“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны өдөрлөг боллоо

    Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо иргэдийнхээ оюунлаг бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд төрийн захиргааны болон боловсрол, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг хангах зорилгоор “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны нээлтээ хийж аяны нэрэмжит туг, дэвтэрийг хамтран оролцох байгууллагуудын төлөөлөлд гардуулан өгсөн.


     “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сарын аян 2017 оны 09 сарын 04-30-ны хооронд явагдах ба тус аяны хүрээнд “Хотын соёл-Оюунлаг Эрдэнэтчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, номын баяр зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

     Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар нийгмийн хөгжлийн хороо 2017 оны 1,3 сард нэрэмжит сарын ажлыг зохион байгуулж хийсэн. Тус хороо 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт А.Амарын талбайд “ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” сэдэвт сарын аяны өдөрлөгийг зохион байгууллаа.


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй