© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016-03-24-НД НИЙТЛЭГДСЭН
Л.ТАЙВАНТУУЛ: СӨБ-ын байгууллагын багшийн туршлагыг сургалтыг арга зүй болгоно
Л.ТАЙВАНТУУЛ: СӨБ-ын байгууллагын багшийн туршлагыг сургалтыг арга зүй болгоно
Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар СӨБ-ын багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн үйл ажиллагааны зөвлөгөөн орон даяар явагдаж байна. Энэ нь багшийн туршлагыг арга зүй болгон сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой.

Манай аймагт уг зөвлөгөөн өнгөрсөн нэгдүгээр сард явагдсан бол энэ сард хоёр дахь удаагийнх нь боллоо. Уг зөвлөгөөнд манай аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 цэцэрлэгийн 240 орчим багш оролцож байна.

Энэхүү зөвлөгөөн нь хамгийн эхэнд цэцэрлэгүүд дээр явагдсан. Үүнээс шалгарсан багш нар энэ удаад бүсчилсэн хэлбэрээр явагдаж шалгаруулалтад оролцож байна. Үүний дараа аймгийн хэмжээнд явагдана.

Энэ үеэр БСШУЯ-ы мэргэжилтэн ирж шүүх юм байна. Ингэснээр ирэх сард улсын хэмжээнд явагдах зөвлөгөөнд Орхон аймгийн төлөөлөн оролцох аж. Өнөөдөр явагдаж буй бүсчилсэн зөвлөгөөнд багш ганцаарчлан болон багаар оролцож байгаа юм.
Ч.Энхчулуун
Ч.Энхчулуун
/ 2016-03-24
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц