© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-02-10-НД НИЙТЛЭГДСЭН
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
ЭЕШ-ын цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагт улс орон даяар эхэллээ. Шалгалын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийг 20 мянга гаруй сурагч төгсөнө. Өнгөрсөн жилийн төгсөгчтэй нийлээд 25 мянга гаруй шалгуулагч ЭЕШ өгөх тооцоо гарчээ.Их, дээд сургууль, коллежид элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч монгол хэл бичгийн шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн заавал өгдөг болсон.

Тус шалгалтын бүртгэл өнөөдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ онд төгссөн шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой.Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа авах аж. Эхний шалгалтыг ирэх сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулах юм.

ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан тохиолдолд дахин шалгалт өгнө.Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 1 цаг 20 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн хугацаа 80 минут байх юм.ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800, батламж карт 700 төгрөгийн үнэтэй.Бүртгэлийн хугацаа хангалттай учраас нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг Боловсролын соёлын газраас сануулж байна.
Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2015-02-10
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц