© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-01-26-НД НИЙТЛЭГДСЭН
Манайх импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан
Манайх импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан
“Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн үр дүн хийгээд энэ онд төлөвлөсөн ажлын талаар Засвар механикийн заводын дарга Т.Ариунсангаас тодрууллаа.

Т.Ариунсан Манайх импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан 

-Бид ирэх сард болох блансын хуралд бэлдэж байна. Үйлдвэрлэл, зардал гээд бүх тооцоо гарсан. Үүгээр бол Засвар механикийн завод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр компанид 3,8 тэрбум төгрөгийн цэвэр хэмнэлт гаргасан тооцоо гарч байна. Өмнө нь эдгээр эд анги, сэлбэг хэрэгслийг гаднаас худалдан авахад 5,5 тэрбум төгрөг зарцуулдаг байж. Өнөөдөр бид дотооддоо 1,8 тэрбум төгрөгийн өртгөөр үйлдвэрлэсэн. Үүний зөрүү нь 3,8 тэрбум төгрөг буюу энэ бол цэвэр хэмнэлт. Хэрэв бид эдгээр эд анги, сэлбэг хэрэгслийг Засвар механикийн заводдаа үйлдвэрлээгүй бол гадагш нь энэ хэмжээний мөнгө алдах нь. Бид цаашид импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн програмыг жил бүр өргөжүүлэн хэрэгжүүлээд явна.

-Энэ жил томоохон ямар ажлууд гүйцэтгэх вэ?

-Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн хүдрийн том дамжлагын хавтанг шинээр хийж байгаа. Цагаан сараас өмнө нэг иж бүрдэлийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нэг иж бүрдэл нь 56 ширхэгээс бүрдэнэ. 20 гаруй тонн жинтэй. Үүнийг импортоор 300 мянган ам.доллараар авдаг. Харин манай үнэлгээ нилээн хямд гарч байгаа. Баяжуулах фабрикийн туршилтаар чанар нь батлагдвал үргэлжлүүлэн хийнэ. Мөн резинэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг гол чиглэл болгож байна. Баяжуулах фабрикт хэрэглэдэг резинэн хуягийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн өнгөрсөн онд резиний механик, физик шинж чанарыг шинжлэх лаборатор ашиглалтанд орууллаа. 1000 тоннын хүчин чадалтай, резинийг өөрөө прессэлж шахаад дотроо халуунаар чанаж боловсруулдаг тоног төхөөрөмжийг ажилд оруулсан. Хүдрийн ил уурхайн бүх төрлийн экскаваторын шанагыг манайх бүтнээр нь хийдэг боллоо. Бид шанаганы захиалгыг бараг дийлэхгүй хандлагатай байна. Дээрээс нь 18 кубын Лебхерр экскаваторын шанагыг өмнө нь 60-70 хувь засварлаж байсан бол энэ жил бүрнээр нь хийх зорилт, төлөвлөгөөтэй. Үүний тулд элэгдэлд тэсвэртэй металл захиалсан. Энэ металлаа авчих юмбол Лебхерр?? экскаваторын шанагыг бүтнээр нь хийж үзнэ. Энэ жилийн гурван том зорилт энэ.

-Цаг гаргасанд баярлалаа.
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-01-26
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц