© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-06-22-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэрэл төвд зочиллоо
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэрэл төвд зочиллоо
“Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл-2015 ёслолын арга хэмжээний нээлтийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус үйлдвэрийн харьяа бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зуслангийн нээлтэд очсон юм. Тус зуслан модон башингууд нь муудсанаас сүүлийн хоёр жил ажиллаагүй ба “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын санаачилга, үндсэн цехүүдийн тусламжаар 6 х 8 –ийн хэмжээтэй шинэ байруудыг ашиглалтад оруулж байна.

Вакум цонх, паркетан шалтай, хүүхдүүд усанд орох шүршүүр бүхий ариун цэврийн өрөөтэй нийт 11 шууд угсардаг байшингуудыг иж бүрэн тохижуулж ашиглалтанд оруулахад 170 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Одоо тэнд хүүхдүүд хүнсний ногоо тариалан, үнээ саан, охид оёдол сурах зэргээр амралтаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм. Тохиолог зуслантай болж байгаа хүүхдүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэн гарын бэлгээ гардуулж, хүүхдүүд дуу бүжгийн дээжээрээ баяр хөөрөө илэрхийлэв.
Н.Гантөгс
Гэрэл зургийг: М.Хатанбаатар
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-06-22
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц