© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-10-16-НД НИЙТЛЭГДСЭН
Эрдэнэтчүүдэд дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ
Эрдэнэтчүүдэд дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ
IPTV үйлчилгээг Монголдоо анхлан нэвтрүүлсэн Юнивишн компани Эрдэнэт хотын хэрэглэгчдэд Гурвалсан үйлчилгээгээ хүргэхэд болсон болсон билээ. Манай сайтад Юнивишнийн тухай мэдээлэл хүсэн хандсан уншигчдынхаа хүсэлтийн дагуу Юнивишн компанийн тухай тэр дундаа Эрдэнэтчүүдийн хамгийн их сонирхож буй Холливудын кинонуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэж хүргэж байна. Дашрамд дурьдахад зөвхөн Юнивишнийн хэрэглэгчид Холливудын шинэ, шилдэг киног HD форматаар, Монгол дуу оруулалттайгаар үзэх боломжтой юм байна. Ингээд Юнител группын Контент хөгжил, төлөвлөлтийн албаны захирал Г.Барстай уулзаж ярилцлаа.

Бид дэвшилтэт бүхнийг түрүүлж хүргэнэ

-Өнгөрсөн жил Юнивишн компани “Hollywood Монголд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Холливудын Их Дөрвөл студитэй албан ёсоор хамтран ажиллах болсноо олон нийтэд зарласан. Эдгээр студитэй гэрээ байгуулахболсон зорилго, шалтгааныхаа талаар яриач?

Манай компани байгуулагдсан цагаасаа өөрийн үйл ажиллагаандаа оюуны бүтээлийг дээдлэж, хуулиа баримтална гэсэн зарчимтай ажиллаж эхэлсэн. Хамгийн анх бид гадны болон дотоодын томоохон телевизийн сувгуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, телевизийн сувгаа HD форматаар, ухрааж, нөхөж, дахин эхлүүлэн үзэх боломжтой IPTV үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж байлаа. Харин одоо бид хэрэглэгчдэдээ гадаадын шилдэг контентуудыг бүр тодруулвал Холливудын хамгийн сүүлд гаргасан бүтээлүүдийг IPTV-ийнхээ Видео сангаар дамжуулан цаг алдалгүй, хамгийн гол нь дуу дүрсний өндөр чанартайгаар, Монгол дуу оруулалттайгаар хүргэхийг зорин ажиллаж байна. Тиймээс ч бид өнгөрсөн жил Warner bros, Walt Disney, Paramount, Universal гэсэн 4 студитэй урт хугацааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурцгаасан. Харин энэ онд Sony Pictures 20th Сentury Fox болон Солонгосын CJEntertainment студитэй хамтран ажиллах гэрээ байгуулаад Юнивишнийн хэрэглэгчдэдээ кино бүтээлүүдийг нь хүргэж эхэлсэн. Энэ бүх ажлын маань үр дүнд бид хэрэглэгчдээсээ гадна нийгэмд оюуны бүтээлийг хүндэлж, хэрэглэхийг уриалж, илэрхийлж буй хэлбэр юм.

-Эдгээр студитэй гэрээ байгуулахад тэд ямар шалгуурыг тавьж байсан бэ?

Нэг бүтээлийн цаана асар олон баг хамт олон, цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байдаг. Тиймээс бид энэ бүхний үр дүнд бий болсон бүтээлээ чанарын өндөр түвшинд үзэгчдэдээ хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс танай компанийн техник, тоног төхөөрөмж, найдвартай байдал, Монгол орчуулга, дуу оруулалтын чанар, хүний нөөцийн боломж хүчин чадлыг судламаар байна гэсэн. Бид дээр дурьдсан олон шалгуурыг давсны үр дүнд гэрээ байгуулж чадсан. Зөвхөн техникийн үнэлгээ хийхэд л жилийн хугацаа зарцуулагдсан.Түүнчлэн асар их хөрөнгө зарцуулж байж бид зорилгодоо хүрсэн.

-Дэлхийн томоохон студитэй гэрээ байгуулснаараа хэрэглэгчдэд ямар боломжууд нээгдэж байгаа вэ?

Холливудын болон Азийн шилдэг кино бүтээлийг дуу, дүрсний өндөр чанартайгаар мөн албан ёсны эрхтэйгээр хүлээн авна гэдэг нь хамгийн том давуу тал. Дараагийн давуу тал нь Холливудад нээлтээ хийсэн бүх бүтээлийг гэрээсээ үзэх боломжийг олгосон явдал юм. Бүх бүтээл гэдэгт кино театрт гараагүй болон гараад дууссан бүтээлүүдийг нийтэд нь хэлж байгаа юм. Мөн оюуны өмчийг дээдлэж, албан ёсны эрхтэй бүтээлүүдийг хэрэглэж заншсанаараа үзэгч олон нийт зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын оюуны бүтээл үйлдвэрлэгчдийг дэмжиж, цаашид тэднийг гайхалтай бүтээл туурвихад нь тус тусын хувь нэмрээ оруулж буйн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл бидний хийж буй ажил маань эргээд дотоодын оюуны үйлдвэрлэлийг хөгжихөд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Контент үйлдвэрлэнэ тэрийгээ хамгаална гэдэг хэцүү байх. Аюулгүй байдал, хамгаалалтын технологийн хувьд танайх хэр найдвартай вэ?

Холливудтай гэрээ байгуулахад хамгийн түрүүнд энэ шаардлагыг тавьдаг. Холливудын оюуны бүтээлийг хэрэглэгчдэд найдвартай хүргэх техникийн шийдэл, хөрөнгө оруулалт, хамгаалалтбайгаа юу гэдэг шалгуурыг давж чадсан учраас л бид гэрээ байгуулсан.

Танайтай гэрээ хийсэн студиудын киног телевизийн сувгаар ч юм уу интернэтээр зөвшөөрөлгүй цацах тохиолдол байгаа юу? Мөн Холливудын киног албан ёсны эрхгүйгээр гаргаж байвал хэрхэн шийдэгдэх вэ?

Албан ёсны эрх гэдэг үг сүүлийн үед хаа сайгүй харагдах, сонсогдох боллоо. Энэ нь сайны дохио. Ганцхан Юнивишн компани ч биш бусад байгууллагууд ч гэсэн оюуны өмчийг дээдлэгч болох алхмуудыг хийсээр байгаад бидний зүгээс баяртай байна. Холливудын киноны тухайд манайх хяналт тавихаас гадна Холливудын зүгээс хамтран ажиллагч байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн улс орнуудад томоохон хуулийн фирмүүдтэй хамтран ажилладаг. Эдгээр нь тухайн оюуны өмч, зохиогчийн эрхийг зөрчиж буй газруудтай өөрсдөө хариуцлагаа тооцдог.

-Энэ үйл ажиллагааны цаашдын зорилго төлөвлөгөөнд юу тусгагдсан байгаа вэ?

Юнител групп, Юнивишн компани дэвшилтэт бүхнийг хэрэглэгчдэдээ түрүүлж хүргэхийг хичээн ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд төрөлжсөн, контент сайтай телевизийн сувгуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно. Мөн Америк киноноос гадна Оросын болон Ази, Европын киног үзэгчдэдээ хүргэх зорилго тавиад байна
/ 2014-10-16
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц