© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-02-17-НД НИЙТЛЭГДСЭН
Л.Цог: Эрдэнэтийн иргэд сонгогчдодоо амласан ажлаа хийж хэрэгжүүлж байгаа
Л.Цог: Эрдэнэтийн иргэд сонгогчдодоо амласан ажлаа хийж хэрэгжүүлж байгаа
Манай энэ өдрийн тодруулга ярилцлагын буланд Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Цог оролцож байна.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тойрогтоо ажиллаж байна Улаанбаатар хотоос Шагнал гардуулахаар үүрэг даалгавар аваад ирсэн гэсэн энэ талаар мэдээлэл өгөөч?

Таны сонссон мэдээлэл зөв байна. Цагаан сарын өмнө би тойрогтоо шагнал гардуулах ийм гол үүрэгтэй ирсэн. Мэдээж хэрэг сонгогчидтойгоо цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэх том боломж юм. Тэгээд энэ далимдаа бас сонгогчидтойгоо уулзах дуу хоолойг нь сонсох гол чиглэлтэй ирж байна. - Та Орхон аймгаас сонгогдоод гурван жил болж байна. Энэ хугацаанд та хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу ? За баярлалаа маш чухал асуудал тавилаа. Та бүхний итгэл найдварыг хүлээж гурван жил гаруй ажиллаа. Жилийн дараа сонгууль дахиад явагдах гэж байна. Үүнийг сонгуулийн өмнөх юм гэж битгий ойлгоорой. Багцалж хэлэхийн бол 1990 онд Ардын их хурлын депутат, бага хурлын гишүүн явсан хүн 20 жилийн дараа та бүхэн надад итгэж энэ том байгууллагад ажиллуулсан. Монгол орныг жолоодох, чирч явах ийм том бодлого боловсруулах тогоонд намайг оруулсан үүнд бол талархаж явдаг.

Цөөхөн ирэх тухайд эхний хоёр жил нэлээд шаргуу ирж байсан. Ноднин бол би эрүүл мэндийн шалтгаанаас ирж чадаагүй саатсан.

Хамгийн гол нь бүхэн намайг бидний өмнөөс төрийн жолоо барилц гэсэн үүрэг өгсөн учраас энэ хугацаанд би өөрийнхөө хамаг л хүчийг шавхаж ажиллаж байна. Гэдгээ хэлмээр байна. Ер нь би түрүүн хэллээ 20 жилийн өмнө төрийн эрх барих дээд байгууллагад орсон гэж тэр үеийн анхны төрж байсан бодол сэтгэгдэл эх орны маань байдал өнөөгийн байдлыг харьцуулаад харах юм бол их хол зөрүүтэй байна. Хамгийн гол нь УИХ-ын өөрийнхөн үйл ажиллагаанд их шүүмжлэлтэй ханддаг олон түмэн мэдэж байгаа болов уу гэж бодож байна. Энэ бодлогын том том асуудлууд байна их хурал өөрөө ёс зүйгүй байна гэж би бусдаасаа онцгой дуугарч байгаа. Энэ утгаараа та бүхний өмнө би нүүр бардам байна гэж хэлмээр байна.

Би бусдаасаа онцгой дуугарч байгаа. Энэ утгаараа та бүхний өмнө би нүүр бардам байна гэж хэлмээр байна

Дараагийн асуудал бол Монгол орны өнөөгийн байдлыг аваад үзэх юм бол хүндхэн байгааг хэлхэн зүйтэй гэж бодож байна. Эдийн засаг маш хүнд байна. Ард түмний бухимдал бас чамгүй болж эхэллээ. Энэ бүхэнд хүргэсэн шалтгаан бол төрийн эрх барих дээд байгууллагад байгаа засгийн газарт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Энэ арга барил нь болохгүй байна бодлого нь бас болохгүй байна. Бурхны хишгээр Монголчууд агуу том баялгийн дээр цөөхүүлээ сууж байна. Тэгсэн мөртлөө ийм хэмжээний ядуу байна гэдэг бол гутамшиг юм.

- Оны өмнөхөн биднээс иргэд асууж байсан Орхон аймгаас сонгогдсон УИХ-гишүүн Л.Цог намаасаа хөөгдөх гэж байна гэсэн мэдээлэл нэлээн шуугиан дэгдээж байсан энэ талаар та албан ёсны тайлбар хэлээч ?

Орхон аймагт нэлээн яриа гаргасан байна лээ. Намайг эргээд эд нар яагаад ингэж байгааг би ойлгохгүй байна. Намаас хөөгдөх гарах ямарч асуудал яригдаагүй

Манайхан нэг ойлголтын зөрүү байгаа юм. Сонгуульд намууд хүнээ гаргаж тавих нь зүйн хэрэг. Хоёрхон юм гаргаж тавина нэгдүгээрт хүн хоёрдугаарт мөрийн хөтөлбөр. Ингээд харж байгаад хамгийн гол нь ард түмэн өөрөө шүүж гаргаж байгаа байхгүй юу. Тэгэхээр сонгосон улсууд нь нам биш Орхончууд сонгогчид маань шүүдээ. Хэрвээ УИХ-гишүүн болоод тангараг өргөснөөс хойш намын мэдлээс үндсэндээ хөндийрөх ийм талтай байдаг юм. Үндсэндээ би зөвхөн нам гэдэг бүлэглэлийн төлөө явахгүй би Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө явна. Би энд шулуухан нэг юм хэлье Орхон аймагт МАХН-ыг шинэчлэн сэргээн байгуулахад анх би энд ирж байгуулж явсан хүн. Тэгээд ч одоо энд би одоо сонгогдох боломжтой гэж судалж явсан хүний нэг шүүдээ. Одоо ч гэсэн зүтгэж л яваа байх н.Оюунцэцэг эмэгтэй, н.Шархүү гэж бүсгүй бид гурав анх шав тавих гэж явсан түүхтэй. Тэр хэд маань сая намайг намын дүрэм дагасангүй намынхаа даргатай зөрчилдлөө гэж Орхон аймагт нэлээн яриа гаргасан байна лээ. Намайг эргээд эд нар яагаад ингэж байгааг би ойлгохгүй байна. Намаас хөөгдөх гарах ямарч асуудал яригдаагүй.

- Төр засаг өртэй гэдэг асуудал их яригдах боллоо өнөөдөр залуучууд, ард иргэд бүгд өртэй амьдарч байна та бүхэн толгойд нь байгаа хүмүүс цаашдаа байдал яах бол эдийн засгийн нөхцөл байдлыг яаж төсөөлж байна вэ?

Өөрөө их хурц асуудал хөндлөө Монгол улс баахан зээл авсан тэрийгээ төлөхгүй бол өрөнд орж байгаа өртэй хүн өөдлөхгүй гэж монголчууд ярьдаг үнэн. Хоёр жилийн дараа гэхэд 3 миллиард доллар төлөхгүй бол Монгол улс дампуурах гэж байна. Үүнийг дэлхий даяар зарлаж байгаа. Маш түгшүүртэй мэдээ хүн болгон 6 сая төгрөгийн өртэй ингээд бодох юм бол зөндөө юм бий. Та бүхэн Эрдэнэт ээ боддоо Монголын эдийн засгийн яаж авч явж байна. Тэгэхэд үүнээс долоо дахин том ордоо бид гаднынханд алдчихсан сууж байна.

- Та тойрогто улсын төсвийн ямар ямар хөрөнгө оруулалтын ямар ажлыг авч ирж чадав?

Би хоёр зүйл хэлье гэж бодож байна. 16 асуудал төлөвлөж ажилласан үүнээс дууссан ажлууд нь Ахмадын ордон, Эрүүл мэндийг дэмжих төв байн, МСҮТ дотуур байр, ийм ийм ажлууд бүрэн дууссан бусад нь он дамжсан байна. Энэ онд бид 15 асуудал төлөвлөж оруулсан нийт дүнгээрээ 41,2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил байгаа юм.

- Таны сонгуульт ажлын хугацаанд АН бүх шатанд олонхи болсон ажиллаж байна аймаг орон нутагтай хамтарч ажил явуулахад бэрхшээл гарч байна уу?

Огт байхгүй байсан. Бид нэг улсын төлөө ярьж байгаа учраас надад мэдэгдсэн юм байхгүй байна. Орон нутагт намайг ажиллахад тийм байдал ажиглагдаагүй. Саяхан О.Содбилэг гишүүн бид хоёр аймаг орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийсэн. Аймаг орон нутгийн өвөлжилт хөрөнгө оруулалт бүх асуудлыг ярилцсан. Цаашид хийж баймаар юм байна лээ.

- Баярлалаа танд ажлын амжилт хүсье

Баярлалаа Нийт Эрдэнэтчүүд сонгогчид та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе.
Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2015-02-17
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц