Төсвийн болон татварын багц хуулиар сургалт хийв

    “Төсвийн бодлого, ИТХ-ын хяналт” сэдэвт 5-р сарын нэрэмжит ажлыг аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо зохион байгуулж байгаа.

    Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран төсөвт байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт төсвийн болон татварын чиглэлээр сургалт хийж, сургалттай холбоотой мэдээллээр танин мэдэхүйн АХА тэмцээнийг амжилттай явууллаа.Тэмцээний 1 дүгээр байранд Баян-Өндөр сумын нягтлан бодогч А. Адъяадолжин, 2 дугаар байранд Дэгдээхий цэцэрлэгийн нягтлан бодогч Л.Лхагвасүрэн, 3 дугаар байранд 14 дүгээр сургуулийн нягтлан бодогч А.Лхагвагэрэл нар шалгарсан юм.    

    Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо энэ сарын аяны хүрээнд аймгийн 2016, 2017 оны сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, аймгийн ИТХ-аас Төсөв санхүүгийн чиглэлээр батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт хэрэгжилтийн явц байдалтай танилцахаас гадна төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд хяналт тавьж ажиллажээ.


Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй