© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016-02-29-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Гурванмаралын ээж Э.Лхагвадулам: ЭРДЭНЭТИЙНХЭН СТРЕССГҮЙ АМЬДАРДАГ
Б.Гурванмаралын ээж Э.Лхагвадулам: ЭРДЭНЭТИЙНХЭН СТРЕССГҮЙ АМЬДАРДАГ

Орхон аймгийн хувьд Баян-өндөр сумын иргэн Г.Баясгалан, Э.Лхагвадулам нарын гурав дахь хүүхэд гурван сая дахь иргэний чацуутнаар тодорчээ. Аав, ээжийн охин үр Б.Гурванмарал эрүүл, чийрэг, сэргэлэн цовоо өсч торниж байна. Бид охиных нь нэг насны төрсөн өдрөөр Г.Баясгалангийнхаар зочилсон юм. Б.Гурванмарал охин хөлд орох гээд ганц, хоёр алхаж байгаа гэнэ.

Ээж Э.Лхагвадуламтай нь ярилцлаа.

-Гэр бүлээ танилцуулна уу?

-Манайх гурван хүүхэдтэй. Том хүү 13, дунд охин тав, бага маань нэг настай. Б.Гурванмарал манай гурав дахь хүүхэд. Манай хүн уурхайд ажилладаг. Өвөл уурхай нь буучихдаг болохоор одоо хотод барилга дээр ажиллаж байгаа. Би санхүүгийн мэргэжилтэй. Одоохондоо хүүхдүүдээ хараад гэртээ байна.

-Охиноо гурван сая дахь иргэний чацуутан болсоныг анх яаж мэдсэн бэ?

-Миний охин нэгдүгээр сарын 24-ний өглөө 09:02 цагт төрсөн. 26-нд эмнэлгээс гараад, 28-ны өдөр аймгийн Статистикийн хэлтсээс утасдаж гурван сая дахь иргэний чацуутан болсон гэдгийг хэлж, мэдсэн. Миний охин Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингоос 35 минутын дараа төрсөн.

-Гурванмарал гэдэг нэрийг хэн өгсөн бэ?

-Тамгын газрын дарга В.Сумъяасүх охины минь нэрийг өгсөн. Бид эмнэлгээс гараад нэр өгч амжаагүй байхад гурван сая дахь иргэний чацуутан боллоо гэж сонсоод аймгийн удирдлагууд бүгд ирж хүндэтгэл үзүүлсэн. В.Сумъяасүх дарга одоо

хүртэл бидэнтэй холбоотой байдаг. “Миний охин яаж байна” гээд л хааяа ярьдаг юм.


-Аймгаас гурван сая дахь иргэний чацуутандаа ямар хүндэтгэл үзүүлсэн бэ?

-Аймгийн удирдлагаас “Төгөл гарден” хотхонд хоёр өрөө байр өгсөн. Бид хоёр айл болж амьдраад 13 жил болж байна. Аавындаа хамт амьдарч байгаад хашаа байшин авч тусдаа гараад хоёр, гурван жил болж

байсан юм. Тэгтэл гурав дахь хүүхэд маань гурван сая дахь иргэний үе чацуутан болоод хоёр өрөө орон сууц бэлгэнд авсан. Маш их баярласан. Хүүхдүүдийг минь буян заяа, бага охин минь бидэнд байртай ирсэн. Энэ хэн хүнд оногдоод байхгүй ховор хувь заяа шүү. Шинэ байраа их бэлгэшээж байгаа. Манай хаалганы дугаар 35, Х.Монголжингоогоос 35 минутын дараа миний охин төрсөн, би өөрөө 35 насандаа охиноо төрүүлсэн гээд 35-ын тоог их бэлгэшээж байгаа. Охин минь их хөдөлгөөнтэй, их сэргэлэн. Төрөөд л олон хүн орж гарч байсан болохоор хүнээс бишүүрхэнэ гэж байхгүй.

-Эрдэнэтэд амьдрахад хэр тааламжтай вэ?

-Тиймээ, манай Эрдэнэт амьдрахад цэвэрхэн, тохилог, агаар сайхан, нам жим сайхан нутаг шүү. Хотод байдаг бүхий л зүйл энд бий. Хот руу тэмүүлээд байх шаардлагагүй. Манай аав, ээж “Эрдэнэт” үйлдвэрт

илгээлтээр ирээд манайх эндэхийн айл болсон. Манай хүн Булган аймгийн уугуул. Бид хоёр Эрдэнэтдээ амьдаръя гэж ярилцаад эндэхийн айл болоод амьдарч байна. Сүүлийн жилүүдэд өдөр ирэх тусам л орон сууц баригдаад Эрдэнэт хот маань улам л өнгө нэмж байгаа. Утаа, замын түгжрэл, бухимдал байхгүй сайхан хот. Ер нь бусад аймгийн төвтэй харьцуулвал Эрдэнэтийнхэн хамгийн стрессгүй амьдардаг байх.

О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2016-02-29
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц