Орхон аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно

Орхон аймгийн баяр наадам 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно
    Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан болж дараах 2 асуудалыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
    Хуралдааны эхэнд Монгол улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт болохтой холбогдуулан аймгийн баяр наадмын хугацааг товлох тухай хэлэлцэх байсан ч дахин санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр болохоор өөрчлөгдсөнтэй холбогдуулан энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж Тэргүүлэгчид үзлээ. Ингэснээр Орхон аймгийн Баяр наадам урьд тогтсон хугацаандаа буюу 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болох юм.
    Мөн орон нутгийн өмчит байгууллагуудад ашиглагдаж байсан эдэлгээний хугацаа нь дууссан, цаашид сэлбэн ашиглахад эдийн засгийн үр ашиг муутай, хуучин авто машинуудын худалдах доод үнийг эрх бүхий үнэлгээний байгууллагын үнэлгээг үндэслэн тогтоож, худалдан борлуулахыг аймгийн Засаг даргад даалгаж тогтоол баталлаа.

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй