© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-11-18-НД НИЙТЛЭГДСЭН
Газрын даамлууд ажилдаа хэзээ мэргэших вэ?
Газрын даамлууд ажилдаа хэзээ мэргэших вэ?
Манай сайтад газрын маргаанаас болж сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн хандлаа. Булаг багийн иргэн Ё.Батын гомдлын мөрөөр та бүхэнд юу болсон талаар сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. Иргэн Ё.Бат ярихдаа 2014 оны 4 сард н.Ундармаа гэж хүнээс Булаг багт өмчлөлийн гэрчилгээтэй кадастрын зурагтай газрыг хуулийн дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж аваад тухайн газарт байшин бариад амьдарч байтал н.Оюунчимэг гэж хүн гарч ирээд миний газар гэж маргаан үүсгэж захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан.

Тус маргааны дагуу захиргааны хэргийн шүүх хэд хэдэн удаа хойшилсоны эцэст тухайн газар нь н.Оюунчимгийн газар болохыг захиргааны шүүх тогтоосон. Энэ газартай холбоотой маргаан 2007 онд бас гарч байсан бөгөөд Орхон аймгийн захиргааны хэргийн ерөнхий шүүгч н.Болормаа дээр очиж бас н.Оюунчимэгийн өмч болох нь тогтоогдож байсан юм байна лээ.

Тэгээд би н.Ундармаа н.Батбаатар нарыг намайг залилсан байна гэж үзээд цагдаагийн газарт гомдол гаргасан хянаж прокурорын шатнаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж иргэний журмаар гомдлоо шүүхэд гарга гэсний дагуу иргэний шүүхэд гомдлоо гаргаад байна.Би өөрөө энэ асуудлаас болж толгой маш их өвдөж, стресст орж гурван сар гаран эмнэлэгээр явж маш их зардал гаргасан гэр бүлийн байдал тогтворгүй болж эхнэр хүүхдээсээ салаад байна.

-Та энэ газрыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

Би энэ газрыг 3,7 сая төгрөгөөр худалдаж авсан тухайн газар нь хашаа дутуу хаалга байхгүй налуу ихтэй байсан би тэгшилж хашаа байшин барьж мөнгө их зарцуулсан.

-Энэ газрыг тэгээд 2 удаа гэрчилгээ гаргаад зарсан гэсэн үг үү?

Тэгэхээр энэ газар нь н.Батбаатар гэж хүнээс өмнө өөр эзэнтэй байсан буюу н.Оюунчимэг гэж хүний газар болж таараад байгаа юм. Энэ газрын хоёр гэрчилгээ гаргаад өөр хүмүүст өгсөн бөгөөд энэ асуудлын хохирогч би болчихоод өнөөдрийг хүртэл явж байна. Би энэ яриагаар хэн нэгний нэр төр албан тушаалд халдах гэсэнгүй шүүхээр удахгүй эцэслэн шийдэгдэх байх гэж найдаж байна. Ер нь газрын маргаан маш удаашралтай шийдэгддэг юм шиг надад санагдлаа орхон аймагт над шиг хохирсон олон иргэн байж магадгүй гэсэн үндсэн дээрээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандаад явж байна.
Тус газрын гэрчилгээ
Тус газрын кадастрын зураг

О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2014-11-18
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц