© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-05-22-НД НИЙТЛЭГДСЭН
Эмгэнэл
Эмгэнэл
Орхон аймгийн Засаг дарга асан, “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч Гүрсэдийн Зоригт 2015 оны 5-р сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Г.Зоригт нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975 онд ЗХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэл, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Уулын үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Г.Зоригт нь 1980-1982 онд Геологи уул уурхайн яамны томилолтоор “Эрдэнэт” үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд норм зохиогч,

1983-1990 онд “Эрдэнэт” үйлдвэрийн төлөвлөгөө, эдийн засгийн хэлтэст ахлах инженер,

1991-1992 онд Монгол улсын Үндэсний хөгжлийн яаманд уул уурхай хариуцсан эксперт,

1993-1994 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт дэд захирал,

1995-1997 онд “Монголын алт” корпорацид инженер-эдийн засагч,

1998-2000 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын эдийн засаг эрхэлсэн орлогч,

2001-2002 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газарт менежер,

2003-2004 онд Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн “Үйлс констракшн” ХХК-ийн захирал,

2004-2007 онд Орхон аймгийн Засаг даргын орлогч,

2007-2014 онд Орхон аймгийн Ардчилсан намын дарга,

2009-2012 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч,

2012-2015 онд Орхон аймгийн Засаг дарга,

2015 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаж байв.

Г.Зоригтын хөдөлмөр зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, МоАХ-ны Эрх чөлөөний одон, Чингисийн одон, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль, Монгол улсын “Эдийн засгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар тус тус шагнасан байна.

Талийгаачийн хөдөлмөрч, нийгмийн сайн сайхны төлөөх чин зүтгэл, хүнлэг энэрэнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Түүний аав ээж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Орхон аймгийн Ардчилсан нам
О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2015-05-22
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц