© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016-02-18-НД НИЙТЛЭГДСЭН
Автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч бүтээжээ
Автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч бүтээжээ

Дампилын Содномжамцтай танилцлаа. Тэрээр автомашины гэрлийг автоматаар шилжүүлэгч төхөөрөмж бүтээж, энэ төслөөрөө Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ эхэлжээ.

-Бүтээлийн санаагаа яаж олсон бэ?

-Би 2009 онд ШУТИС-д орсон. “ABU Robokon” олон улсын тэмцээнд дөрвөн жил оролцсон. Нэг удаа Эрдэнэтээс хот руу тэмцээндээ явах гээд Истана маркийн автомашинд суусан юм. Тэмцээндээ бэлдээд их ядарчихсан, их л орой машиндаа суусан. Жолоочийн хажууд суугаад унтаад явъя гэж хичээсэн ч, шөнө замын хажуугаар өнгөрөх машинууд гэрлээ шилжүүлэхгүй байснаас болоод унтаж чадаагүй ээ. Тэр үед л автомашины гэрлийг автоматаар шилжүүлдэг төхөөрөмж зохион бүтээчих юмсан гэж бодсон.

-Оюуны өмчийн газраас бүтээлийнхээ патентыг авчихсан уу?

-2012 онд Оюуны өмчийн газарт өргөдлөө гаргасан. Тэд хоёр жилийн хугацаанд шалгаж үзсэн. Тэгээд 2014 оны зургадугаар сард патент маань гарсан. Энэ бүтээлээ би албан ёсоор 20 жилийн хугацаагаар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

Энэ бүтээлээ би албан ёсоор 20 жилийн хугацаагаар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

-Автомашины гэрэл автоматаар шилжүүлэгч чинь энгийнээр ямар зарчмаар ажилладаг вэ?

-Холын гэрлийг багадаа 100, ихдээ 200 метрийн зайнаас мэдэрч, автоматаар өөрийн машины гэрлийг ойр дээр шилжүүлдэг. Машин зөрснөөс гурван секундын дараа автоматаар буцаад холын гэрэл рүүгээ шилждэг. Энэ төхөөрөмжийг салхины шилний тольны хойно тогтоодог. Харин холболтыг копутан дотроо автомашины гэрлийн лампны араас холбочихдог.

-Нэг төхөөрөмж хийхэд хэдэн төгрөгийн материал орж байгаа вэ. Төхөөрөмжөө худалдах үнийг хэдээр тогтоосон бэ?

-Нэгийг хийхэд яг 38 мянган төгрөг болж байгаа. Нэг төхөөрөмжийг таван цаг гараар угсардаг. 68 мянган төгрөгөөр худалдаанд гаргаад эхэлсэн. Хүмүүс их сонирхож байна лээ.

-Замын цагдаа, Авто тээврийн төвийнхөнд танилцуулсан уу?

-Аймгийнхаа Замын цагдаагийн тасгийнханд танилцуулсан. Тэд маш их дэмжиж байна лээ. Судлаад үзэхэд, зөвхөн Эрдэнэт Улаанбаатар хоорондын замд 2014, 2015 онд нийт гарсан ослын 18 хувь нь гэрэл шилжүүлээгүйгээс болсон юм билээ. Дээрээс нь жолооч хүн 7-8 жил шөнөөр гэрлийн гялбаанд явбал нүдний эд эс гэмтэж, хараа мууддаг, сохордог гэсэн судалгаа байдаг юм байна. Авто тээврийн төвийн хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаа. Миний бүтээсэн төхөөрөмж орон нутгийн тээвэрт явдаг жолооч нарт маш их хэрэгтэй.

 Сум хөгжүүлэх сангаас иргэн нэг удаад 10 сая, аж ахуйн нэгж нэг удаад 20 сая төгрөгийн зээл авч болдог.

-Ажлын байрны түрээс хэд вэ. Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөх ашиг олно биз дээ?

-Энэ подвальд нэг сард 50 мянган төгрөг өгч түрээсэлдэг. Сум хөгжүүлэх сангаас иргэн нэг удаад 10 сая, аж ахуйн нэгж нэг удаад 20 сая төгрөгийн зээл авч болдог. Хүү нь Монгол Улсад хамгийн бага буюу жилийн 2.8 хувь. Одоогоор нийгмийн даатгалаа хувиараа төлөөд, өөрөө захирлаа, ажилтнаа, цэвэрлэгчээ хийгээд явж байна. Бизнесээ улам өргөжүүлж, олон хүнийг ажлын байраар хангана гэж боддог. Зээлээ бол хангалттай төлөөд, ашиг хүртэж байгаа.

О.Гэрэлмаа
О.Гэрэлмаа
/ 2016-02-18
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц