© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-04-08-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Гүндалай: Эрдэнэтээс 500 хүний гарын үсэг цуглуулжээ
Л.Гүндалай: Эрдэнэтээс 500 хүний гарын үсэг цуглуулжээ

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая нам байгуулж, 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс дараах асуултад хариулт авав.

-Та Ардчилсан намаас албан ёсоор гарсан уу. Ямар шалтгаанаар шинээр нам байгуулах болсон бэ?

-Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн. Намын гишүүнчлэлээс хассан тухай тодорхойлолтыг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өгөх ёстой ч янз бүрийн шалтгаан хэлээд, одоо болтол өгөхгүй байгаа. Хамтарч эрх барьж байгаа хоёр нам үнэндээ ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг биелүүлж, амьдралыг өөд нь татаж чадахгүй байгаа болохоор хоёр намаас ард түмэн сэтгэлээ буруудуулсан байна. Иймээс шинээр нам байгуулахаар болсон.

-Ямар учраас өөрийн төрсөн нутаг, өмнө нь хэдэнтээ нэр дэвшиж байсан Хөвсгөл аймгаасаа нэр дэвшихгүй гэж шийдэв?

-Хөвсгөл аймагт миний нэр хүнд уначихаагүй байгаа учраас тэнд нэр дэвшиж болно  л доо. Гэхдээ Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхноор нь Эрдэнэтийг сонгосон. Иргэдтэй уулзахад ойр, хүмүүс нь төвлөрсөн учраас тус аймгийг сонгосон. Тэр ч бүү хэл, би Эрдэнэтэд шилжээд оччихсон байгаа.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая нам байгуулж, 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ.

-Орхон аймагт бие даан нэр дэвших бодолтой байгаа С.Ганбаатар гишүүнд  та өөрийн намдаа орох хүсэлт тавьсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн юм уу?

-Би С.Ганбаатараас огтхон ч тэгж гуйгаагүй. Гуйх ч үгүй.

-2016 онд парламентад суудал авсан тохиолдолд мөрийн хөтөлбөрийн гол чиглэл юу байх вэ?  

-Шинэ улс төрийн намын орон зай бэлэн болчихсон байна. Бид нийгмийн баримжаатай зэх зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Өнөөдрийнх шиг зэрлэг капитализм, дээгүүрээ бүх хөрөнгийг хувааж иддэг байдлыг таслан зогсооно.

-Одоогоор танай намд  хэдэн хүн бүртгүүлсэн байна вэ. Улсын дээд шүүхэд хэзээ хандах вэ?

-400 хүн элссэн байна. Маргааш Дархан-Уул аймагт очиж гишүүдээ элсүүлнэ. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхийн тулд 801-ээс доошгүй хүний гишүүнчлэлтэй байх ёстой. Тиймээс Дарханаас 500 хүнийг гишүүнээр элсүүлэх хэрэгтэй байгаа. Энэ сарын дундуур Улсын дээд шүүхэд бүх материалаа өгнө.

Д.ЖАРГАЛ

news.mn

О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-04-08
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц