© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-09-18-НД НИЙТЛЭГДСЭН
Ц.Даваацэрэн: "Эрдэнэт" үйлдвэрийн нас 30 жилээр хязгаарлагдахгүй
Ц.Даваацэрэн: "Эрдэнэт" үйлдвэрийн нас 30 жилээр хязгаарлагдахгүй
Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр өнгөрсөн 35 жилийн хугацаанд 739 сая тонн хүдэр олборлож, 706 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн сая тонн баяжмал дахь зэс, 56 мянган тонн баяжмал дахь молибден үйлдвэрлэсэн гэдгийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэллээ. Дээрх хугацаанд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлж, 2.6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Цаашид бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн өргөтгөлийн ажил явагдаж байгаа бөгөөд 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Эдгээр асуудлын хүрээнд "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Уул, уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг "Эрдэнэт" үйлдвэрийн эхлэлийг тавьсан иргэд өнөөдөр 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Үйлдвэрийн удирдлагын хувьд өнөөдрийг хэрхэн дүгнэж байна?

-. Энэ уулын баяжуулах үйлдвэрийг анх байгуулсан бүтээн байгуулалтын үрээр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот, Орхон аймаг бий боллоо. Тийм учраас тухайн үеийн ЗХУ, өнөөдрийн ОХУ-ын ард түмэнд оруулсан хөрөнгө оруулалтынх нь төлөө талархах ёстой болов уу.Үүний хажуугаар илгээлтийн эзэд, бидний өмнөө барьдаг монгол инженерүүд . Тэд хийж бүтээснээрээ бахархах, түүнийгээ гайхуулах эрхтэй. Үе, үеийн уурхайчин хамт олон ч ажлаа сайн хийж ирсэн. Үүний жишээг өнгөрсөн жил төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн, энэ оны наймдугаар сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн зэргээс харж болно.

-Улсад төлж байгаа татварын хэмжээгээр "Эрдэнэт" үйлдвэр тэргүүлсээр байна, Цаашид үйлдвэрийн өргөтгөлийн ажил дуусвал хувь, хэмжээ нь нэмэгдэх байх?

- Цаашдаа үйлдвэрээ улам хөгжүүлэх, орчин үеийн техник, технологитой уялдуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бодитой ажил хийж байна. Энэ жилдээ багтаан үйлдвэрийнхээ өргөтгөлийг дуусгаж чадвал ирэх жилээс үйлдвэрийн хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэх боломжтой болно.

-Одоогоор "Эрдэнэт" үйлдвэрийг 30 жилийн нөөцтэй гэж байна. Гэхдээ жилд олборлох баялгийн хэмжээ өсөх тусам нөөцийн хугацаанд өөрчлөлт орно.

. Хүчин чадал нэмэгдээд ирэхээр арай өөр тоо гарах байх. Гэхдээ бид геологи, хайгуулынхаа ажлыг өргөтгөж байгаа. Нөөцийг өсгөх талаар бодитой ажил хийж байгаа учраас үр дүнд хүрнэ. Тиймээс 30 жил гэдэг энэ үйлдвэрийн нас биш. Нөгөө талаар, хаалт, хөгжлийн менежмент гэдэг ойлголт уул уурхайн салбарт бий. Хаана гэхээр шууд үйлдвэрийг зогсоочих юм биш. Нөөц дуусвал үйлдвэр хэрхэн ажиллах вэ, гэдгийг л тодорхойлох төлөвлөгөө шүү дээ. Тиймээс ашиглалтын нөөцийг 40 жил сунгалаа гэхэд, энэ үйлдвэр зогсох биш, бий болчихсон байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийг ашиглаад цаашид өргөтгөх, уул, уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр бий болгох, геологи уул уурхай, шинжлэх ухааны төв болгох зэргээр өөрчилж болно. Ер нь бол бусад оронд уурхайг нээх үедээ л хаах төлөвлөгөөгөө хийж байдаг. Байгаль орчин, нөхөн сэргээх асуудлаас гадна бий болсон хамт олны нийгмийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудал багтдаг. Тиймээс

-"Эрдэнэт" үйлдвэр хэмнэлтийн бодлого баримталж байгаа талаар юу хэлэх вэ?

-Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. 2011 онд 10 мянга хүрч байсан зэсийн үнэ 2012 онд 8000, 2013 онд 7000 болоод буурсан. Өнөөдөр долоон мянгаас хол давахгүй байна. Ингээд үнэ огцом унасан нь хүнд нөхцөл байдал бий болгосон учраас эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримталж эхэлсэн. Өөрийн өртөг өнгөрсөн оны эхээр 6625 ам.доллар байсан. Өнөөдрийн гүйцэтгэлээр 5520 болчихсон явж байна. Үүнээс харвал 1000 гаруй ам.доллараар бид зардлаа бууруулж чадсан. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлтийн бодлого тодорхой үр дүнгээ өгч, ашиг нэмэгдэж байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүд бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ муу байгаатай холбоотой. Мөн хуримтлагдсан өр, авлага байгаа. Тиймээс барагдуулах чиглэлээр цөөнгүй ажил хийж байна.

-Өр барагдуулах алба байгуулагдаад ямар хэмжээний өр барагдуулсан бэ?


/ 2014-09-18
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц