлаа жаахан тодруулна уу?

- Манайхан “оролцоо” гэж их ярьдаг. Жишээ нь, Ерөнхий сайд мессежээр олон нийтээсээ санал асуулга авсан. Ингэж асууж буй нь оролцоог хангаж буй мэт боловч цаашдаа хэрэгжүүлэх түвшинд нь оролцоог хангах хэрэгтэй юм. Энэ жишээгээр бол эхэнд нь оролцоо байгаа юм чинь төгсгөлд нь мөн оролцоог хангахад ямар байж болох вэ гэдэг гарын авлага гаргасан юм. Тодруулж хэлбэл, энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлтөнд оролцооны ямар арга хэлбэрүүд байж болох, түүнийг хэрхэн ашиглаж, ямар алхамаар хэрэгжүүлэх боломжтойг зааварчилсан гарын авлага юм.

- Та төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай их дурьдлаа. Энэ тал дээр хийгдсэн тодорхой ахиц ажиглагддаг уу?

- Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа буюу PPP (Public Private Partnership) гэж сүүлийн арваад жил ярьж байна. Манайхан үүнийг хоёр зүйлээр уламжлал болгон ойлгож, хүлээж авдаг болж. Нэгд, төрийн зарим нэгжийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх. Хоёрт, концессын гэрээ буюу нийгмийн үйлчилгээний салбарт хэрэгцээтэй байгаа салбарууд дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах. Үүнийг урт хугацааны концессийн гэрээгээр хамтрах гэж. Үүнийг л бид хамтын ажиллагаа гэж ойлгож ирсэн. Гэтэл өнөөдөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудад төр, хувийн хэвшлийн хэлцэл буюу диалог гэдэг зүйл дээр суурилж байна. Үүний үр дүн нь юу байж болох вэ гэж та асуулаа.Жишээ дурьдвал, МҮХАҮТ-ын удирдлага Ерөнхий сайдтай уулзаж, энэ тал дээр зөвшилцөн хэлэлцэж сар бүр төр, хувийн хэвшлийн хэлцэл, уулзалтыг хийж байя гэж тогтсон.

Үүний хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард “Ил тод байдлыг дэмжих тухай хууль”-ийн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга С.Баярцогт сайд хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалт зохион байгуулсан. Хоёрдугаар сарын уулзалт хараахан хийгдээгүй байна.Төрөөс боловсруулан гаргаж байгаа бодлого нь өөрөө хэрэгжихүйц, үр дүнтэй, хувийн хэвшлийнхний дуу хоолой болох хүрээнд бид чиглэн ажилладаг. Гэхдээ нэгэнт боловсрогдоод гарчихсан бодлогын дараагаар ярих биш боловсрогдох явцад нь оролцоог төр, хувийн хэвшлийн механизмаар хангаснаар тэр нь өөрөө хэрэгжих магадлал өндөр байдаг. Тиймээс ч сар бүр уулзалт, хэлцэл хийх нь үр дүнтэй ажил болох байх.

- Ихэнх бизнес эрхлэгч Танхимын үйл ажиллагааны гадна үлдээд байх шиг санагддаг. Тиймээс Танхим ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ. Бизнесийн салбарынхан Танхимын гишүүн байгууллага болсноор ямар давуу талтай болох вэ?

- Хамгийн энгийнээр тайлбарлахад МҮХАҮТ нь үндсэн хоёр чиглэлтэй ажилладаг. Эхнийх нь бодлогын өмгөөлөл юм. Энэ юу гэсэн үг гэхээр бизнесийн орчинтой холбоотойгоор төр, засгаас гаргаж байгаа аливаа бичиг баримт, акт, тогтоол, шийдвэр бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар саад, бэрхшээл учруулах үед Танхим бизнесийн дуу хоолой болж, учирч буй тэр саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд нөлөөлөх. Төр, засагтай хэлэлцэх, тухайн тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулах зэргийг хариуцан ажиллах ёстой. Нөгөө нэг чиглэл нь аливаа бизнесийг дэмжин урамшуулах үүрэгтэй.Өөрөөр хэлбэл, бизнесийн сайн орчин бүрдүүлж чадвал тухайн үйл ажиллагаа хурдтай урагшлах боломжтой. Тэгэхээр бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж өгснөөр эрүүл орчинд цаашид өсч хөгжих, өрсөлдөх нөхцлийг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй юм.

- Монголд 60 гаруй мянган ААН үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл тэдгээрээс 3000 орчим нь л Танхимын гишүүнчлэлтэй. Яагаад ийм идэвхгүй байдаг юм бол?

- Танхим өөрийн үүргээ гүйцэтгээд, үүнийг төр, засаг хүлээн зөвшөөрч, чиг үүрэг, хариуцлагыг нь шилжүүлээд явж чадвал бизнесийн бүх салбарынхан том, жижиг гэлтгүй бидэнтэй холбогдож, Танхим гишүүнчлэлтэй болох боломжтой. Барууны ихэнх оронд энэ зарчмаар явдаг. Германд л гэхэд ААН-ийн бүртгэл нь хүртэл Танхимын мэдэлд байдаг.

Бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаа Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаар дамждаг. Ингэвэл бизнес өсч, дэвжих боломж бололцоо улам бүр нээлттэй болдог. 

Бизнестэй холбоотой бүх үйл ажиллагаа Худалдаа, аж үйлдвэрийн Танхимаар дамждаг. Ингэвэл бизнес өсч, дэвжих боломж бололцоо улам бүр нээлттэй болдог. Мөн Танхим нь гишүүн байгууллагуудтайгаа эргэх холбоо сайтай байх нь их чухал арга барил. Тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээ, мэдээллийг өгч, тулгарч буй асуудлыг нь шинжилж, судалж, олон талаас нь боловсруулдаг байх ёстой. Магадгүй тэрхүү асуудал нь тухайн бизнест бус улсын хэмжээнд тулгарч байгаа бол Танхим бодлогоор нэгтгэн төрд илэрхийлэх учиртай юм. Энгийнээр тайлбарлаж хэлэхэд бизнес хийж буй хүн бүр Танхимтай холбоотой байх ёстой. Яагаад гэвэл бизнест нь тулгарч буй бүх асуудалд Танхим оролцох учиртай юм. Мэдээлэл, зөвлөгөө өгч, тухайн хүнийг чадавхижуулж, сурган, хөгжүүлэх үүрэгтэй ТББ гэдгийг л бид хаана хаанаа, хэн хэн нь ойлгох хэрэгтэй байна.
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-02-25
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц