Аймгийн ГХУСАЗЗ-ийн өргөмжлөлөөр 21 иргэнийг шагналаа

Аймгийн ГХУСАЗЗ-ийн өргөмжлөлөөр 21 иргэнийг шагналаа
   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 29-ны 88-р тогтоолын дагуу Монгол тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жил үндэсний их баяр наадмыг тохиолдуулан иргэдийн тав тухтай аюулгүй ажиллаж амьдрах үйлсэд хүчин зүтгэж, хариуцсан ажилдаа амжилт гаргасан нэр бүхий 21 иргэнийг аймгийн ГХУСАЗЗ-ийн өргөмжлөлөөр шагналаа.
  Шагнал гардуулах ёслолын ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга П.Пүрэвлхагва нээж үг хэлсэн бөгөөд шагналыг аймгийн ИТХ-ын нарын бичгийн дарга, ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Гавьяат хуульч С.Цэгмэд, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбаатар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ш.Оюунбаяр, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга өмгөөлөгч Р.Цэрэнханд, аймгийн Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын дарга, дэд хурандаа О.Мөнхчулуун нар гардуулав.
   Мөн өнөөдөр Монгол улсын засгийн газрын шагнал болох “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Засаг даргын хуулийн зөвлөх Ч.Оюунгэрэл энгэрээ мялаасан юм.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinJul 5, 2017 202.131.243.190

ГХУСАЗЗ гэж юу гэсэн товчлол вэ