“Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сарын аяны нээлт боллоо

Аймгийн ИТХ-ын нэрэмжит ажил “Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын соёл” сэдэвт 6 дугаар сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аймгийн ИТХ-ын Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хорооноос зохион байгуулж байгаа тус аян нь Орхон аймгийн худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал идэвхжих үед үйлчилгээний соёлыг сайжруулах, энэ чиглэлээр ажилладаг байгууллага хамт олон,иргэдийн үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажиллах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 07-30 өдрүүдэд явагдах юм байна. 
    Аяны шилжин явах туг дэвтэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөлөл болон Аялал жуулчлал, зочид буудлын “Эрдэнэт” холбооны тэргүүнд гардуулах ажиллагаа болж аяныг албан ёсоор нээсэн юм.

   Нээлтийн арга хэмжээний үеэр хороон дарга Б.Мөнхнасан сарын аяны төлөвлөгөөг танилцууллаа. Хороо дараах ажлуудыг холбогдох байгууллагуудтай сарын турш хамтран зохион байгуулна.

1.    Аймгийн 2017-2021 онд хэрэгжүүлэх аялал жуулчлалын дэд хөтөлбөр батлах
2.    “Хөх Монгол” цогцолборыг нээж үйл ажиллагааг жигдрүүлэх
3.    “Бурхан Багшийн Сэрэг Дүр”-ийн засварын ажлыг дуусгаж, үйл ажиллагааг жигдрүүлэх
4.    Гадаад, дотоодын иргэдэд “Эрдэнэт” үйлдвэрийг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулах
5.    Орхонаймгийн аялал жуулчлалын танилцуулга хэвлэж тараах, Цахим нэгдсэн сүлжээтэй болох үйл ажиллагаа зохион байгуулах
6.    “Худалдааны гудамж”-ийн замыг засах, үйл ажиллагааг жигдрүүлэх
7.    Орхон аймгийн дурсгалт газруудаар тйорон аялал зохион байгуулах
8.    “Наалдан пад” салон иргэдэд хөнгөлттэй үйлчилгээ үзүүлэх
9.    Орхон аймгийн “Бренд” бүтээгдэхүүнүүдийг сурталчилах
10.    Жаргалант сумын түүх дурсгалын газруудад тэмдэгжүүлэлт хийх, олонд таниулах, сурталчилах
11.    Хүнсний аюулгүй байдлыг хангах, гэдэсний халдвар хордлогоос сэргийлье арга хэмжээг зохион байгуулах /шинжилгээ, зөвлөгөө, зөвлөмжийг иргэдэд хүргэх/
12.    Амралт, сувиллын газарт нийлүүлэгдэж буй мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хүнсний чанар, аюулгүй байдлын шинжилгээ хийх



Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй