© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц
Эхлэл
Ярилцлага
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014-09-07-НД НИЙТЛЭГДСЭН
Аймгийн Засаг дарга Г.Зоригт: Хөл бөмбөгөөр ярьвал би холбогч. Гэхдээ би капитан
Аймгийн Засаг дарга Г.Зоригт: Хөл бөмбөгөөр ярьвал би холбогч. Гэхдээ би капитан

“Ярилцъя” булангийн энэ удаагийн зочноор аймгийн Засаг дарга Г.Зоригтыг урьлаа.

- Засаг даргаас илүү эрх мэдэлтэй бас ёс зүйгүй төрийн алба хаагчид энэ ордонд цөөнгүй болжээ. Нэрийг нь дурдаад яахав. Миний үг бол-Засаг даргын үг гээд томрох хууччуул байхад Миний үг-Засаг даргын шийдвэрээс ч илүү гэж аархах залуучууд бас байна. Тэд ийнхүү “томорсоор” байхад та өөрийн байр сууриа илэрхийлдэггүй. Та тийм тэвчээртэй хүн үү эсвэл тийм хүлцэнгүй хүн үү?


- Дамжуулалт хийдэг ч гоол хийдэггүй. Гоолыг бамбартирууд /довтлогч/ хийдэг. Гэхдээ би капитан /багийн ахлагч/. Зарим хүн амбиц хөөж байгаа нь харагддаг. Харин надад амбиц байхгүй. Ардчилсан намын даргаар ажиллаж байх үед ч зарим хүн намайг хэт зөөлөн, сул гэж шүүмжилдэг. Хариуд нь би, сул, зөөлөн зан гаргалаа гээд энэ нам чинь доройтчихсон юм уу, хатуу байна гээд загнаж, зандрах уу. Эсвэл чанга, чанга орилоод, цохиод байх уу. Яах ёстой гэж. Намын ажил ургашилж л байна. Юу нь болохгүй байгаа юм гэж хэлдэг. Надад амбиц байхгүй учраас би олон зүйл ярьдаггүй. Амбиц ямар муухай вэ гэдгийг хардаг. Жишээ нь өөрөө хийгээгүй байж хүний хийсэн, санаачилсан, бүтээсэн ажлыг Би хийсэн, Би санаачилсан гээд Би-ээр өвчилж байгаа хүнийг харахад түүнд амбицаас өөр зүйл харагддаггүй. Ажил бүтэхэд Би-ээр өвчлөгсөд олшроод л байдаг. Хийсэн зүйлээ би хийсэн юм шүү гэж булаацалдахгүй ч бас энэ хэний санаачилга, зүтгэлээр бий болсон бэ гэдгийг зарим нэгэнд нь ойлгуулдаг. Гэхдээ өрөөндөө дуудаж байгаад ганцаарчилж хэлдэг. Бидний хийсэн ажил иргэдийн санаачилга гэдгийг ойлгуулах хэрэгтэй байдаг.

-Амбицгүйгээр амьдарч чадахаа больсон энэ нийгэмд та өөрийнхөө мөн чанарыг хадгалж чадсан уу, амьдралын зорилгынхоо хэдэн хувийг биелүүлсэн бэ. Албан тушаал, эрх мэдэл, даргын байр сууринаас бус гэр бүлийнхээ хүрээнээс дүгнэвэл?- Би сайхан амьдарч байна. Надад шунах зүйл байхгүй. Хүн амьдрах хугацаандаа хичнээн ч байр, хаусанд амьдарч болно. Гэхдээ түүнээс нэгийг нь ч нөгөө ертөнц рүү авч явдаггүй. Бид энэ хорвоод нүцгэн ирсэн шигээ нүцгэн буцна. Тиймээс өнгө, мөнгөнд шунах шаардлагагүй. Миний хүүхдүүд бүгдээрээ сургуулиа төгсөөд өөр, өөрсдийн амьдралаа хөөлөө. Ингээд л болоо. Амьдралаас өөр хүсэх, шунах зүйл алга.-Та 2004-2008 онд Засаг даргын орлогч харин одоо Засаг даргаар ажиллаж байна. Аймгийн ажил таны хувьд шинэ биш ч энэ онд ямар ажлыг шинээр эхлүүлэв?-Засаг дарга, Засаг даргын орлогчийн ажил их ялгаатай юм байна. Үүрэг, хариуцлага нь ч өндөр. Өнгөрсөн оны 12 дугаар сард Засаг даргын ажлыг хүлээж авсан. Энэ хугацаанд манай багийн хийсэн ажлыг Монгол Улсын Засгийн газар үнэлж, шилдэг таван аймгийн нэгээр Орхон аймаг шалгарлаа. Энэ шагналд Орхон аймгийн иргэд, төр захиргааны байгууллага, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүтгэл их бий. Аймгийн ИТХ, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дэргэд “Иргэний танхим”-тай боллоо. Тэнд иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадаж байна. Мөн 7035-3511 утсаар иргэдийг сонсож байна. Төр засагт хаягласан иргэдийн захидал, захиас өмнөх оныхоос 4-5 дахин нэмэгдсэн. Үүний дагуу олон асуудал шийдэгдэж байна. Ойрын жишээ дурдахад, иргэдийн саналын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмсэн. Энэ асуудал ч Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байсан. Өөр зориулалтаар ашиглаж байсан гурван цэцэрлэгийг чөлөөлж 1000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон. Мөн хувийн цэцэрлэгийн тоог нэмсэн. Үүнээс гадна иргэдийн санал, хүсэлтийн дагуу “Найрамдал” талбайг авто машинаас чөлөөлж чадлаа. Архи, согтууруулах ундаа худалдан, борлуулдаг цэгийг 30-аар цөөрүүлсэн. Энэ мэт дурдвал олон ажил бий.

-Засгийн газрын шинэчилж, шийдэх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх явцад хүмүүсийн сэтгэхүйг шинэчлэхэд хэцүү байна уу эсвэл хуучныг шинэчлэхэд хэцүү байна уу?

-Аль аль нь амаргүй ажил. Аливаа асуудалд хүн бүр өөр, өөрийн үзэл бодлоор ханддаг. Иймд зорьсон, санаачилсан ажлаа бүтээхийн тулд өөдрөг сэтгэлээр хандах хэрэгтэй. Жишээ нь 2012 онд манай аймагт их хэмжээний үер бууж хэдэн тэрбум төгрөгийн хохирол амссан. Мөн Их залуу баг шар усны үерт автаж олон айл эд хөрөнгөөрөө хохирсон. Үүнийг шийдэхийн тулд үерийн сувагчлалыг хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлага гарсан. Үерийн далангийн сувагчлалыг 9.3 км урт хийсэн. 20 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр”ХХК-тай хамтран хийсэн. Хэрэв үүнийг хийгээгүй бол олон бэрхшээл учрах байлаа. Гэтэл энэ ажлыг үр бүтээлгүй болсон, хэдэн арван сая төгрөгийг салхинд хийсгэлээ гэж хэвлэлээр бичиж байна. Заримдаа эмзэглэмээр л байдаг. Тэглээ гээд одоо яах вэ дээ. Улам л өөдрөг байж хүн бүрийн үзэл бодлыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. Мөн “Эко хороолол” байна. Шинэчлэлийн Засгийн газар гэр хорооллыг тохилог сууцаар хангах зорилтын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн. Би өөрөө Улаанбаатар хотод 7 буудал буюу гэр хороололд төрж өссөн. Миний бага байх үеэс одоо юу өөрчлөгдсөн юм бэ. Гал түлдэг, ус хомс гээд гэр хороололд тулгамддаг бүх асуудал 21 дүгээр зуунд байсаар л байна. Бид ингэж амьдарч болохгүй. Энэ амьдрал бидний үеэр дуусаасай гэж хүсч байна. Тиймээс “Эко хороолол”-ыг эхлүүлсэн. 1985 оноос хойш Эрдэнэтэд орон сууцны барилгажилт олигтой хөгжөөгүй. Тухайн үед нийт хүн амын 50 хувь нь орон сууцанд 50 хувь нь гэр хороололд амьдардаг байлаа. Гэтэл хүн амын тоо өсөх тусам үүнийг дагаж орон сууцны барилгажилт нэмэгдээгүй учир дээрх харьцаа алдагдсан. Өнөөдөр нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байна. Үүнийг төр засаг шийдэх үүрэгтэй. Тиймээс хэл ам, хэрүүл шуугиантай ч гэсэн “Эко хороолол”-ыг үргэлжлүүлсэн. Энэ бол ирээдүйн гэр хороолол юм. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй МОН2301 төсөл бүрэн дуусвал гэр хорооллын иргэд цэвэр усаар хангагдах боломжтой болно. Одоогоор төслийн хүрээнд гудамжны үзүүр бүрт цэвэр усны шугам явж байгаа. Цаашид хөрөнгийн асуудлыг шийдчихвэл айлын хашаа, гэр лүү нь цэвэр усны шугам татна. Үүнийг хийхэд их хэмжээний хөрөнгө гарна. Саяхан Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар нь Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурсан. Энэ санамжид “Орхон аймаг нь цаашид Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн заалт оруулж чадсан. Энэ нь МОН2301 төслийн хүрээнд барьсан цэвэр усны шугамыг айлын хашаа руу оруулахад Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг авна гэсэн үг. Иргэд өөрийн хөрөнгөөр шугам татахад хүндрэлтэй учир үүнийг зээлээр хийх боломжийг эрж хайна. Хэрэв гэр хорооллын өрх бүрт цэвэр ус орчихвол яваандаа Дулааны цахилгаан станцаас халаалт өгөх боломжийг бүрдүүлнэ. Манай аймгийн Дулааны цахилгаан станц нийт хүчин чадлынхаа 60 хувийг л ашигладаг. Нэмж дулаан үйлдвэрлэх хүчин чадал бий гэсэн үг. Гэхдээ эдгээр ажлыг Засаг дарга би эхлүүлчихсэн юм биш. Өмнө нь аль хэдийн хэрэгжиж байсан асуудал. Нөгөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг ажил аяндаа өөрөө бүтэж байна. Тэр ч утгаараа би азтай хүн.-Бас орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байна.-2016 он хүртэл 11 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Чехийн хөрөнгө оруулалттай 7а хороолол 5 давхар хүртлээ баригдсан байна. Мөн олон жил яригдсан 7 дугаар хорооллын эхний 100 айлын орон сууц ашиглалтад орлоо. Цаашид 2а, 1а хороолол баригдана.

-Иргэд юунд ч сэтгэл ханадаггүй. Байнга амлалт нэхсээр л байдаг. Хэрэв нэг жилд 3000 хүн ажилд орсон бол ороогүй нэг нь амлалтаа биелүүлээч гэнэ. Эсвэл ажилтай нэг нь өөр ажил, амьдралын нөхцөл шаардана. Энэ мэт иргэдийн хүсэл, шаардлага хязгааргүй. Тэдний сэтгэл ханамжийн баталгааг 100 хувь рүү дөхүүлэхийн тулд төр улам хичээх шаардлага гарна. Өнгөрсөн хугацаанд хичнээн иргэнийг ажилтай болгож сэтгэл ханамжийн баталгааг нь хэдэн “хувьд” хүргэв?

-Юуны өмнө ажилгүй хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой. Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1700 орчим байна. Гэтэл ажлын байр зах зээлд байсаар л байна. Ганц жишээ дурдая. Намайг Засаг даргын орлогчоор ажиллаж байх үед аймгийн Засаг дарга Г.Шархүүгийн өрөөнд нэгэн эмээ, өвөө хоёр байнга орж ирдэг байлаа. Манай хүүхдүүдийг ажилтай болгож өг. Амьдрал хэцүү байна гээд. Хаана хурал цуглаан болно тэнд нөгөө хоёр хөгшин бас л ажил олж өг гэж нэхдэг байв. Бидний амьдрал үнэхээр хэцүү байна, төр засаг яагаад анхаарахгүй байгаа гээд л. Тэгсэн нэг удаа Засаг дарга Г.Шархүү өглөөний 11 цагийн үед нөгөө хөгшний гэрт очиж гэнэ. Гэтэл нөгөө ажилгүй гээд байдаг хүргэн, охин хоёр нь урд өмнө нь нэлээн архи уусан бололтой, орноосоо өндийж байсан гэсэн. Өөрсдөө ажил хийх ямар ч сонирхолгүй аав, ээжийнхээ тэтгэвэрээр тэжээлгүүлж байгаа иймэрхүү залуус манайд олон бий. Тэд өөрсдөө амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй. Ажилд авна гэсэн зар байнга явдаг ч тэнд нь тэнцэх ажилчид алга. Гол нь иргэд өөрсдөө ажил хийх сонирхолгүй байна. Нэгэнт ажлын байрны талаар ярьсан учир Аж үйлдвэрийн паркийн асуудлаас цухас дурдая. Хэрэв энэ парк ашиглалтад орвол манай аймагт ажлын байр хэдэн мянгаараа нэмэгдэнэ. Аж үйлдвэрийн паркийн тухай хууль, журмыг нь баталчихсан. Бид ч хаана үйлдвэржилтийн бүсээ байгуулах вэ гэдгээ тодорхойлчихсон. Хамгийн гол нь аж үйлдвэрийн парк байгуулах дэд бүтэц, байрыг нь төрөөс хариуцах ёстой. Төмөр зам, авто зам гээд дэд бүтэцэд зарцуулах хөрөнгийг улс гаргаад өгчихвөл дараа, дараагийн ажил ундарна. Мөн уул уурхайн үйлдвэрлэлдээ түшиглэж зэсээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хүмүүсийн өдөр тутам ашигладаг эд хэрэгсэлд зэсээр хийсэн нэг эд анги байж л байдаг. Зөвхөн түүнийг дагнаж үйлдвэрлээд байхад болно. Өөрөөр хэлбэл, манайханд ажил хэрэгч санал дутагдаад байна. Мөн зөвхөн Буриад улс руу махаа экспортлоод байж болно. Олон улс руу биш ганцхан улс, аймгийн махны хэрэгцээг хангахад л боллоо. Үүнийгээ түшиглээд арьс, ширний үйлдвэрлэлээ хөгжүүлж болно. Ажил хэрэгч саналыг дэмжихэд төр засаг хэзээд бэлэн байдаг. Хүү багатай зээлд хамруулж, барилга барих газрыг нь шийдэж болдог. Тэгэхээр иргэд сайхан амьдралынхаа төлөө өөрсдөө ажил хэрэгч хандах ёстой.

-Ирэх онд Чингис бондоос манай аймагт багагүй мөнгө хуваарилна гэсэн. Түүнийг юунд зарцуулах вэ?

-7а, 2а, 1а, 7 дугаар хорооллыг бүрэн барилгажуулахын тулд юуны өмнө инженерийн шугам сүлжээний ажил хийх хэрэгтэй байгаа. Үүний бэлтгэл ажил энэ онд эхэлсэн бөгөөд 1 тэрбум 800 сая төгрөгөөр өргөх насос барьж байна. Цаашид хөрөнгө шаардлагатай тул Чингис бондоос 5-6 тэрбум төгрөг өгөх тухай яригдаж байна. Эхний ээлжинд 2 тэрбум 700 сая төгрөгөөр Эрдэнэт хотын гадна инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд зарцуулна. Манай аймгийн инженерийн шугам сүлжээ 40 жил болсон. Хэрэв энэ шинэчлэлийг хийхгүй бол бид орон сууцны барилга барина гэж яриад ч хэрэггүй. Үүнээс гадна ирэх онд орон сууцны дундах авто замыг орох, гарах гарцтай болгох, авто зогсоолын өргөтгөл, тохижилт, үйлчилгээнд анхаарна.

-Амарын хөшөөг нүүлгэчихлээ. Энэ шинэчлэл үү?

- Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдсон Амар сайдын хөшөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргааны байрны өмнө байх нь зохимжгүй. Тухайн үед улс төрийн өнгө аясаар байрлуулсан байх. Уг нь төрийн том зүтгэлтний хөшөө төрийн ордныхоо өмнө байх учиртай. 1990 онд ардчилал гарч, тухайн үед ИТХ-ын шийдвэрээр энд байршуулах болсон гэдэг. Цаанаа улс төрийн агуулгатай байсан байж магад гэж би хувьдаа боддог. Харин одоо энэ хөшөөг нүүлгэх эсэхийг иргэдээсээ асууж шийдвэр гаргасан. Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Засаг дарга надад өгсөн үүргийн дагуу үүнийг Нутгийн удирдлагын ордны өмнө нүүлгэн, шилжүүлж байна. Харин хуучин суурин дээр нь Илгээлтийн эзэд-Анхдагчдын хөшөө сүндэрлэнэ. Тэр хэсгийг “Найрамдал”-ын талбай болгоно. Харин одоогийн “Найрамдал”-ын талбайг “Амар”-ын талбай болгоно.Төр ажил хэрэгч саналыг дэмжихэд хэзээд бэлэн

/ 2014-09-07
Сэтгэгдэл / 0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
logo
Манай байгууллага нь 2011 оноос Орон нутгийн хэвлэл мэдээллийн орчинд шинэ өнгө төрх
Бидний тухай
Танилцуулга
Редакцын бодлого
Хамтран ажиллах
Нийтлэл илгээх
Сурталчилгаа байршуулах
Холбоо барих
Эрхлэгч: 99657264 / Э.Одсүрэн
city
© ErdenetInfo.mn 2024. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Сайтын бүтэц