© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015-03-19-НД НИЙТЛЭГДСЭН
Д.АЛТАНГЭРЭЛ: Аль ойрхон хоолны газарт хүсэлт тавьж болно
Д.АЛТАНГЭРЭЛ: Аль ойрхон хоолны газарт хүсэлт тавьж болно
“Хаан хүнс” компанийн “АБК”-д үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт засвар хийж байгаатай холбогдуулан ажиллагчдыг халуун хоолоор хангах асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар холбогдох албаны хүнээс тодруулна хэмээн өмнөх дугаарт мэдээлсний дагуу Хүний нөөцийн хэлтсийн менежер Д.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

Хоногт 2000 орчим хүн АБК-ийн гуанзанд зөөврөөр болон байнгын хооллодог. Амралттай, чөлөөтэй, сургалтанд явсан хүмүүсээ хасахад өдөр тутам 1800-аад хүн байнга хооллодог гэсэн үг

-Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын болон хүнсний чанарын аюулгүй байдал хариуцсан хяналтын Улсын байцаагч нар өнгөрсөн оны 7, 9, 11-р сард манайд үзлэг хийсэн юм. Үзлэгээр “АБК”-ийн ажилчдын хоолны газар эрсдэл өндөртэй гэж дүгнэгдсэн. Барилгын хувьд үнэхээр засах шаардлагатай байсан. Өмнөх компани бага зэрэг урсгал засвар хийж явсаар өдий хүрсэн. Өнөөдөр зоригтой, зөв шийдвэр гаргаж ажиллагчдын эрүүл, аюулгүй байдлын төлөө засвар хийж байгаа нь сайн хэрэг. Хоногт 2000 орчим хүн АБК-ийн гуанзанд зөөврөөр болон байнгын хооллодог. Амралттай, чөлөөтэй, сургалтанд явсан хүмүүсээ хасахад өдөр тутам 1800-аад хүн байнга хооллодог гэсэн үг. Одоогоор Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим ажилчид АТБ-ын Тусгай зориулалтын машин механизмын хэсэг дээр Хүдрийн ил уурхайн халуун хоолны газар очиж хооллож байна. Бусад хүмүүс гэрээсээ зөөгөөд, ажил дээрээ ээлжээр хоол хийж идээд зохицуулаад явж байна. Эдгээр хүмүүсийн хоолны мөнгийг 3-р сарын цалин дээр бодож олгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн гол нь манайхан өөр цех дээр хоол идсэн эсэхээ хөдөлмөрийн эдийн засагч, хүний нөөцийн менежертээ бүртгүүлэх ёстой. Жишээ нь сард 22 өдөр ажиллалаа гэхэд 10 хоногт нь хоол идсэн, үлдэгдэлд нь идээгүй гэрээсээ зохицуулсан гэдгээ шудрагаар бүргүүлж хоолны мөнгөө авна. Гэхдээ ээлжийн ажиллагчдын шөнийн, өдрийн хоолны үнэ ялгаатай.

-Яагаад?

-Хүн шөнө их хэмжээгээр хоол идэж чаддаггүй. Үүнийг эрүүл ахуйч эмч нар нотолсон төдийгүй шөнийн ээлжийнхэн бага хэмжээний хоол идэхийг зөвлөдөг. Тиймээс шөнийн хоол бага үнэтэй байдаг юм.

-Гэрээс авчирсан хоолыг эрүүл ахуйн талаас хэрхэн хянах вэ?

-Манай хяналтын багийнхан ажлын байруудаар явж хяналт тавьж байгаа. Цехүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнууд заавар, зөвлөлгөө өгч байна. Ер нь бид саяхнаас л халуун хоол ажиллагчдадаа өгч эхэлсэн шүү дээ. Түүнээс өмнө 20 гаруй жил ажилчид өөрсдөө хоолоо бэлдээд зөөгөөд явсан туршлага бий.


Хүдрийн ил уурхай сайн ажиллаж байгаа. Баяжуулах фабрикийн ажлын байранд хөргөгч, цахилгаан зуухаар хангах чиглэл өгсөн. АБК-н хоолны заалны засвар 4-р сарын 5-нд дуусна

-Ажлын байран дээр цахилгаан зуух ажиллуулахыг зөвшөөрсөн үү?

-Цехүүдийн Хүний нөөцийн менежерт ёс журмынх нь дагуу галын аюулгүй байдлыг хангаж хоолны цэгийг бий болгоод ХАБЭА-н ажилтнуудаар дамжуулан галын Улсын байцаагчид хандаж түр зөвшөөрөл аваарай гэж хэлсэн.

-Шөнийн ээлжийн ажиллагчид аль ойрхон хоолны газарт очиж хооллохыг хүсч байна. Үүнийг зохицуулж болох уу?

-Аль ойрхон хоолны газар руу албан бичгээр хүсэлт тавьж болно. Хэдэн ажилтан, хэдээс хэдэн цагийн хооронд очиж хоол идэх хүсэлтээ бичгээр хандах хэрэгтэй. Тэгээд асуудал шийдэгдвэл хоолоо тогтмол иддэг байх ёстой. Хоолны компани өнөөдөр 100 хүн нэмэгдэж хоол иднэ гээд бэлдчихсэн байтал тал нь ирэхгүй бол хохиролтой шүү дээ. Энэ тал дээр Авто тээврийн байгууллага, Хүдрийн ил уурхай сайн ажиллаж байгаа. Баяжуулах фабрикийн ажлын байранд хөргөгч, цахилгаан зуухаар хангах чиглэл өгсөн. АБК-н хоолны заалны засвар 4-р сарын 5-нд дуусна.

-Баярлалаа.
М.ОДГЭРЭЛ
erdenettoday.mn
erdenettoday.mn
/ 2015-03-19
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц