© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-04-20-НД НИЙТЛЭГДСЭН
“Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
“Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Зэсийн салбарт тэргүүлэгч “Оюу Толгой” компани болон “Эрдэнэт үйлдвэр” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх хоёр компани эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах юм. Хоёр компанийн хамтын ажиллагаа Монгол Улсын уул уурхайн салбарын хувьд чухал үйл явдал болж байгааг "Оюу Толгой" компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх онцоллоо. Одоогоор“Оюу Толгой” компани болон “Эрдэнэт” үйлдвэр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Зургийг: М.Ганбаярзэсийн ууган үйлдвэр болох "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр нь Засвар механикийн заводдоо "Оюу Толгой"-д шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж эхлээд байгаа аж.

Санамж бичиг байгуулснаар энэ ажил өргөжихөөс гадна "Оюу Толгой" компани "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэдэх Шинжлэх ухаан технологийн их сургууль болон сувиллыг ашиглах боломжтой болох юм. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн хувьд "Оюу Толгой"-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны туршлагаас суралцах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. "Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн онд 167.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж мэдээлж байв. Харин "Оюу Толгой"-ийн нийт ахиуц ашиг нь 372.1 сая ам.доллартай тэнцэж байгааг "Turquoise Hill Resources" танилцуулсан юм. Дээрх хоёр компанийн хувьд татвар төлөлтөөрөө улсад тэргүүлж байгаа бөгөөд зэсийн экспорт нь энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын экспортын орлогын тал орчим хувийг дангаараа бүрдүүлээд байна.
Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш
Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш
/ 2015-04-20
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц