© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-04-06-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Гүндалай Баянбулаг багт гэр барьж амьдарна
Л.Гүндалай Баянбулаг багт гэр барьж амьдарна
Л.Гүндалай Амарын талбай болон Барилгачдын талбай, Үйлчилгээний төвийн өмнөх газруудад явуулын “оффис” байгуулан иргэдээс гарын үсэг цуглуулж байна. Түүнийг дэмжиж 801 хүн гарын үсгээ зурвал “Ард түмнээ хайрлая” намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх юм байна.

Түүнээс хаана оршин суугааг нь тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооноосоо албан ёсоор хасалт хийлгээд, Орхон аймгийн Баянбулаг багийн Баян-Өндөр гудамжны 277 тоотод бүртгүүлсэн” гэв. Тэрээр Орхон аймгийн Газрын албанд газар эзэмших өргөдлөө өгчээ. Хэрвээ түүнд газар олгочихвол хашаа хатгаад, гэр бариад амьдарна гэж байлаа.

Гэрээ бариад төвхнөөд ирэхээрээ гэр бүлийнхнээ Эрдэнэтэд аваачиж сонгууль хүртэл амьдарна гэв. Баянбулаг баг буюу гэр хорооллын захад юм байна. Бартаатай замаар явж, уулын бэлд, худгийн хажууд газар өгөх боломжтой гэж газрын албаныхан хэлсэн байна. Тиймээс тэр газраа үзээд тэмдэглэгээ тавьчихсан гэв.
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-04-06
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц