© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021-02-27-НД НИЙТЛЭГДСЭН
Б.Цолмон:Хариуцлага гэдэг нь эх оронч сэтгэлийн салшгүй нэгэн хэсэг
Б.Цолмон:Хариуцлага гэдэг нь эх оронч сэтгэлийн салшгүй нэгэн хэсэг

Монгол улсад улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдрийг угтаж Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Цолмонтой ярилцлаа.


- МАН-ын 100 жилийн ой, Эх орончдын өдрөөр баярын хүрээнд аймгийн намын хорооноос ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

- Бид бүхэн багаараа иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй, хариуцлага, итгэлээр дүүрэн жил болж байна. Төлөвлөж байгаа олон ажлууд байна. Тухайлбал: 1974 онд МАХН-ын илгээлтээр ирж зууны манлай бүтээн байгуулалтад гар бие оролцсон хүмүүст хүндэтгэл үзүүлж, тэдний нэр алдрыг залуучуудад таниулах, мөнхлөн үлдээх ажлыг хийхээр төлөвлөж байна. Намынхаа шилдэг гишүүдийг шагнаж урамшуулах арга хэмжээ цар тахлын дэглэмээ баримтлан зохион байгуулна. Мөн 100 жилийн ой тохиолдуулан шинээр 100 гишүүнийг МАН-д элсүүлэх юм. Түүхэн шийдвэр, бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байсан үе үеийн намын удирдлагууд болон бидний заавал дурсаж явах ёстой хүмүүсийн хөрөг нэвтрүүлэг хийх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. 

- МАН-ын тухайд хүний хөгжилд чиглэсэн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж залуусын давлагааг идэвхжүүлэх, сурч боловсрох тал дээр анхаарал хандуулдаг. Шинээр элсэх 100 гишүүний тухайд?

- Орхон аймгийн МАН одоогоор 4000 гаруй гишүүнтэй. Шинээр элсэх гишүүдийн тухайд өөрсдийн итгэл үнэмшлээр сайн дурын үндсэн дээр элсэж байна. “Хүний хөгжлөөс хотын хөгжил” гэсэн намын дарга Д.Батлутын уриалга байдаг. Тийм болохоор бид бүхэн хүнээ хөгжүүлье, дэмжье хамтдаа урагшлахад мэдлэг боловсролтой болох нь хамгийн чухал гэж үздэг. Үүнийгээ дагаад хот өөрөө хөгжих болно. Бид дижитал эрэн үед амьдарч байгаа учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрсдийгөө хөгжүүлэх, мэдлэгээр цэнэглэгдэж байх нь хамгийн чухал зүйлсийн нэг болсон. Энэ нь манай намын мөрийн хөтөлбөрт мөн тусгагдсан байдаг.

- Ахмад үеэ хүндлэх, тэдний хийж бүтээсэн түүхэн ажлуудыг залуучуудад таниулж байх нь чухал. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

- Мэдээж бид ахмад үеэ мартаж болохгүй. Тэдний хийж бүтээсэн, бидэнд үлдээсэн бүхнийг мэддэг байх ёстой. Тэр ч утгаараа МАН-ын зүгээс анхдагч илгээлтээр ирж байсан найман ахмадад хүндэтгэл үзүүлж, тэдний алдар гавьяаг үргэлж дурсаж, мэдээгүй нэгэнд нь мэдүүлж, мартсан нэгэнд нь сануулах ажлыг зохион байгуулна. Эх орончдын өдөр гэдэг нь зөвхөн МАН-ын баяр гэхээсээ илүүтэйгээр Монголчууд бидний бахархлын өдөр юм. Энэ өдөр өнгөрсөн түүхээ эргэн дурсаж одоогийн нийгмийг бий болгохын тулд юуг даван туулсныг мэдээсэй л гэж хүсдэг. Тийм учраас гуравдугаар сарын нэгний энэ өдрийг бид бүхэн үндэсний хэмжээнд тэмдэглэх ёстой.


- Та МАН-ын зуун жилийн түүхийг хуудсыг бичилцэж яваа залуу хүний хувьд эх оронч сэтгэлгээг бий болгоход бид юуг санаж явах ёстой вэ?

- Анх 2008 онд МАН-д элсэн орж байлаа. Тэр цагаас хойш таван жилийн хугацаанд намын хорооны дэд даргаар ажиллаж байна. Хүн бүрийн өссөн орчин, хүмүүжил, мэдлэг боловсрол, үзэл бодол, харах өнцөг өөр өөр байдаг. Олон аавын хүү, ээжийн охиныг нэгтгэж нэг зүгт чиглүүлж байгаа гол зүйл нь намын бодлого юм. Үүнд бид бүхэн захирагдаж, нэг зүгт хамтдаа алхах учиртай. Тэртээ 1921 онд МАН байгуулагдаж зоригтойгоор хувьсгал хийж чадсан учраас одоогийн бидний амьдарч буй нийгмийг бүтээж чадсан. Зөвхөн эх орноо хайрлах сэтгэлээс гадна бид юу хийж чадах вэ, хэн болж төлөвших вэ? гэдгийг эхлээд өөрөөсөө асуух нь зүйтэй. Хариуцлагатай байна гэдэг нь эх оронч сэтгэлийн салшгүй нэгэн хэсэг болов уу. МАН-ын зүгээс Эрдэнэт хотын иргэдийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Хамтын хүчээр хийж бүтээх, хөгжиж дэвших төлөвлөсөн олон ажил бий. Энэ бүхэнд хүн бүрийн оролцоо, эх оронч сэтгэл байх хэрэгтэй. Хожим нь биднийг дурсах ямар нэгэн зүйлийг түүхэнд үлдээхийг эрмэлзэж явдаг. МАН байгуулагдсаны 100 жилийн ой, Эх орончдын өдрийн халуун мэндийг нэгэн зууны түүхийг бүтээж буй намын журмын нөхөд, Эрдэнэт хотын иргэддээ хүргэе.


Сэтгүүлч Э.Одсүрэн
Сэтгүүлч Э.Одсүрэн
/ 2021-02-27
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц