© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-08-25-НД НИЙТЛЭГДСЭН
Энэ жил сурах бичиг хангалттай хүрэлцэнэ
 Энэ жил сурах бичиг хангалттай хүрэлцэнэ
2015-2016 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд 1-5-р ангийн 35 төрлийн 9372 ширхэг 12-р ангийн 12 төрлийн 904 ширхэг сурах бичгийг татан авч сургуулиудад тараах ажил хийгдэж байна. Түүнчлэн суурь боловсролын цөм хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан 6-9-р ангийн 64 төрлийн номоос 29 төрлийн сурах бичиг, 48 төрлийн багшийн ном шинээр хэвлэгдэн гарах юм байна.

Түүнчлэн 1-р ангийн сурах бичиг энэ хичээлийн жилд бүрэн шинэчлэгдэж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 1-р ангийн 2200 ширхэг сурах бичиг иржээ. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчдын сурах бичиг хүрэлцээтэй ч бусад ангийн сурагчдын 40 хувьд нь сурах бичгийг үнэ төлбөргүй олгоно.

Тодруулбал амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд мөн хагас болон бүтэн өнчин сурагчдад сурах бичгийг үнэгүй олгох бол бусад сурагчид хувиараа сурах бичгээ худалдан авах боломжтой юм байна.
Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш
Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш
/ 2015-08-25
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц