“Алдарт эх”-ийн одонгоор 165 ээж энгэрээ мялаав

“Алдарт эх”-ийн одонгоор 165 ээж энгэрээ мялаав

        Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх” одон гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Аймгийн хэмжээнд “Алдарт эх”-ийн I, II одонгоор нийт 165 эхчүүд энгэрээ мялаасан ба 6 хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”ийн I одонт 12 ээж байв.

        Энэхүү эрхэм хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Л.Эрхбаатар, Д.Эрдэнэбат, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн нар гардуулан өгч баяр хүргэлээ. 

    Энэ жил “Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан эхчүүдийн хамгийн залуу нь 26, ахмад нь 55 настай эхчүүд байсан юм.





Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй