© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-11-05-НД НИЙТЛЭГДСЭН
Эрдэнэтийн айл өрхүүд Юнивишн 2.0-ийг хэрэглэж эхэллээ
Эрдэнэтийн айл өрхүүд Юнивишн 2.0-ийг хэрэглэж эхэллээ


Уг Юнивишн 2.0 системийг Улаанбаатар хотын хэрэглэгчид ч ашиглаж эхлээгүй бөгөөд Эрдэнэтчүүд бид анхдагчид болжээ.Холболт эхлээд хэдхэн хоног өнгөрч байгаа ч өнөөдрийн байдлаар нийтдээ 300 орчим айл өрхөд Юнивишнийн үйлчилгээг суурилуулж амжжээ. Тэд захиалга өгсөн эхний 1000 хэрэглэгчийн захиалгыг хамгийн түрүүнд биелүүлэхээр шамдан ажиллаж байна.
“Инженер, техникийн ажилчид гээд бид 30-уулаа Эрдэнэт хотноо ирж ажиллан, айл өрхүүдэд Гурвалсан үйлчилгээг суурилуулж өгч байна. Өдөрт дундажаар нэг ажилтан 8-10 айлд холболт хийж байгаа. Бид аль болох түргэн шуурхай ажиллаж, захиалга өгсөн бүх айлуудыг хурдан хугацаанд Юнивишнийн хэрэглэгч болгохыг зорьж байна” гэлээ.
Би Юнивишн Эрдэнэт хотод орж ирж байгаа гэж сонсоод л захиалга өгсөн. Сая Юнивишнийг холбууллаа. Ингэснээр тв, интернэт, суурин утас гээд гурвалсан үйлчилгээг нэг дор авч байна. Мөн үйлдвэрийн ажилчид бид чинь ээлжийн ажилтай учраас дуртай нэвтрүүлэг, киногоо үзэж чадахгүй өнгөрөөх үе зөндөө байлаа. Одоо бол маргааш нь бууж ирээд IPTV-ээрээ нөхөөд үзчихнэ гэхээр их сайхан байна. Мөн дүрсний гаралт нь маш сайхан юм байна. Өмнө нь юу үзэж байсан юм бэ гэж гайхширч байна шүү. Сэтгэгдэл маш өндөр байна даа.
Би эдний үйлчилгээг их сонирхож байсан болохоор өөрөө салбарт нь очиж тараах материал, танилцуулгыг нь уншиж байгаад захиалахаар шийдсэн. Эхний 1000 хэрэглэгчийн тоонд багтсан юм, ашгүй хурдан холбоод өгдөг юм байна. Хамгийн их таалагдаж байгаа үйлчилгээ нь IPTV нь байна даа. Бүх телевизүүдийн хөтөлбөр нэг дор харагдаад их аятайхан юм байна.


Хэрэв уншигч та ч бас Юнивишн 2.0-ийн гайхамшгийг мэдрэхийг хүсвэл Юнивишнийн 77118811 дугаарт залган захиалга өгч болох юм байна. Та бүхэнд Юнивишнийн шинэ хэрэглэгчийн урамшууллыг танилцуулж байна.


Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
Сэтгүүлч: Х.Пүрэвпэлжээ
/ 2014-11-05
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц