© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-23-НД НИЙТЛЭГДСЭН
Д.Алтанхуяг: Бидний зөв байсан гэдгийг цаг хугацаа нотлон харуулж байна
Д.Алтанхуяг: Бидний зөв байсан гэдгийг цаг хугацаа нотлон харуулж байна
Манай энэ удаагийн Нээлттэй ярилцлагын буланд “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Алтанхуяг оролцож байна.

- Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2015 он гарсаар Эрдэнэтчүүдтэйгээ анх удаа Нээлттэй ярилцлагаар уулзаж байгаа байх гэж бодож байна?

Телевиз үзэн суугаа Орхон аймгийн иргэдтэйгээ санал бодлоо хуваалцах болсондоо баяртай байна. Бид нар ажил ихтэй байгаа учраас сүүлийн үед телевиз радио-гаар төдийлөн мэдээлэл өгч амжаагүй байлаа.

- Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа олон асуудал байгаа. Сонгуулийн үеэр нэлээд идэвхтэй яригдаж байсан “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн үйл ажиллагаа чимээгүй болчихлоо гэх шүүмжлэл байна та бүхэн өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Алга болчихлоо чимээгүй болчихлоо ч гэдэг юм уу тэр бол цаг хугацааны асуудал. Манай компани бол 2010 оны 6 сарын 21-ны өдөр Улсын бүртгэлээс албан ёсоор гэрчилгээгээ авсан байдаг. Компанийн үндсэн зорилго бол Эрдэнэт үйлдвэрийн ашиглахгүй байгаа хүдрийн овоолгуудыг түшиглээд кадотын зэсийн үйлдвэр байгуулъя энэ байгуулсан үйлдвэрийн ашиг орлогыг Орхон аймгийн ард иргэд өөрсдөө хүртдэг байя гэсэн ийм зорилготойгоор анх байгуулагдаж байсан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид бол олон шат дараатай арга хэмжээ явуулж байгаа.

Уул уурхайн яамнаас томилогддог эрдэс баялгийн зөвлөлөөр техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж албан ёсоор батлуулсан

Тухайлбал 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн хүдрүүдийг одоо түшиглэж катодын зэс-ний үйлдвэр байгуулах асуудлыг үндсэндээ шийдвэрлэж Эрдэнэт үйлдвэртэй анхан шатны гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол заалт нь энэ овоолгуудыг түшиглээд барих үйлдвэрүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг хийх, технологийн туршилт явуулах, эдийн засгийн үр ашгийг тогтоох, ийм асуудал байсан 2013 оны 5 дугаар сараас хойш үндсэндээ техник эдийн засгийн үндэслэлийг хийхийн тулд овоолгуудаас дээж авах авсан дээж нь дээр нь тулгуурлаж технологийн туршилт явуулах туршилтын үндсэн дээр тулгуурлаж техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ийм шат дараатай ажлуудыг урт хугацаанд хийж гүйцэтгэж сая 2015 оны 1 дүгээр сард Монгол улсын засгийн газрын Уул уурхайн яамнаас томилогддог эрдэс баялгийн зөвлөлөөр техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж албан ёсоор батлуулсан. Ингээд үйлдвэрийг барьж байгуулахад бэлэн болсон. Тэр утгаараа Эрдэнэт үйлдвэрт 2015 оны 3 сар гараад хүдэр ашиглах гэрээгээ байгуулъя Дараа дараачийн үйлдвэр барих бүх нөхцөлийг бүрдүүлье гэдэг албан хүсэлтээ өгөөд байгааг дуулгахад таатай байна.

Эрдэнэт үйлдвэртэй хүдэр ашиглах гэрээ байгуулаад тэр-ний маргаашаас үйлдвэрийг барихад бэлэн болсон гэж ойлгож болно

- Яг одоо хөрсөн дээр ажил хэзээ эхлэх вэ?

Бид нарын хамгийн гол зорилго бол маш хурдан энэ үйлдвэрээ барих компани үүсгэн байгуулагдсанаас хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол асар их хэмжээний зардал гарсан энэ их зардлыг бодитой үр ашигтай болгохын тулд бид үйлдвэрээ хурдан барих ёстой. Одоогийн байдлаар үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл бэлэн болсон нарийвчилсан зураг дизайн бэлэн болсон. Хөрөнгө оруулалт бэлэн болсон одоо ганцхан Эрдэнэт үйлдвэртэй хүдэр ашиглах гэрээ байгуулаад тэр-ний маргаашаас үйлдвэрийг барихад бэлэн болсон гэж ойлгож болно.

500 орчим сая төгрөгөөр техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн, 900 орчим сая төгрөгөөр үйлдвэрийн нарийвчилсан зураг дизайны төслийг хийлгэж бэлэн болгосон байгаа

- Хөрөнгө оруулалт хаанаас шийдэгдэж байгаа вэ?

Манай компанийн хувьд бол үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын Бээжингийн уул уурхайн металлургийн судалгааны ерөнхий институт гэж дэлхийд алдартай ийм томоохон байгууллагаар нэлээн өндөр өртөгтэй буюу 500 орчим сая төгрөгөөр техник эдийн засгийн үндэслэлийг хийлгэсэн, 900 орчим сая төгрөгөөр үйлдвэрийн нарийвчилсан зураг дизайны төслийг хийлгэж бэлэн болгосон байгаа. Ингээд Бээжингийн уул уурхайн металлургийн судалгааны ерөнхий институтээс манай компанийг хятадын хөрөнгө оруулагч зээлдүүлэгч нарт зуучлаад Хятадад нэлээд алдартай хөрөнгө оруулагч “GEMKO” гэдэг группээс манай компанид хөрөнгө оруулахаар болсон. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд хятадын тал бол ямар нэгэн хувьцаа эзэмшихгүй манай үйлдвэр ажиллаж эхэлсний дараа үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнээр тухайн зардлын мөнгийг төлөх ийм гэрээ хийсэн.

Хятадад нэлээд алдартай хөрөнгө оруулагч “GEMKO” гэдэг группээс манай компанид хөрөнгө оруулахаар болсон

- “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ямар хүмүүс байдаг вэ?

Хамгийн сүүлд 2013 оны эхээр хувьцаа эзэмшигчийн хурлаа хийгээд тус хурлаас ТУЗ –өө сонгосон. Энэ ТУЗ нь 9 хүний бүрэлдэхүүнтэй. ТУЗ-өөс гүйцэтгэх захирлаа томилоод гүйцэтгэх захирал нь ажлынхаа багийг бүрдүүлээд ингээд ажиллаж байгаа. Миний хувьд ТУЗ-аа ахлан ажиллаж байна. Хүдэр ашиглах гэрээ байгуулаад Үйлдвэрийг барьж байх явцад энэ 4 сард ажил эхлээд явж байх үед манай компанийн хувьцаа эзэмшигчидийн хурал дахин болно. 2013 оноос хойш хийгдсэн энэ ажлуудаа танилцуулна бас шинээр ажиллах ТУЗ бүрдүүлж цаашдаа ажиллах багаа бүрдүүлэх болно.


43 сая доллар-аар барина гэсэн ийм техник эдийн засгийн үндэслэл гарсан үндсэндээ 80 гаруй тэрбум төгрөгөөр энэ үйлдвэр босно

- Барилга баригдаад ажил эхлээд ирэхээр хувьцаа эзэмшигчид ямар үр дүн хүлээж байна вэ? Ямар үр өгөөж өгөх вэ?

25 мянга орчим насанд хүрсэн иргэн нийтдээ 42 мянга орчим иргэн ямар нэгэн байдлаар хувь нийлүүлж хувьцаа эзэмшсэн байгаа. Үйлдвэрийн бол бид нар 43 сая доллар-аар барина гэсэн ийм техник эдийн засгийн үндэслэл гарсан үндсэндээ 80 гаруй тэрбум төгрөгөөр энэ үйлдвэр босно. Үйлдвэр 4 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөж ямар нэгэн өр төлбөргүй болно гэсэн тооцоо судалгаа гаргасан. Үүнээс хойш хувьцаа эзэмшигчид маань ногдол ашгаа хүртээд явах ийм бүрэн боломжтой байгаа.

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай ажил хэргийн байдлаар уулзахад ямар нэгэн саад бэрхшээл хэр гарч байна вэ?

“Зэс эрдэнийн хувь” гэдэг энэ төслийн анх санаачилж байх үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК –ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг захирал байсан. Түүний Хөгжлийн асуудал эрхэлсэн захирлаар Ц.Бат-энх гэж хүн ажиллаж байсан. Хөгжлийн хэлтсийн даргаар н.Гэзэгт гэдэг ийм хүн ажиллаж байсан. Үндсэндээ эдгээр хүмүүс бидний үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар маш их саад бэрхшээл учруулж хугацаа алдуулсан ер нь бол нэлээд их хэл ам болж байсныг манай Эрдэнэтийн ард түмэн мэднэ. Тухайн үед бид нар бэлэн болсон төслөө танилцуулаад нэлээн мэтгэлцээн явагдаж байсан.

Ч.Ганзориг Ц.Батэнх н.Гэзэгт эдгээр хүмүүс бидний үйл ажиллагааг зохион байгуулалтайгаар маш их саад бэрхшээл учруулж байсан

Өнөөдөр бол бидний нарын хийж байгаа ажил бодитой байсан юмаа гэдгийг нотлон харуулж байна. Одоогийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дэмжлэггүйгээр Зэс эрдэнийн хувь ХХК-ийн үйл ажиллагааг төсөөлж болохгүй. Одоогийн удирдлага тухайлбал ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Даваасамбуу, Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Б.Намхайнямбуу, хөгжлийн хэлтсийн дарга Владимар, гэх мэт манай компанитай холбоотой асуудлыг хариуцаж тодорхой хугацаанд цаг алдалгүй шийдэж бидэнд маш их дэмжлэг үзүүлж байгаа хамт олонд Эрдэнэтийн энэ олон мянга хувьцаа эзэмшигчидийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Одоо энэ ажлыг явуулахад бидэнд ямар ч үл ойлголцол алга байна.

- Барилга хэр хугацаанд баригдаж дуусах вэ?

Бид нар техник эдийн засгийн үндэслэл дээр үйлдвэрийг 18 сарын дотор барьж дуусгана гэсэн ийм тооцоотой байна. Манай мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үүнээс богино хугацаанд барих боломж бүрэн байгаа яагаад гэвэл хөрөнгө мөнгөний хувьд дутагдал байхгүй хангалттай хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн ийм нөхцөлд бол хурдан барих боломжтой гэж төлөвлөж байна. Мөн манай компанийн гүйцэтгэх захирлаар маш их туршлагатай хуучин Эрдмин гэж энэ үйлдвэрийг байгуулсан н.Дамдинжав гэж манай Эрдэнэтийн-хэний танил аж үйлдвэрийн гавьяат ажилтан ийм хүн ажиллаж байгаа.

- 18 сарын дараа үйлдвэр баригдаж дуусахад хүний нөөцийн асуудал гарч ирнэ Эрдэнэт хотын хувьд бас олон хүн ажлын байртай болох ийм боломж бүрдэх гэж байна энэ талаар ?

Ажлын байрны хувьд 100 гаруй хүн өндөр цалинтай боломжийн ажлын байртай болно

Ажлын байрны хувьд 100 гаруй хүн өндөр цалинтай боломжийн ажлын байртай болно. Боловсон хүчний талаар санаа зовох зүйлгүй Эрдмин, Ачит ихт гээд энэ үйлдвэрүүд дээр дадлага хийгээд хүмүүсээ бэлдээд явах боломжтой. Мөн үйлдвэр баригдаж байхад ажилчдыг яаж бэлтгэх вэ гэдэг асуудал өөрөө техник эдийн засгийн үндэслэл дээр тусгагдсан байгаа.

- За баярлалаа таны ажилд амжилт хүсье

Баярлалаа

ЯРИЛЦСАН Т.АТАРБАЯР
Сэтгүүлч: Т.Атарбаяр
Сэтгүүлч: Т.Атарбаяр
/ 2015-03-23
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц