© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-12-09-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Энхтайван Бид Эрдэнэт хотод 1989 онд Энх нэртэй нууц бүлгэм байгуулж байсан
Д.Энхтайван Бид Эрдэнэт хотод 1989 онд Энх нэртэй нууц бүлгэм байгуулж байсан

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн  босгон дээр Эрдэнэт хотод МоАХ-г үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайвантай ярилцлаа.


-Таны “Тусгаар тогтнолын туг” зургийн талаар ярилцлагаа эхэлье?

Би 1975 онд ДУДуС-ийг төгсөхдөө “Тусгаар тогтнолын туг” гэсэн сэдвээр  дипломын ажил хийлээ. 18 настай байсан. 1924 онд Анхдугаар Үндсэн хуулийг баталж, БНМАУ-ыг тунхаглан, үндэсний хувцасаараа гоёсон Монгол үйлчин эмэгтэйчүүд Тусгаар тогтнолын тугаа зээгт наамлаар  урлаж байгааг  дүрслэн харуулсан  зураг.

 


















-Багш тань хэн билээ?

Ардын зураач, Төрийн соёрхолт  Ү.Ядамсүрэн. 1905 онд төрсөн хүн. Их дэлгүүрийн хажууд орон сууцанд. Би багшийн  гэрт очиж олон цагаар яриаг нь сонсч сууна. Алив хувьсгал өөрийгөө зөвтгөхийн тулд өмнөх үеэ буруутгадаг. Ардын хувьсгалд Тусгаар тогтнолоо олсон зэрэг үгүйсгэх аргагүй  олон сайн зүйл байсан.

-Зураг дууслаа. Сургууль төгсөх үед комисс хэрхэн хүлээж авав?

Сайхан зураг болжээ. Гэхдээ үзэл суртал талаасаа нийцэхгүй байна. Ардын хувьсгалаас өмнө  Монголчууд  ядуу байсан. Хүмүүсийн хувцас нь уранхай, ноорхой, үс, гэзэг нь сэгсийсэн, , баяд, ноёдоо эсэргүүцэж байгаагаар зурсанаар үзэл сурталд нийцэх байж.

Хүмүүсийн хувцас нь уранхай,  ноорхой, үс, гэзэг нь сэгсийсэн, , баяд, ноёдоо эсэргүүцэж байгаагаар зурсанаар үзэл сурталд нийцэх байж.
Д.Энхтайван

-Дараа нь тэр үеийн ЗХУ-д суралцахаар явсан байдаг. Оюутан насаа дурсвал?

Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит  Уран зургийн академид суралцахаар очив. Сайхан багш нар угтсан. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон, Ленинградын 900 хоногийн бүслэлтийг даваад гарсан, үхлийн дэргэдээс амьд ирсэн хүмүүс. Дөрвөн жилийн дайн, тэр их зовлон зүдгүүрийг туулсан хүн хувиа бодох, эд хөрөнгөд шунах зэргийг мэддэггүй ариусч гэгээрсэн байдаг.. Дайнаас амьд ирсэн учраас юунаас ч айхгүй болсон. Хэлэх гэснээ хэлж, хийх гэснээ хийнэ.  Монгол судлаач И.Е.Гумилев амьд сэрүүн байв. Монголчуудын түүхийг гажуудуулж, Чингис хааныг “харлуулж” байхад Гумилев л үнэнийг бичиж байлаа. 

-Уран зургийн академи төгсөхдөө ямар зургаар диплом хамгаалав?

1984 онд академиа  төгсөхдөө “Талын шөнө” зургаараа  шилдэг  диплом  хамгаалж байлаа. Тас харанхуй шинэ алсад гэгээ харагдах нь малчны хотонд нүүдлийн кино ирсэн гарч буй байдал.  Нөгөө талаасаа алсын гэгээ нь түүхийн үнэн хэзээ нэгэнт цагт тодорч гарна гэх санааг илэрхийлсэн.

-Сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?

Эрдэнэт хотын уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Гоо зүйн секторын эрхлэгчээр томилогдсон   

-Ардчилсан хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулж, оролцож байсан бэ?

Зөвлөлт холбоот улсад өрнөсөн М.С Горбачевын өөрчлөн байгуулалтын уур амьсгал хамтарсан Эрдэнэт үйлдвэрт хамгийн түрүүнд нөлөөлсөн. Тухайн үеийн үндсэн хуулиар Монгол улсыг манлайлан чиглүүлэгч, удирдах хүч бол МАХНам байсан. Улс орныг удирдаж байсан МАХН, түүний төв хороо Улс төрийн товчооны явуулж ирсэн бодлогыг шүүмжилсэн хүмүүс хатуу шийтгэгддэг байсан учраас олон түмэн айдастай, дуугарах шүүмжлэх хүмүүс ил гарч чаддаггүй байсан. Бидний хэсэг уран бүтээлчид 1989 оноос “ЭНХ” нэртэй улс төрийн нууц бүлгэм байгуулсан. Мөн уулын баяжуулах  үйлдвэрийн засвар механикийн завод дээр До. Ганболд тэргүүтэй ЗХУ-д төлөх өр барагдуулах зорилготой улс төрийн бүлгэм ажиллаж байсан. Манай хоёр  бүлгэм “хүмүүсийн айгаад хэлж чадахгүй байгаа асуудлуудыг цуглаан зохион байгуулж, өргөн барих бичгээр тавьж тэмцье. Ажилгүй болвол бид ажилгүй болъё. Элдэв шахалт дарамт ирвэл ирэг, эрслэн тэмцэцгээе.” хэмээн санаа зориг шулуудан, үйл ажиллагаагаа нэгтгэсэн.

-Анхны цуглаанаа хэзээ ил гарч үйл ажиллагаагаа явуулсан бэ?

1989 оны 12 дугаар сарын 03-нд тайван жагсаал

1989 оны 12 дугаар сарын 10-нд Хүний эрхийн өдрөөр Эрдэнэт хотод зохион байгуулсан цуглаанаас МАХН-ын Төв хорооны V  бүгд хуралд өргөх бичиг явуулсан.

-Ямар зүйл заалт, шаардлага тавив?

Улс орныг удирдах чадваргүй болсон МАХН-ын Төв хорооны Улстөрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох. “Эрдэнэт”, “Мардай”, “Заамар” зэрэг томоохон ордыг Монголын үндэсний уул уурхай болгож ашиглах. Монголд байгаа Зөвлөлтийн цэргийг гаргах зэрэг шаардлагыг тавьсан.

-Өргөх бичгийг хэнд гардуулсан бэ?

Эрдэнэтийн МАХН-ын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Чимэдцэрэн, “Үнэн” сонины тусгай сурвалжлагч Цэрэнжав нарт тус бүр нэг хувийг гардуулсан.














-Таны удирдаж байсан Эрдэнэтийн МоАХ-ны салбар хэдэн гишүүнтэй байв?

13 салбар зөвлөл, 2500 гишүүнтэй байсан.

-Та бүхний тэмцлийн зорилго  гэвэл?

Арын хаалга, хүнд суртлыг устгаж, Ардчилал шударга ёсыг тогтоох юм.

-Та бүхний зорилго биелэгдсэн үү?

Хаалттай нийгмийн хана хэрмийг нураасан. Олон ургальч үзэл, өмчийн олон хэлбэр бодит зүйл болсон. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, Ардчилсан чөлөөт сонгууль зэрэг нь биелэлээ олсон.

-Одоо Ардчилалд саад болж байгаа зүйл байна уу?

Хуучин нийгмийн тогтолцоог эвдэж нураасны дараа завсраас завшигчид хууль, хяналтын байгууллагын сул доройг ашиглан төр олон түмний өмчийг завшсан дуулиант хэргүүд Ардчиллын сайн сайхан, ололттой бүхнийг муухай харагдуулж байна. Нийтийн өмчид халдсан авлигын гэмт хэрэгтнүүд улс төрийн намуудад төрөөс төрсөн тэрбумтнууд буюу олигархиуд Ардчиллын ололтыг эвдэн бусниулж байна. Ардчиллын цорын ганц дайсан бол авлига болоод байна. Юуг ч, хэнийг ч, улс төрийн намуудыг ч, шүүх прокурорыг ч, хэвлэл мэдээллийг ч, улс орон тусгаар тогтнолыг ч АВЛИГА ЗАЛГИХ ХЭМЖЭЭНД ХҮРТЛЭЭ ТОМОРЧЭЭ. Ардчиллын амин сүнс болсон хараат бус хэвлэл мэдээлэл хаалтын гэрээгээр хаагдаж, хууль хяналтын тогтолцоо, улс төр дэх тохиролцоо,  наймаагаар арилжигдах ёсгүй.

 

Даваажавын Дүүсэм
Даваажавын Дүүсэм
/ 2014-12-09
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц