© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-09-25-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Энхбат: Ийм маягаар цаашид удаан явбал би тэвчихгүй
Д.Энхбат: Ийм маягаар цаашид удаан явбал би тэвчихгүй
Манай энэ удаагийн тодруулга ярилцлагын буланд Орхон аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат оролцож байна.

- Энэ сарын 14- 18 Тайвань улсад болсон томоохон сургалтад орон нутгийн төлөөллүүд анх удаа оролцсон, та илтгэл тавьсан байсан энэ ажлынхаа талаар яриач?

Орон нутгийн тогтвортой хөгжил гэдэг асуудал бол туйлын чухал. Яаж тогтвортой байх вэ гэвэл. Байгаль орчин нь тогтвортой байж байж үндсийн үндэс бол ногоон байгууламж юм. Тэр талаас нь харвал тогтвортой хөгжил ногоон хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой байдаг. Манай Баян-Өндөр төсөл алхам урагшилж байгаа. Эрдэнэтийн бүс нутгийн тогтвортой хөгжил гэдэг сэдвээр хөдөлж байгаа юм.

Энэ төслийн гол агуулга орон нутгийн хөгжлийн талаар санал санаачлаа гаргадаг Төрийн бус байгууллагуудын дунд санал явуулж үзсэн тэрэн дундаас Монголын бүтээмжийн төв гэж байдаг. Тэр бүтээмжийн төвөөр дамжиж орон нутгийн тогтвортой хөгжил талаас нь ямар сургалт ямар саналууд онолууд юу явагддаг гэдгийг судлаад тус сургалтыг олсон.

Тус сургалтад хүн болгон хамрагдаад байдаггүй Монголоос би ганцаараа оролцож илтгэл тавьсан. Энэ сургалт нь ач холбогдол нь маш өндөр юм байна лээ. Улс орон бүр орон нутгийн тогтвортой хөгжлийг яаж авч явах вэ гэдэг их өөр өөр онцлогтой байдаг юм байна.

- Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орхон аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат ажлаа өгөх тухай ярих болсон байна энэ талаар та мэдээлэл өгөөч?

Эрдэнэт ирээд 2012 оны 12 сарын 12-ны өдөр энэ ажлыг авсан байдаг. Би гол нь Тамгын газар дээр хариуцлагагүй байгаа байдал, хүмүүст хариуцлага тооц, ажилдаа эзний ёсоор ханддаг болгох зарчмыг хатуу барь гэсэн. Талийгаач засаг даргын үед ийм байгаагүй зөөлөн ч гэсэн хатуу зарчим барьдаг байсан.

Талийгаач засаг даргын үед ийм байгаагүй зөөлөн ч гэсэн хатуу зарчим барьдаг байсан.

Хэд хэдэн хүн дээр нэр зоож шүүмжлэв би тамгын газрын даргад хэлсэн засаг даргад ч хэлсэн. Ийм хүмүүстэй хариуцлага тооцохгүй үлгэн салган явбал энэ хугацаанд бид нарын зорьж хийх гэж байгаа дөрвөн жил хийх ёстой ажил үхрийн сүүлэн дээрээ хутга гэдэг шиг алдмааргүй байна. Тэгэхийн тулд хэрвээ шаардлага байна гэж үзвэл би ажлаа өгнө шүү гэдгээ хэлсэн. Ер нь бол одоо ч тэр байр суурь хэвээрээ байгаа. Улс төрийн намаас сонгогдож ирсэн хүмүүс энэ орон нутгийг хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө бие сэтгэлийг зориулж ажиллаад, ажилласан юмаа хүмүүст үнэ цэнэтэйгээр хүргэх, хүлээлгэж өгөх ёстой. Түүнийгээ ард түмэндээ тайлагнах ёстой юм.

Хэд хэдэн хүн дээр нэр зоож шүүмжлэв би тамгын газрын даргад хэлсэн засаг даргад ч хэлсэн.


Намын даргадаа жаахан шүүмжлэлтэй хандсан юм бий. Дээр нь тамгын газарт байгаа болж бүтэхгүй юмыг хатуухан хэлж байсан. Ер нь цаашдаа бас хэлнэ. Бид хариуцлагатай байх ёстой улсын хэмжээнд манай намын нэр хүндийн асуудал яригдаж байна. Тэнд тийм байна гээд бид Эрдэнэтийн-хэн тэгж болохгүй. Бид Эрдэнэтийн зуун мянган хүн амыг 26 жил улс төрийн юмыг ярьж ярьчхаад бүтнээрээ нэг засаг төр авчхаад юм хийвэл хийсэн шиг хийдгээ харуулаад явмаар байна. Үлдсэн нэг жилийн хугацаанд хийх ажил хангалттай төлөвлөгдсөн сууриуд нь сайн бүтэц нь бий. Залуучууд нэг баг болоод үүнийгээ сайн сурталчилж сайн хийх хэрэгтэй.

- “Хариуцлага тооцох ёстой хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байгаа бол би ч гэсэн ажлаа өгөхөд бэлэн” гэсэн шаардлага тавьсан гэж ойлгож болох уу?

Тийм яг тэгж ойлгож болно. Би өөрөө зарчмын шаардлага их тавьдаг хүн. Хэтэрхий замбараагүй байж болохгүй гэдгийг л би ярьж байгаа. Эхнээсээ дэг журмандаа орох-нуу гэж найдлага тавиад харж байна. Гэхдээ энэ асуудал өргөс авсан юм шиг сайн болохгүй.

- Аймгийн Ардчилсан нам дээр дараагийн засаг даргын орлогч хэн байх бэ гэдэг асуудал яригдаад эхэллээ гэж байна. Та яг албан ёсоор ажилаа өгнө гэж хэлээгүй гэж ойлгож болох уу?

Ер нь бол ийм маягаар цаашид удаан явбал би тэвчихгүй.

Ардчилсан холбооны улс төрийн зөвлөлөөр яригдаж эхэлж шийдэгдсэн асуудал. Тийм болохоор би эхлээд Ардчилсан холбоондоо удирдах зөвлөлд нь би тайлангаа тавина. Ийм ийм ажил хийлээ яагаад ажлаа өгөх болов? Ийм ийм учраас гэдгээ нарийн тавина. Тэгээд түүнийгээ нийтэд ил тод мэдээлнэ. Ингэсний дараа удирдах зөвлөл таны хэлж байгаа зөв байна ажлаа өгье гэж байгаа хүлээж авлаа гэвэл би албажуулж өгнө. Ер нь бол ийм маягаар цаашид удаан явбал би тэвчихгүй.

- Эрдэнэт хотын 40 жилийн түүхтэй холбоотой УСК хийх гэж байгаа. Зохиолч М.Эрдэнэбат миний хийсэн ажлыг үгүйсгэлээ гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан энэ конины талаар мэдээлэл өгөөч ямар асуудал үүсээд байгааг олон нийтэд хэлж өгөөч? Санхүүгийн асуудлыг ИТХ шийдсэн үү? 450 саяар кино хийх гэж байна уу?

Энэ бол би ганцаараа бариад авсан ч ажил биш.

Манай Эрдэнэтийн хэсэг уран бүтээлчид маань ярилцаж байгаад Эрдэнэт хотын 40 жилээр энэ нутаг оронд нэг бүтээлч ажил хийе, хийсэн бүтээснээ олон түмэнд ойлгуулъя, Хийж бүтээх гэж байгаа зүйлээ ойлгуулъя гэсэн үндсэн дээр олон ангид кино-гаар дамжуулж хүргэвэл боломжийн байдлаар хүрэх юм гэсэн хүсэлт надад тавиад санал болгосон юм. Энэ бол би ганцаараа бариад авсан ч ажил биш.

Өнөөдрийг хүртэл зохиолоо иж бүрдэл болгоогүй байгаа. Улаанбаатар хотоос архиваас 2 сая төгрөгийн дуутай дүрстэй архивын материал цуглуулсан. 

Тэгээд энэ хэдэн уран бүтээлчид нийлээд “Оюу номин Эрдэнэсийн эрэлд” гэдэг төрийн бус байгууллага байгуулсан. Ингээд би ИТХ даргатай зөвлөлдсөн Засаг даргатайгаа зөвлөлдсөн. Ингээд кино зохиол бүтээл бичих ажил эхэлсэн манай н.Батжаргал маань голлож аваад эхэлсэн зөвлөхүүд дөрвөн хүн байгаа үйлдвэр талаас гавьяат н.Сандуйжав гуай, Д.Байгал захирал, хот талаасаа засаг дарга асан Ц.Оюунбат хуучин засаг дарга н.Тогооч гуай, түүх сайн мэдэх хүн Ц.Мянганбаяр ийм хүмүүс байгаа.

Өнөөдрийг хүртэл зохиолоо иж бүрдэл болгоогүй байгаа. Улаанбаатар хотоос архиваас 2 сая төгрөгийн дуутай дүрстэй архивын материал цуглуулсан. Энэ юмнууд дээр үндэслээд зохиолчдоо хайсан. Улаанбаатараас кино мастерууд ирээд кино зохиол маань арай өөр иймээс Хотоос М.Эрдэнэбат гэдэг зохиолчийг авч ирж сувилалд байрлуулсан. Бас өгөгдлөө өгөөд үзсэн тэгээд сүүлдээ архи дарс уугаад зохиолчийнхоо ажлаас арай өөр ажил хийгээд байсан тэр болгоныг нь би одоо эр хүн байж хамаагүй янз бүрийн юм яриад байх эвгүй байна.

Бас өгөгдлөө өгөөд үзсэн тэгээд сүүлдээ архи дарс уугаад зохиолчийнхоо ажлаас арай өөр ажил хийгээд байсан тэр болгоныг нь би одоо эр хүн байж хамаагүй янз бүрийн юм яриад байх эвгүй байна.

Хүмүүс өөр дээрээ байгаа өөг хардгүй тийм нийгэм болчихоод байна. Бид Аймгийн засаг даргын зөвлөлийн хурал, ИТХ ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр ирүүлэх гэсэн чинь энэ хүн өөрөө согтуу алга болчихож байгаа юм. Дээр нь цаашлаад ярих юм бол цагдаагийн байгууллагаар шалгуулаад авч өгөх мөнгөний ч асуудал байгаа.

Тэр нь бол төрөөс биш Энхбат гэдэг хувь хүнээс гарсан юм бий. Юм хийхэд саад тотгор их байдаг юмаа. Би түүнийг мэднэ. Эрдэнэтчүүд бүгдээрээ л оролцож бүтээгээсэй. Мөнгө одоогоор тодроогүй байгаа, хэдэн ангитай болох вэ гэдэг нь тодроогүй байгаа. Эрдэнэт үйлдвэр санхүүгийн хямралтай үед ийм их мөнгө ярих юм бол утга муутай. Аймгаасаа ярих юм бол одоо тун утга муутай. Ярьж болно хийж болно хийхдээ зөв менежмент зөв голдрилоор явах юм бол. Их зөв сэтгэлтэй юм болох байх гэж харж хандаж байна.

- За баярлалаа.

Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2015-09-25
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц