МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид ээ.
 
    Орхон аймгийнхаа үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л  амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар Та бүхэндээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Эрдэнэт хотынхоо нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа багш нарын баярын мэндийг хүргэж, эрдэм номын гэгээн их үйлсэд тань амжилт хүсэн мэндчилье.
 
    Боловсролын системийг хөгжүүлэн урагшлуулах гол эх үндэс нь багш. Сайн багш хөгжлийн үндэс суурь гэдэгтэй хэн бүхэн санал нийлдэг. Хүн ардаа соён гэгээрүүлж, улс орон нутгийн хөгжлийн эх сурвалж болсон боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдлэж, эх орон Эрдэнэт хотоороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх  нэн чухал бөгөөд эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ. Орхон аймгийн ИТХ-аас багш нар Та бүхнийг бүтээлчээр ажиллаж сайн сайхан амьдрахад шаардлагатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд байнга дэмжин ажиллана.  
 
    Та бүхэн энэ хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай биелүүлэн, мэдлэгт суурилсан бүтээлч хөгжлийг хурдасган, сургалтын ая тухтай орчинг бүрдүүлэх, хүүхэд багачууд, өсвөр залуу үеийнхэнд чанартай боловсрол олгох талаар шинэ шинэ амжилт гаргана гэдэгт итгэж байна. 
 
    Багш Таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын
өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. 
 
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй!

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА ПҮРЭВЖАВЫН ПҮРЭВЛХАГВА

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй